Онцолсон

March, 2021

  • 23 March

    Вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих хэрэгтэй

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Гуравдугаар сарын 22-нд тус дугаарт иргэдээс нийт 307 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 15 иргэн хандсанаас дөрвөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнд оператор ажилтан …

  • 22 March

    “Чингис хаан” одонг сансрын нисэгч Ж.Гүррагчаад хүртээлээ

    Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаад хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН “ЧИНГИС ХААН” ОДОНГООР ШАГНАХ ТУХАЙ …

  • 22 March

    Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө иргэн бүр өнөөдрөөс хичээх шаардлагатай байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй шинэ 7 хоногийн өглөөний уулзалтаа хийв. Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов. Өнөөдрийн байдлаар …

  • 22 March

    Э.Тэмүүлэн: 210 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.22/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Энэ сарын 21-нд 16 лабораторид 10049 хүнд шинжилгээ хийснээс 210 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5186 боллоо. Шинээр халдвар авсан 210 хүний 206 нь Улаанбаатар хотод, Хөвсгөл аймагт 3 тохиолдол, үлдсэн нэг нь гадаадаас …

  • 20 March

    Б.Баатархүү: ХӨСҮТ сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд PCR шинжилгээний бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан энэ сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн яаманд очиж ажиллах үеэрээ “ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа нэг хүний шинжилгээг өөр хүнээс авч, нэг гэр бүлийн нөхрийн өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгсөн байна. Эхнэр нь нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн ч эерэг гараад энд тэнд халдвар тархаж, эрсдэл их гарч байна. …

  • 20 March

    А.Амбасэлмаа:БЗД-ийн 26-р хорооны 36 орон сууцанд 54 тохиолдол батлагдаж 160 гаруй ойрын хавьтал бүртгэгдсэн

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.20/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр эмч А.Амбасэлмаа өргөжүүлсэн тандалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө. А.Амбасэлмаа “Коронавирусийн халдвар хүн амын дунд өргөн хүрээтэй тархсан үед халдвар голомтлон гарч байгаа гудамж хороолол, орон сууцанд өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулж, тухайн бүс орчмын хүн амыг шинжилгээнд хамруулах, өвчлөл гарсан гэр хорооллын гудамж, хорооллын байранд халдваргүйжүүлэлт хийх, вакцинжуулах ажлыг зохион …

  • 20 March

    Ж.Байгалмаа: Улаанбаатар хотод 143, Хөвсгөл аймагт 5 хүнээс халдвар илэрсэн

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.20/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт нийт 15293 хүнд шинжилгээ хийхэд 148  хүнээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 4273 бол Улаанбаатар хотын өвчлөл 3910 боллоо. Хөвсгөл аймагт нэмж таван тохиолдол илэрснээр хөдөө орон нутгийн …

  • 19 March

    Л.Энхсайхан:Вакцины эхний тунг хийлгэсэн ч амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барих шаардлагатай

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.19/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дархлаажуулалтын явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Гуравдугаар сарын 18-ны байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 16063 хүнийг дархлаажуулсан байна. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 171.535 хүнийг Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтад …

  • 19 March

    Э.Тэмүүлэн:Шинээр батлагдсан 160 тохиолдлын 141 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.19/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 24482 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 160 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Монгол Улс дахь “COVID-19”-ийн нийт батлагдсан тохиолдол 4658 болсон байна. Сүүлийн 24 цагт 84 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо …

  • 19 March

    ВИДЕО:АНУ-ын Миссуригийн их сургуульд монгол залуус хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг нээлээ

    Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Миссуригийн их сургуулийн ректор Женнифер Лундгрен нар өнөө өглөө Монголын цагаар 06:00 цагт гарын үсэг зурав. Цахимаар зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо. Энэхүү санамж …

  • 19 March

    Иргэдийн гомдлыг НОК, ДОК, ХӨСҮТ нэг дор байрлан шуурхай шийдвэрлэж ажиллана

    Шадар сайдын албан өрөөнд өчигдөр Тандалт, тусгаарлалтын шуурхай баг хуралдаж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар зөвлөлдлөө. Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж, нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комисс, Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудыг УОК-ын Шуурхай штабт нэгтгэж ажиллах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргав. Энэ үeэр Тандалт, тусгаарлалтын багаас …

  • 18 March

    Ж.Байгалмаа: Эмчлүүлж байсан 89 настай иргэн өчигдөр нас барсан

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.18/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 17044 хүнд шинжилгээ хийснээс ковид-19 халдварын 158 тохиолдол илэрч нийт тохиолдол 4498 боллоо. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн 24 цагт 81 хүн эдгэж, эмнэлгээс гарсан байна. Шинээр батлагдсан 158 тохиолдлын 149 нь Улаанбаатарт, есөн тохиолдол орон нутагт …

  • 18 March

    Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш”-д хөл хорио тогтоолоо

    Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш”-д өнөөдрийн 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гаргасан байна. Тухайн хэсэгт 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 …

  • 18 March

    Д.Ганзориг:Ажлын уялдаа холбоог хангаж, бодлогоо хэрэгжүүлэх нь миний үүрэг, хариуцлага

    Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан бэлтгэсэн тусгай дугаарынхаа ярилцлагын зочин хойморт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийг урилаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин өдгөө нэгэн зууны түүхэн ойтойгоо учран золгож байна. Энэхүү түүхэн цаг хугацааны аль хэсгээс таны цэргийн хүн болох гараа эхэлсэн талаар яриагаа эхлэх үү? -Миний хувьд 1990 онд Улаанбаатар хот …

  • 17 March

    Н.Баярмөнх: БЗД-ийн 26-р хорооны 16 мянга гаруй иргэнээс PCR шинжилгээ авахаар төлөвлөсөн

    БЗД-ийн 26 дугаар хороонд тогтоосон хөл хорионы талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэл өглөө. БЗД-ийн 26 дугаар хороо өнөөдөр өглөөний 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжиж байна. Энэ хугацаанд хорооны айл өрхүүдээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр болжээ. БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх “Эрүүл мэндийн сайд, Дүүргийн эрүүл мэндийн төвөөс ирсэн хүсэлтийн дагуу дүүргийн …