Архангай аймгийн Өгийнуур суманд байрлах Өгий нуур жилийн дөрвөн улиралд амрагчдын хөлд дарагддаг байгалийн үзэсгэлэнт газар билээ. Тиймээс ч жил бүр Өгий нуурыг зорих хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа. Учир нь нийслэлд хамгийн ойр бөгөөд 200 км-ийн зайтай оршдог. Энэ нь Өгийг зорих хамгийн том шалтгаан болж байгаа юм. Түүнчлэн хүн байгаль дэлхийтэйгээ зохисгүй харьцсанаас болж байгалийн үзэсгэлэнт газарт үгүй …
Төвийн аймаг
March, 2015
-
15 March
Архангайд шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтанд орлоо
Архангай аймагт “Дашваанжил” компанийн шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтанд орж буйтай холбогдуулан МХЕГ, аймгийн МХГ, ОБХ хамтран “Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг хангах” салбарын сургалтыг зохион байгуулав. “Хүний төлөө – Зөв тус” сарын аяны хүрээнд хийгдэж буй уг сургалтанд шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч 37 аж ахуйн нэгжийн удирдлага, техникийн ажилтнууд, …
-
9 March
Өмнөговь аймаг дэлхийд тэмээн сүргээрээ танигдана
Тэмээн сүргээрээ Монголдоо тэргүүлдэг Өмнөговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Тэмээний баяр-2015” болж өндөрлөлөө. Хос зогдорт үүлдрийн тэмээгээрээ монголдоо алдаршсан Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгуулагдсан энэхүү баярт Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн тэмээчид оролцсон юм. Тэмээн баяр нийт 8 төрлөөр хоёр өдрийн турш зохион байгуулагдаж ялагчдаа тодруулсан. Тодруулбал тэмээн сүргийн сүр жавхааг харуулсан баярын парад болж, гурван насны буюу атан, тайлаг, …
-
4 March
УИХ-ын дарга Дундговь аймагт ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.05/ Дундговь аймагт ажиллаж байна. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга 2014 онд тус суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлж, орон нутгийн сангийн хөрөнгөөр байгуулсан малын тэжээлийн агуулах, биеийн тамирын талбай болон бусад обьектыг танилцууллаа. Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд Мандалговь суманд хүрэлцэн ирлээ. Тэрээр …
-
3 March
Хөвсгөлд “Мөсний баяр” болж байна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөсний баяр”-ыг өнөөдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд эхэллээ. Энэхүү баярыг БОНХАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, “Монгол аялал” холбоо хамтран зохион байгуулж буй юм. “Мөсний баяр”-ын үеэр мөсөн шагай, морин чарга, тэшүүр, мөсөн дээрх олс таталт, гар барилдаан, ардын дууны тэмцээн, үндэсний хувцас шалгаруулах гэхчлэн авхаалж самбаа, тэвчээр хатуужил шалгасан олон уралдаан болж байна.
February, 2015
-
8 February
Сэлэнгэ аймгийн манлайлагч 100 залуучуудын уулзалт боллоо
УБ хот дахь Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан “СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНЛАЙЛАГЧ -100 ЗАЛУУ” арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Салбар бүрийн манлайлагч залуучууд нэгэн өдөр цуглаж, цаашид хамтран ажиллах, нутгийнхаа төлөө олон ажил хийхээр болсон бөгөөд уриалга гаргалаа.
-
7 February
Хэнтий аймгийн Залуучуудын холбооноос “Шилдэг гэр бүл-шинэ байр” төсөл хэрэгжүүлнэ
Хэнтий аймгийн залуучуудын холбоо Монголд анх удаа 55 сая төгрөгний шагналын сантай “ШИЛДЭГ ГЭР БҮЛ- ШИНЭ БАЙР” реалити шоуг зохион байгуулахаар 1 сарын турш ажиллалаа. Зогсолтгүй сайн ажилласны үр дүнд энэхүү санхүүжилтыг босгож нутгийнхаа 5 гэр бүлийг байраар хангах нөхцөл бүрдсэн байна.
January, 2015
-
29 January
Өвөрхангайчууд 3 сая дахь иргэний чацуутад 2 өрөө байр өгнө
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 400 тоот тогтоолоор 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн 1 хүүхдийг аймаг бүр алдаршуулж, хүндэтгэл үзүүлэхийг орон нутгийн удирдлагуудад даалгасан. Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу өнөөдөр Өвөрхангай аймаг 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхдээ тодруулав. Есөнзүйл сумын 3 дугаар багийн иргэн Ганболдын Эрдэнэбат, Бат-Эрдэнийн Бямбацэрэн нарын залуу гэр бүлд 2015 оны …
-
22 January
Сүхбаатар аймгийн прокурорын газар өөрийн вэб сайттай болно
Сүхбаатар аймгийн прокурорын газар нь “Шилэн дансны тухай” хууль гарсантай холбогдуулан www.shilendans.gov.mn сайтад өөрийн байгууллагын бүртгэлээ үүсгэж Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай” журамд зааснаар холбогдох мэдээллийг тавьж, энэ хуулийн талаар прокурор ажилтнуудад анхан шатны ойлголт өгөхөөр 2 цагийн сургалт зохион байгуулсан байна. Мөн энэ хуулийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн байгууллагын вэб сайтыг шинээр нээн ажиллуулахаар …
-
21 January
Сүхбаатар аймагт 50 ортэй эх хүүхдийн эмнэлгийн шинэ байрны нээлт боллоо
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 3,1 тэрбум төгрөгийн өртөгөөр боссон 50 ортэй эх хүүхдийн эмнэлгийн шинэ байрны нээлт өнөөдөр Сүхбаатар аймагт боллоо. Нээлтэнд Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа болон бусад холбогдох албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, ахмад ажилчид оролцов. 1942 онд Мандалын хийд гэдэг газар 2 гэртэйгээр байгуулагдаж байсан төрөх тасаг ийнхүү зориулалтын шинэ байртай болж байна. Ингэснээр эмч …
-
20 January
Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлнэ
Монгол орны цэнгэг усны арвин их нөөцтэй гэгддэг Хөвсгөл далай сүүлийн жилүүдэд бохирдох аюулд хүрээд буй. Иймээс нутгийн иргэд үүнд анхаарал хандуулахыг төр засгаас хүсч удаа дараа албан бичиг явуулдаг ч дорвито ажил хийгддэггүй байна. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгаас сонгогдсон улстөрч Л.Энх-Амгалан Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болсон талаар мэдэгджээ. Одогоор Хөвсгөл нуурыг байгалийн өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д бичиг баримтыг нь …
-
15 January
Дорноговийн ИТХ-ын төлөөлөгчдийн зугаалга хэрээс хэтэрчээ (фото)
Дорноговь аймагт хоёр сонгууль дараалан АН ялаад ардчилал мандаад шударга үнэн тогтоод байгаа мэтээр ихээхэн сурталчилж байдаг тухай янз бүрийн ухуулга сурталчилгаа олон дахин үзэгддэг билээ. Тэгвэл бодит байдал дээрээ дарга нарын тансаглал, зугаалга цэнгүүнд жолоо цулбуураа алдчихсан яваа тухай мэдээллүүд ирсээр байна. Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар нь Дорноговьд гэхээсээ гадаадад аялж явдгаараа бусдаас үнэндээ хол тасарчээ. Америк, Герман, Франц, …
-
7 January
Спортын төрөлжсөн сургууль ашиглалтанд орно
Монгол улсад жишиг болохуйц спортын төрөлжсөн сургууль Архангай аймагт баригдаж байгаа билээ. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 90%-ийн гүйцэтгэлтэй байна. Архангай аймаг улсдаа бөхийн өлгий нутаг гэдгээрээ алдартай. Үндэсний болоод чөлөөт, жудо бөх түүнчлэн сагсан бөмбөг, гар бөмбөг, хөнгөн атлетик, бадментоны гээд үе үеийн тамирчдын залгамж халааг бэлдэх, түүхэн уламжлалаа хадгалах, тив дэлхийн зиндааны тамирчдыг төрүүлэх, спортын амжилтуудаа бататган ахиулах, алдаршуулахын …
-
7 January
Архангай аймаг мал сүргийн тоогоор сүүлийн хоёр жил дараалан улсад тэргүүллээ
2014 оны эцсээр 4,292,8 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх онтой харьцуулхад 13,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрч буй 2014 он Архангайчуудын ялангуяа малчдын хувьд нар хур тэгширсэн, хадлан тариа элбэгтэй, дэлгэр зун, налгар намар өнгөрч мал сүргийн тоо толгой өсч, малчин ард ч эдүгээ өнтэй өвлийг туулж байна. Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 4,292,8 толгой мал тоолуулж өмнөх оныхоос …
-
3 January
Архангай аймаг хамгийн олон малтай аймаг болжээ
2014 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГООР 51 САЯ 980 МЯНГА 926 ТОЛГОЙ МАЛ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТООЛОГДЛОО. Нийт малын тоогоор Адуу Үхэр № Тоо № Тоо № Тоо 1 Архангай 4 292 768 1 Төв 330 971 1 Архангай 502 507 2 Төв 4 181 510 2 Архангай 303 921 2 Хөвсгөл 355 371 3 Хөвсгөл 4 156 821 3 …