Онцолсон

May, 2020

  • 20 May

    Д.Нямхүү: 247 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “ Өчигдөр гурван лабораторид нийт 247 шинжилгээ хийгдэж, бүгд сөрөг хариу гарлаа.Үүнийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160, Замын-үүдэд тусгаарлагдсан 5, тандалтын зорилгоор авсан 32 хүний шинжилгээ байна. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 36 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус …

  • 19 May

    Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон гардуулахгүй

    Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг. Энэ жил хуульд заасан нөхцөл, шалгуурын дагуу урьдчилсан байдлаар “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон хүртэх 745, хоёрдугаар зэргийн одон хүртэх 10160 гаруй ээж Монгол …

  • 19 May

    Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол 140 байгаагаас эдгэрсэн нь 26 боллоо

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг хэллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр дөрвөн лабораторид нийт 367 хүнд давтан шижилгээ хийхэд, бүх хариу сөрөг гарлаа. Үүнийг задалж хэлвэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 8, ажиглах байранд байгаа 315, тандалтын зорилгоор цуглуулсан 17,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Сайхан мэдээ байна. Өнөөдөр хоёр хүн …

  • 18 May

    Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай хотууд хооронд “Ковид-19” цар тахлын цаг үеийн асуудлаар 7 хоног бүр харилцан мэдээлэл солилцож байгаа талаар товч дурдаад, нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа  болон иргэдийн …

  • 18 May

    УОК-т “Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг хандивлалаа

    Монгол Улсад шинэ коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн өнөөдөр /2020.05.18/“Фантастик”продакшны уран бүтээлчид Улсын Онцгой Комисст найман сая төгрөгийг хандивлалаа. “Фантастик” продакшны уран бүтээлч залуус хөл хорионы энэ үед үзэгч олныг хөгжөөн стресс бус инээд хөөр бэлэглэх “ЗУРА” буюу “Дайчин” шоу нэвтрүүлэг бэлтгэн …

  • 17 May

    Нэр дэвшигчдийн баримт бичгийг энэ сарын 21-нийг дуустал хүлээн авна

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах ажил өнөөдөр 9:00 цагаас эхлэв. Одоогийн байдлаар, баримт бичгээ хүлээлгэн өгөхөөр 17 бие даан нэрээ дэвшүүлэгч ирснээс баримт бичгийн бүрдэл хангасан 13 хүний баримт бичгийг хүлээн авчээ. Сонгуулийн ерөнхий хорооны даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн хугацаанд буюу 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийг …

  • 17 May

    Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 136 боллоо

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнгөрсөн хоногт Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна. Тэрбээр “Өнөөдөр нэг оюутан эдгэрч сувилалд шилжлээ. Мөн Туркийн хоёр иргэн ажиглалтын хугацаагаа дуусгаж гэртээ гарлаа. Өчигдрийн байдлаар нийт ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт 157 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээр хүнд коронавирус илрээгүй. Мөн давтан шинжилгээнүүд хийсэн. Давтан шинжилгээнээс ОХУ-аас ирсэн цэргийн …

  • 16 May

    Монгол Улсад Covid19-ийн халдварын батлагдсан тохиолдол 135 боллоо

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлалаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ОХУ-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ.  ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 78 хүний 17 нь хүндэвтэр, 39 хүн дунд зэрэг, 22 хүн хөнгөн байна. Мөн эдгээр иргэний дунд хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай …

  • 15 May

    Г.Батдорж: Залуучууд улс төрөөс залхах биш оролцох ёстой

    Ugluu.mn сайт “Өглөөний зочин” булангийн энэ удаагийн дугаараар НАМОХ-ны Ерөнхийлөгч Г.Батдоржтой ярилцлаа. Бидний ярианы сэдэв залуучуудын улс төрийн оролцоо, тулгамдаж буй асуудлуудын талаар байсан юм. Залуу хүн гэх ойлголт хэдэн наснаас эхэлж байна. Хэдээс хэдэн насны бүлгийг залуучууд гэж үздэг вэ? Залуу хүн хэн бэ гэдгийг тодорхойлох тодорхойлолт олон улсад өөр өөр бий. Онолын хувьд янз бүр. Тухайлбал НҮБ 15-24 …

  • 15 May

    С.Диордица: Коронавирусийн вакцин гараагүй энэ нөхцөлд урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал

    ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтийн дагуу өнөөдөр /2020.05.15/ Монгол Улсын иргэдэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “2019 оны арванхоёрдугаар сард шинэ төрлийн өвчний халдвар бүртгэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам шуурхай ажиллаж, иргэддээ өдөр бүр мэдээлэл хүргэхээс гадна халдвар гарсан тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах бэлтгэлээ хийж эхэлсэн. Монгол Улсын Онцгой комисс …

  • 14 May

    Г.Даваажаргал: Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарт эерэг үзүүлэлт гарч эхэлсэн

    Цаг үеийн асуудлаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд 32 байгаль хамгаалагч, 32 морин эргүүл …

  • 14 May

    Б.Хонгорзул: Энэ удаад Яармагийн гэр хорооллыг бүхэлд нь дахин төлөвлөж барилгажуулах байршилд хамруулаад байна

    Монгол Улсын иргэдийн тал орчим хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч байна. Хотын хүн ам өсч, төвлөрөл нэмэгдэхийн хэрээр түүнээс үүдэх асуудлууд нэмэгддэг. Агаар, хөрс, ус зэрэг хүрээлэн буй орчны бохирдол үүсэж, энэ нь байгаль орчин төдийгүй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлуудыг шийдвэрлэх, гэр хорооллын …

  • 14 May

    ХӨСҮТ: Коронавирусийн 19 шинэ тохиолдол бүртгэгдлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан. ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 375 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн …

  • 14 May

    Турк улсаас 179 иргэн эх орондоо ирлээ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өчигдөр тус улсыг зорьсон бол өнөөдөр 09.20 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 179 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан, асран хамгаалагчтай 7, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44, жирэмсэн, асран хамгаалагчтай 7, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, …

  • 14 May

    С.Диордица:“Covid-19”вирус ирэх өвөл гэхэд намжих магадлалтай гэж таамаглаж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица-г хүлээн авч уулзаж, коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Тэрбээр “Монгол Улсын хувьд хөл хорио тогтоогоогүй, үйлчилгээний байгууллагууд үндсэндээ хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ эрсдэл өндөр хэвээр байгаа гэж бид үзэж байна. Дэлхий даяар тархалт …