Онцолсон

March, 2021

  • 3 March

    ЗГ: Тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээхээр төлөвлөж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.03/ боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байна. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн албаны ажилтныг заагласан шилэн хаалт, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ, туузан …

  • 3 March

    С.Амарсайхан: Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж чадвал хилээ нээхээр төлөвлөсөн

    2021 оны тавдугаар сарын 01-нээс хилээ нээхээр төлөвлөж, бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр “Дотооддоо халдварын тоо нэмэгдэхгүй, дархлаажуулалт хэвийн үргэлжилж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж чадвал хилээ нээхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг баруун, зүүн бүсийн хилийн боомтуудад ажиллаж эрсдэлийн үнэлгээ хийсэн. Хил нээх нь …

  • 3 March

    Г.Хонгорзул: Шинжилгээний цэгүүд Eruul.gerege.mn сайтаар цаг авсан иргэдэд үйлчлэх ёстой

    Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээсэнтэй холбоотойгоор шинжилгээний цэгүүдэд ачаалал үүссэн. Иймээс өнөөдрөөс 14 шинжилгээний цэгийг наймаар нэмж, 22 болгосон юм. Үүнтэй холбоотойгоор  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улаанбаатар хотын хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээний таван лаборатори ажиллаж байна. Эдгээр нь …

  • 3 March

    О.Дашпагма: Дархлаажуулалтад 11120 хүнийг хамруулаад байна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах зүйлийг хэллээ. ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:Одоогоор дархлаажуулалтад 11120 хүнийг хамруулаад байна. Хүмүүсийн 40 орчим хувьд нь халуурах, толгой өвдөх, тарьсан хэсэгт өвдөх, хөндүүрлэх гэсэн түгээмэл урвалууд илэрсэн. Энэ нь томуугийн шинжтэй ижил. Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийг цахим бүртгэлд бүртгэж байгаа. Иймээс …

  • 3 March

    Зургаан дүүргийн 22 цэгт шинжилгээ авч байна

     Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлсэн. Иймээс НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байна. Тодруулбал, өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 5 хүртэл шинжилгээний цэгийн тоог наймаар нэмлээ. Ингэснээр 14 байсан шинжилгээний цэгийн тоо 22 болж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, …

  • 2 March

    БНСУ-аас 148 иргэн эх орондоо ирнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 12 удаагийн  нислэг үйлдэнэ.    Энэ дагуу  Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 148 иргэн ирэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай-80, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, эрүүл мэндийн шалтгаантай-13, жирэмсэн-3 иргэн байгаа юм. Иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас …

  • 2 March

    О.Дашпагма: Дархлаажуулалтад 9531 хүнийг хамруулаад байна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлого зохицуулалтын газрын Халдварт өвчний хэлтсийн ахлах шинжээч Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар дараах зүйлийг хэллээ. ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Одоогоор дархлаажуулалтад 9531 хүнийг хамруулаад байна. Вакцины дараах урвал хүндрэлийг хянаж байгаа. Вакцины зааварт нийт тариулсан хүмүүсийн 50-60 хувьд …

  • 2 March

    Б.Бямбадорж: Улаанбаатарын голомтолсон халдвартай бүсээс орон нутгийн эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

    Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар нийслэлд коронавирусийн шинжилгээ авах хэчнээн цэг ажиллаж байна вэ? -Нийслэлийн есөн дүүрэгт коронавируст /КОВИД-19/ халдварыг илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах байнгын 17 цэг ажиллаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хүн ам олонтой учраас гурав, гурван шинжилгээний цэг, бусад дүүрэг тус бүрд шинжилгээ авах хоёр …

  • 1 March

    Өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг боллоо

    2020 оны 8 дугаар сард Эрүүл мэндийн хуулиудад өөрчлөлт орсон билээ. Уг өөрчлөлтийн зүйл заалтууд 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021оны 1 дүгээр сарын 21 өдрийн 03 дугаар тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам батлагдаж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна. Дээрх тогтоол хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн салбарт хэд хэдэн …

  • 1 March

    Хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна

    Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад КОВИД-19 халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг өгсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны 2-р сард ажиллаж, гурван чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна. КОВИД-19 халдварын цар тахлын үед …

  • 1 March

    Д.Нарангэрэл: Вакцинд 16 байгууллагын 8000 гаруй хүнийг хамруулаад байна

    Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлого зохицуулалтын газрын Халдварт өвчний хэлтсийн ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Дэлхий дахинд коронавирусийн аюул хэвээрээ байна. Өдөрт 384 гаруй мянган хүн өвчилж байна. Сүүлийн үед өвчлөлийн бууралт багасаж байсан ч дахин нэмэгдэх төлөвтэй боллоо. Мутацид орсон хэлбэрүүдийн тархалтын хүрээ өндөр байна. Дэлхий …

  • 1 March

    Ж.Байгалмаа:45 хүнд коронавирусийн халдвар илэрсэн

    Коронавирусийн нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцын мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “2021.02.28-ны өдөр 11,905 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 45 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 45 тохиолдлын 29 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, 13 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол гурван хүний халдвар …

February, 2021

  • 24 February

    Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын нэгний өдрөөс хичээллэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.24/ боллоо. Хуралдаанаар аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг  2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь  хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, …

  • 24 February

    Д.Нарангэрэл:Вакцины гол зорилго бол халдвараас сэргийлэх, тархалт, эндэгдлийг бууруулах зорилготой

    Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн вакцинжуулалтын талаар танилцууллаа. ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл“Коронавирусийн вакцины гол зорилго бол халдвараас сэргийлэх, Тархалтыг бууруулах, хүндрэл, эндэгдлийг бууруулах зорилготой. Гурван улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт сайн хийгдэж байна. Израиль улс хүн амынхаа 70-80 хувь, АНУ 50-60, Их Британи улс дархлаажуулалт сайн хийж байна. Эдгээр улсуудад өвчлөлийн тоо буурч, …

  • 23 February

    Сергей Диордица :Вакциныг хамгаалалтын бусад арга хэмжээтэй хослуулах нь нэн тустай байх болно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэллээ.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг вакцин хийлгэсний дараа  “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх дархлаажуулалтын аян эхэлсэн тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан мэдээлэл хийлээ.   “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх вакцины эхний багцыг хүлээн авч, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарын …