Онцолсон

March, 2021

  • 12 March

    Н.Пүрэвжаргал: Тандалт явуулын баг өдөрт хамгийн багадаа 200-300 хүнээс шинжилгээ авдаг

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-т яаралтай, шаардлагатай үед PCR-ын шинжилгээ авдаг тандалт явуулын таван баг ажилладаг. НОК, НЭМГ-т хүсэлт гаргасны дагуу тэд ойр, дам хавьтал болон айл өрх, албан байгууллага, хэвтрийн өвчтэй хүн, товчоод дээрх PCR/ПГУ-ын шинжилгээгүй иргэдэд хүрч ажилладаг. Нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Тухайлбал, нийслэлийн “Өргөө” амаржих газраас гарсан тандалт явуулын V баг ахлагч, халдвар судлаач Н.Пүрэвжаргал, лаборант Э.Амаржаргал, ариутгагч Б.Эрдэнэчимэг, жолооч Ч.Алтансүх …

  • 12 March

    С.Амарсайхан: Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын эх үүсвэрүүдийг тодорхойлох ажил хангалтгүй байна

    Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж, эмнэлгийн удирдлагууд болон Шуурхай удирдлагын нэгжийн багтай уулзаж, нөхцөл байдлыг шалгаж тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв. ХӨСҮТ-ийн үйл ажиллагааны зохион байгуулалт, шинжилгээний сорьц цуглуулах явц, дам хавьтлыг илрүүлэх, халдварын идэвхтэй голомтуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгаа мэдээллийг ХӨСҮТ-ын дарга Д.Наранзул өглөө. …

  • 12 March

    В.А Жанибеков:Ж.Гүррагчаа маань эх орон, нутгийнхаа дээгүүр нисэж байхдаа сэтгэл нь их догдолж байж билээ

    Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой тохиож тохиолдуулж “Cансар судлал ба сансрын технологи” нэртэй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаа нь сансрын технологийн хөгжлийн асуудлаар болж буй анхны томоохон арга хэмжээ юм. Хурлаар сансрын мэдээллийг хэрхэн ашиглах, хэрэглээг нь өргөжүүлэх, Монгол Улсын сансрын технологийн хөгжил ба цаашдын чиг хандлага, манай улсад …

  • 12 March

    Ж.Байгалмаа:Өчигдөр 19341 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 103 хүнээс халдвар илэрлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.12/11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өчигдөр нийт 19341 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 103 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс нэг тохиолдол нь тусгай үүргийн онгоцоор зөөвөрлөгдөн ирсэн. Монгол Улсад батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 3134 болсон бол Улаанбаатар …

  • 12 March

    Коронавирусийн халдвар тархах эрсдэл бүхий хороод

    Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний баг “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагын тооцоолж байгаа билээ. Тус багийн тусгай аргачлалаар тооцоолж гаргасан халдвар тархах магадлалтай хороодыг танилцуулж байна. Үүнд, Баянгол дүүргийн 2, 3, 5, 6, 7, 11, 19, 20, 24, 25 дугаар хороо,Баянзүрх дүүргийн 2, …

  • 11 March

    Л.Энхсайхан: Ахмадуудад хийх вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.11/11:00 цагийн нэгдсэн мэдээлийн үеэр дархлаажуулалтын явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын газрын дарга Л.Энхсайхан: Одоогоор нийт 48265 мянган хүн дархлаажуулалтад хамруулаад байна. Өчигдөр 17819 хүнд дархлаажуулалтыг хийсэн. Биеийн тамирын заал зэргийг ашиглан, дархлаажуулалтын цэгийг нэмсэн. Хувийн хэвшлийн эмнэлгийн ажилтнууд, худалдааны байгууллага, …

  • 11 March

    Э.Тэмүүлэн: Улаанбаатарт халдварын 79 шинэ тохиолдол батлагдаж, 1 тохиолдол Төв аймагт бүртгэгдлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.11/11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын газрын дарга Л.Энхсайхан нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагт 21185 хүний сорьцод өчигдөр шинжилгээ хийхэд 80 хүнээс “Ковид-19” илэрч, 21 хоног эмчилгээ хийлгэж байсан халдвартай 1 иргэн нас барсан байна. Тухайлбал, 21 хоног эмчилгээнд байсан 76 настай эмэгтэй 20 хоног эрчимт …

  • 11 March

    Х.Нямбаатар:Шүүх Б.Хурц нарын хэдхэн хүнд дийлдэж, эрүүдэн шүүсэн яргын хэрэг шийдэгдэж чадахгүй өнөөдрийг хүрч байна

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:2019 оны гуравдугаар сарын 26-ний Засгийн газрын 115-р тогтоолоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн зарим бичлэгийг ил болгож олон нийтэд мэдээлсэн. …

  • 11 March

    Синофарм группийн хөгжүүлж буй вакцин

    2021 оны 3 дугаар сарын 5-ний өдөр Хятадын Синофарм группийн цахим хуудсанд мэдээлснээр, Синофарм группын вакциныг дэлхийн 5 улсад албан ёсоор бүртгэж, худалдаанд гаргасан бөгөөд дэлхийн хамгийн анхны зах зээлд нэвтрүүлэх хүсэлтийг нь баталсан “Ковид-19”-ийн эсрэг вакцин юм. Синофарм группээс хөгжүүлсэн вакциныг зах зээлд нэвтрүүлэх хүсэлтийг баталсан улс: Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Хятад, Боливи, Сейшелийн арлууд. Синофарм группын ТУЗ-ийн дарга …

  • 10 March

    Вакцинд хамрагдсан иргэд вакцины хоёрдугаар тунг хийлгэх хүртэл халдвар авахгүй байх хэрэгтэй

    Өнөөдөр нийслэлийн найман дүүрэгт дархлаажуулалтын 46 цэг ажиллаж байгаа бөгөөд Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль, худалдаа, үйлчилгээний салбарын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургууль дээр тус дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд вакцинд хамрагдаж байгаа юм. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Б.Баярмаа “Гуравдугаар сургуулийн …

  • 10 March

    Э.Тэмүүлэн: Вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 7-14 хоногийн дараа дархлаа бүрэн тогтоно

    Манай улс дархлаажуулалт эхэлснээс хойш 26 мянга гаруй иргэнээ вакцинд хамруулаад байна. Вакцины хариу урвал болон дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Тэмүүлэнгээс тодрууллаа. -Вакцин хийлгэсэн иргэдэд халуурах гэх мэт шинж тэмдэг илэрч байгаа гэсэн. Вакцины хариу урвалын талаар мэдээлэл өгөхгүй юү? -Вакцинжуулалт эхлээд 10 гаруй хонож байна. Бид эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууддаа …

  • 10 March

    Ж.Байгалмаа:Шинээр батлагдсан 109 тохиолдлын 104 нь халдвартай хүмүүсийн хавьтал

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын хэвлэлийн хурал өнөөдрийн /2021.03.10/ 11:00 цагийн нэгдсэн мэдээгээр коронавирусийн талаар ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 11,170 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хийхэд 109 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,481 болж байна. Сүүлийн 24 …

  • 10 March

    ЭТТ:Дотооддоо 2 их наяд төгрөгийн бонд гаргана

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр /2021.03.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталсан байна. Төлөвлөгөөнд туссанаар 2025 оныг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, усан хангамж  зэрэг 20 том төсөл хэрэгжүүлснээр компани үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч,  борлуулалтын …

  • 10 March

    Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна

     Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, тус байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ч.Ундрам, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, П.Анужин нар өчигдөр /2021.03.09/ соёлын салбарын Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтууд болон Соёлын яамны үйл ажиллагаатай танилцлаа.  Байгалийн түүхийн музей, Соёлын өвийн үндэсний төв, “Чингис хаан” хаад язгууртны музей, Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театр, Үндэсний …

  • 9 March

    УОК:Өдөрт 15-20 мянган хүнийг дархлаажуулна

    Улсын онцгой комисс 2021 оны 03 дугаар сарын 08-ний өдөр хуралдаж коронавируст халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явц болон бусад асуудлыг хэлэлцэв. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг аль болох хэвийн үргэлжлүүлэхийг зорьж байна. Иймээс нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол тухайн газарт хэсэгчилсэн байдлаар зохицуулна гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын …