2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн хуульчид шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээний үеэр Орхон аймгийн Прокурорын газрын хамт олон ажил үйлс амжилт бүтээлээрээ аймгийнхаа хуулийн байгуулагуудаа тэргүүлэн манлайлж “2014 оны шилдэг хамт олон”-оор шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Төвийн аймаг
December, 2014
-
16 December
Дарханчууд музейдээ миссийн булан нээлээ
Дархан-Уул аймгийн музейн ажилчид санаачлан аймгийнхаа удирдлагуудын дэмжлэгтэйгээр “Мисс”-үүдийн буланг шинээр нээжээ. Энэхүү буланд Дархан нутгаас төрөн гарсан үе үеийн миссүүдийн тууз, титэм, гэрэл зураг өргөмжлөлийг байрлуулжээ. Дархан нутгаас Монголын анхны мисс Б.Биндэръяа, Монголын отгон мисс Т.Батцэцэг нарын олон миссүүд төрөн гарсан байдаг.
-
14 December
Багахангайчууд баярлаж байна
Багахангай дүүргийн Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн шинэ жилийн цэнгүүн нутгийн иргэд, намын гишүүдийн дунд амжилттай болж өнгөрлөө. Баярын үйл ажиллагааг нээж дүүргийн Ардчилсан намын дарга Э.Галбадрах үг хэлсэн юм. Шинэ жилийн цэнгүүнд хүндэт зочид, намын үе үеийн идэвхитэн гишүүд, дүүргийн энгийн ард зэрэг олон хүнийг хамарч, урлаг соёлын уран бүтээлчид ая дуугаа өргөж, дуу хуур бүжиг наадмаар бялхсан сайхан үдэш болсон юм. Шинэ оноо угтах …
January, 2014
-
17 January
Цагдаагийн дэслэгч согтуугаар хүн дайрч, хөнөөжээ
Энэ сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хүрэх замд автомашины осол гарч, хүний амь эрсэдсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл эл хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын Цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой Ц.Ууганжаргал гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Ц.Ууганжаргал нь хэрэг гарах үед согтуу байсан бөгөөд СЭА 74-70 улсын дугаартай, “Toyota Cresta” маркийн …
December, 2013
-
6 December
“Олон улсын хүний эрх”-ийн өдрийг угтан хорих 435-р ангийн үйл ажиллагаатай танилцжээ
Энэ сарын 10 нд “Олон улсын хүний эрх”-ийн өдөр болно. Энэ өдрийн өмнө аймаг сумын удирдлагууд ШШГЕГ-ын харъяа хорих 435-р анги, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Чанга дэглэмтэй хорих 435-р ангид хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэн олон жилийн хорих ял авсан 350 гаруй ялтан байна. Үндэсний дээл, гутал мөн шуудай оёх цех …
November, 2013
-
19 November
Чингис хотын анхны иргэнд 2 өрөө байр бэлэглэхээр болжээ
Хэнтий аймгийн Өндөрхаан хотыг өчигдөр албан ёсоор Чингис хот болгон өөрчилсөн билээ. Тэгвэл эл түүхэн үйл явдалтай холбогдуулан Чингис хот нэрлэх болсноос хойш төрсөн анхны хүүхдэд 2 өрөө байр бэлэглэхээр болсон байна. Мөн Чингис хотын анхны иргэнд УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, Хас, ХААН банк хадгаламж нээж өгсөн байна. Тус хотын анхны иргэн эрэгтэй бөгөөд өчигдөр Бэрх тосгоны …
-
18 November
Өнөөдөр “Чингис хот” нээлтээ хийнэ
Хэнтий аймгийн төв Өндөр хаан хотын нэрийг өөрчлөн “Чингис хаан хот” болгох нээлтийн ажиллагаа өнөөдөр болох гэж байна.Өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржийг иргэдтэй уулзах үеэр эл саналыг Хэнтий аймгийнхан уламжилж байсан бөгөөд тэрээр ихэд нааштай хүлээн авч, Чингис хааны түүхэн цогцолбор байгуулах бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, улмаар тус аймгийн иргэдээс хотоо Чингис хот болгох санал асуулгыг явуулсны дүнд …
-
14 November
Дарханд 5 авто зогсоол ашиглалтанд хүлээн авчээ
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ жил хороолол дотор 5 авто зогсоол баригдсан. Нийт 52,8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй зогсоолуудын ажлыг “Хатуу төмөр” компани гүйцэтгэсэн байна. Дархан сумын 8,11,14, Өргөө багуудад хийгдсэн дээрх ажлыг энэ сарын 11-нд улсын комисс ашиглалтанд хүлээн авсан байна.
-
13 November
Өмнөд бүс төвийн эрчим хүчний системд холбогдлоо
Монгол улсын хөгжилд онцгой чухал үүрэгтэй уул уурхайн томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ордууд болон Өмнийн говийн хэрэглэгчдийг Төвийн эрчим хүчний системтэй холбосон Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын Цахилгаан Дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажил дуусч, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын комисст хүлээлгэн өглөө. Монгол Улсын Засгийн Газраас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү томоохон бүтээн байгуулалтын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс …
-
13 November
Ханбогдод харх үүрлэжээ
Өмнөговь аймгийн Ханбогд суманд цөөнгүй харх үүрлэсэн талаар эх сурвалжийн мэдээлэл манай сайтад ирлээ. Хэдэн сарын өмнөөс ганц нэгээр үзэгдэж, нутгийн олныг гайхашруулж байсан эл амьтны тоо одоо арав гаруй болж нэмэгджээ. Эл амьтан нь оготно хулганыг бодвол биерхүү бөгөөд шүд нь хурц, сарвуу нь том, сүүл нь бахим урт юм байна. Нутгийн айлууд хархнаас хамгаалж төмөр хаяавч хийсэн ч …
-
12 November
Үндэсний бүтээгдэхүүнүүд дэлгэгдлээ
Өмнөговь аймагт анх удаа Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн долоо хоногт боллоо. Нийслэл Улаанбаатар хотоос эхлээд алс хол Завхан, Говь-Алтай, Орхон, Төв аймаг зэрэг зарим аймгуудаас үндэсний хувцас, хэрэглэл, бүтээгдэхүүнийг орон нутгийн ард иргэдэд өөр өөрсдийн онцлог бүтээгдэхүүнтэй ирсэн байсан юм. Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ худалдаа нь үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан таниулах, …
-
7 November
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгжийн анхааралд
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд 2013 оны газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, газрын төлбөрийн суурь үнэ төлөх гэрээг 2013 оны 11-р сарын 06-15 хооронд сумын ЗДТГазарт ирж хийхийг анхааруулж байна. Бүрдүүлэх материал: 1.Газар эзэмших гэрээ, 2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 3. Газрын төлбөр төлсөн баримт 4.Кадастрын зураг Холбоо барих утас:97120034 Төв аймаг Эрдэнэ сумын ЗДТГазар
October, 2013
-
24 October
Н.Лхагвасүрэнгийн сонгуулийн маргааныг хэрэгсэхгүй болгожээ
Дархан-Уул аймгийн Хонгор суманд аймгийи ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Н.Лхагвасүрэнг хууль зөрчсөн хэмээн шүүхэд өгөөд байсан билээ. Тэгвэл эл хэрэгтэй холбогдох шүүх хурал өчигдөр Дархан-Уул аймгийн шүүхэд болж Н.Лхагвасүрэнг буруугүй хэмээн тогтоосон байна. Харин өрсөлдөгч намуудынх нь гишүүдийн гаргасан өргөдлийг хэрэгсэхгүй болгожээ. Хэргийг эргэн сануулахад, өрсөлдөгчид нь Н.Лхагвасүрэнг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш /10-р сарын 2-нд/ ахмадуудад …
-
23 October
Хоёр хоногийн цочир хүйтрэлээс болж хурга ишиг осгож үхсэн байна
Сүүлийн хоёр хоногт төвийн бүс нутгаар цочир хүйтэрлээ. Тэгвэл хоёр хоногийн цочир хүйтэрлээс болж Аржанчивлангаас мал тууварлан явж байсан иргэний 48 толгой хурга, ишиг осгож хорогдсон байна. Нийслэлийн Онцгой байдлын алба мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
15 October
Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан Солонгост айлчилж байна
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга болон бусад удирдах ажилтнууд багтсан төлөөлөгчид Солонгосын Кёнгбук аймгийн Исонггүн орон нутагт ээлжит ажлын айлчлалаараа хүрэлцэн иржээ. Өнгөрсөн 8-ны өдөр ирж 5 шөнө , 6 өдөр үргэлжилсэн айлчлалаараа тус орон нутгийн хөгжил цэцэглэл , бүтээн байгуулалттай биечлен танилцсан Мандал сумын удирдлагууд , 2008 онд 2 аймгийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу нийтдээ 20 …