Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.03.26/ нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар COVID-19 цар тахлын эрсдэлээс иргэд, эдийн засгаа хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газар, УОК-оос олон чухал шийдвэр гарган хэрэгжүүлж байгаатай холбогдуулан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, цар тахлаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга хэмжээ нь вакцинжуулалтын ажил болохыг онцлоод Монгол Улсад вакцинжуулалт эхэлснээс хойш нэг …
Онцолсон
March, 2021
-
26 March
Б.Мөнхбаатар:Ипотекийн 6 хувийн зээлд 1673 иргэн хамрагдлаа
Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн хэрэгжилт, залуус хорооллын ажлын талаар мэдээлэл хийлээ. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “2021 оны 1 сарын 1-ний өдрөөс 3 сарын 23-ны өдрийн байдлаар нийт 1,673 зээлдэгчид 126.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон бөгөөд уг санхүүжилтийн 28.6 хувийг орон нутгийн ипотекийн зээлэнд зарцуулаад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувийн өсөлттэй байна. Өнгөрсөн …
-
26 March
Х.Нямбаатар:Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Рио Тинто” болон Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2021.03.26 /мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж байна. Ирэх долоо хоногт “Рио Тинто”-гийн төлөөлөл болон Засгийн газрын байгуулсан ажлын хэсгийн хэлэлцээр эхлэх гэж байна. Ажлын хэсэг нэлээд хэд хуралдаж хэлэлцээрийн үеэр ярих асуудлаар саналаа …
-
26 March
Х.Нямбаатар: Дээд шүүх Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар энэ сарын 31-нд хуралдана
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өчигдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа. Тэгвэл өнөөдөр /2021.03.26/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түүнтэй уулзаж эрүүл мэнд, ковидын үеийн аюулгүй байдлаа бодон өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ. Гэвч Т.Хүрэлбат дүүтэй нь холбоотой энэ хэргийг эцэслэн шийдтэл өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгдлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар …
-
26 March
О.Дашпагма:256922 хүн вакцинд хамрагдаад байна
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.26/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр дархлаажуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:Өнөөдрийн байдлаар орон даяар вакцинжуулалтын ажлыг амжилттай зохион байгуулж байна. Нийт 92 баг 644 эмч, мэргэжилтнүүд улсын хэмжээнд ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 11560 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа. Ингэснээр нийт 256922 хүн вакцинд хамрагдаад байна. Одоогоор …
-
26 March
Ж.Байгалмаа: Улаанбаатарт 370, орон нутагт 67 тохиолдол батлагдлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.26/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа“Сүүлийн 24 цагт 14,936 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 437 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 6,332 болж байна. Сүүлийн хоногт 106 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,150 боллоо. Шинжилгээнд …
-
26 March
Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакцин худалдан авна
Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакцин худалдан авахаар болжээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа“ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. …
-
25 March
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав
Монгол Улсын Засгийн газар 2021 оны 03 дугаар сарын 25 -ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хурлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулж, халдварын тархалт нэмэгдэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаатай холбогдон гарч буй нэмэлт зардлын төсвийн төсөл, …
-
25 March
Г.Болдмаа:Pfizer вакциныг хоёр хоногийн дараа хэрэглэж эхэлнэ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.25/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа “Өчигдөр 21 цагийн байдлаар 43 цэг ажиллаж, 724 ажилтан 237489 хүн дархлаажуулалтад хамруулсан. Өмнөговь аймагт 7061 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Коронавируст халдварын эсрэг вакциныг дэлхийн 161 улсад нийт 302 609 534 тунг хийгээд байна. Бүтэн жилийн хугацаанд …
-
25 March
Э.Тэмүүлэн:Улаанбаатар хотод 267, орон нутаг 18 хүнээс халдвар илэрлээ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.25/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт улсын хэмжээнд 16 лабораторид 13465 шинжилгээ хийснээс 285 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5895 боллоо. Шинээр бүртгэгдсэн 285 хүн бүгд дотоодод халдвар авсан байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар …
-
24 March
Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 23-нд иргэдээс нийт 324 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.28 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 26 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 18 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч …
-
24 March
“Ковид-19” халдвар тархах өндөр эрсдэлтэй 48 хороо байна
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан “Ковид-19” халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Тус бүлгийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа аж. Үүнд: Чингэлтэй дүүргийн …
-
23 March
Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын халдвар хамгааллын нөхцөл байдалд тавих хяналт шалгалтыг чангатгах үүрэг өглөө
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр МХЕГ-ын дарга, удирдлагууд, албан хаагчидтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтаар МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавируст халдварын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажил, хяналт шалгалт болон тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийсэн. МХЕГ, НМХГ-ын бүх албан хаагчид сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан 2019-2020 оны өвөл тасралтгүй хяналт шалгалт хийж, агаарын бохирдлын …
-
23 March
Б.Одгэрэл: Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн
Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Ажиллагааны багийн дарга Б.Одгэрэлээс тодрууллаа. -Халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа энэ үед ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? -Нийслэлд коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, хэдийн 4000 гаруйд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэж, зарим дүүргийн эмнэлэгт ор нэмэлтээр дэлгэн эмчилгээнд ашиглах байдлаар …
-
23 March
Ж.Байгалмаа: Улаанбаатар хотод 191, Дархан-Уул аймагт 7 тохиолдол бүртгэгдлээ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.23/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 12,326 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд 206 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5,392 боллоо. Сүүлийн хоногт 152 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн …