Онцолсон

September, 2021

  • 1 September

    Ч.Чимэдбат:Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байна

    Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод 07:00 цагаас эхлэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Тиймээс цагдаагийн байгууллагын алба хаагчид өглөөний 06:30 цагаас эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ замын хөдөлгөөнд зохицуулалт хийн ажиллаж байна. Ингэхдээ Улаанбаатар хотын замын томоохон уулзварууд болон сургууль, цэцэрлэг орчмын бүсүүд, ачаалал нэмэгдүүлдэг гарц, уулзваруудад аюулгүй байдлыг хангах, жолооч нарыг хурдан шуурхай хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулалт хийж байгаа юм. …

  • 1 September

    Л.Оюун-Эрдэнэ:Халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хариуцлагатай хандаж, энгийн амьдралын хэмнэлдээ алхам алхамаар дасан зохицох сорилттой нүүр тулж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм сурагч, оюутнуудаа Эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ Хүндэт эцэг эхчүүд ээ! Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье! Ердийн үед есөн сарын нэгэн баяр байдаг байсан. Харин өнөөдөр цар тахлаас улбаалж, та бидэнд томоохон сорилт, хамтын хариуцлагыг авчирч байна.  Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны …

  • 1 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021-2022 оны хичээлийн шинэ жилд зориулан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Эрхэм хүүхэд багачууд, сурагч оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье! Зуны амралт дуусаж 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуульдаа очих гэж хүүхэд бүр яарч, догдолдог. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хоёр жил шахуу танхимын сургалтаас холдсон болохоор энэ …

August, 2021

  • 31 August

    Х.Нямбаатар: “Рио Тинто” групп гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Рио Тинто” компаниас ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Захидалд дурдсанаар “Рио Тинто” …

  • 31 August

    Б.Одсүрэн: Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно

    Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг шийдэх шийдлүүдийг танилцуулсан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хотын түгжрэл бүсчлэлийн шинжтэй. Хотын төв рүү ордог гол зам түгжрэл ихтэй байдаг. Мөн улирлаас хамаарч түгжирдэг. Нэг, наймдугаар сар түгжрэлийн оргил үе. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс хамаарсан түгжрэл 23-28 хувийг эзэлдэг. Улаанбаатарын хамран сургах тойргийн хүрээнд …

  • 31 August

    Түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлүүд

    Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон тус хорооны анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал танилцууллаа. Түгжрэлийн өртгийг мөнгөн …

  • 31 August

    Л.Оюун-Эрдэнэ: Монголын ард түмэн Э.Содномпилжээгээрээ бахархаж байна

    “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн тогтоосон рекордоо дахин шинэчилж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр хүргэлээ. Тэрбээр “Түүхэн рекордыг эвдсэн Содномдоо баяр хүргэе. Манай улс 1961 онд НҮБ-д элсэж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн. 1964 …

  • 30 August

    Томуугийн вакциныг яаралтай оруулж ирэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргээс цахимаар зохион байгууллаа. 100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд хамруулахыг хүслээ Шуурхай зөвлөгөөний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа дүүргийнхээ талаар танилцуулав. Сүхбаатар дүүрэг 20.8 мянган га газар нутагтай, 145 мянга гаруй хүн ам, 39 мянган өрх бүхий 20 хороотой нийслэлийн ууган дүүргийн нэг. Тус дүүрэг нь …

  • 30 August

    Э.Содномпилжээ паралимпийн наадмын АВАРГА боллоо

    “Токио-2020” паралимпийн наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ. Улсынхаа далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх хүн нь гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ байв. Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон тэрбээр хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв. Үнэндээ манай тамирчин түрүүлэх нь эхний захиалга, эхний өргөлтийн дараа л тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. …

  • 30 August

    Б.Отгонсүх:Замын-Үүд дэх ачаа, барааны эргэлт сайжирч байна

    Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүдэд ажиллаж байна. Уг багийг ажил хүлээж авч байх үед өдөрт импортоор 100 автомашин улсын хилээр орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар 170 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо 140 болж тэр хэмжээнд дөхөж очжээ. Энэ талаар Замын-Үүд дэх …

  • 26 August

    Төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын төлбөр нэмэгдэхгүй

    Боловсрол,шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр их, дээд сургууль, коллежийн хичээлийн бэлтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Иргэд, олон нийтийн хамгийн ихээр асууж буй ЭЕШ, хуваарь сонголт, боловсролын зээлийн сангаар олгогддог зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрийн асуудлаар дараах мэдээллийг өглөө. Ковидын улмаас ЭЕШ өгөөгүй 170 шалгуулагч байна ЭЕШ-д 40420 бүртгүүлэгч бүртгүүлснээс коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй 170 шалгуулагч …

  • 26 August

    Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ

    “Ийгл” телевизийн “Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн  газрын дэд дарга Б.Батболд нар оролцсон. Тэд Улаанбаатар хотын замын түгжрэл, түүнийг бий болгож буй хүчин …

  • 23 August

    Увс аймаг дахь Боршоо боомтын шинэ лабораторийн техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэв

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Увс аймагт ажиллаж, цаг үеийн асуудлаар холбогдох салбарынхны ажил байдлыг шалгалаа. Наймдугаар сарын 22-ний байдлаар Увс аймагт Коронавируст халдварын 3530 тохиолдол бүртгэгдсэний дотор зургаа нь дельта вирусийн халдвар болох нь ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Дельта вирусийн тохиолдлууд нь бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн сорьцоос илэрсэн тул тандалт судалгааг эрчимжүүлж, хяналтад …

  • 20 August

    Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шаардлагатай аппарат тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг шалгалаа. Ховд аймагт наймдугаар сарын 18-ны байдлаар коронавируст халдварын нийт 3916 тохиолдол бүртгэгдсэнээс өдгөө эмнэлэгт 314 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээр 773 иргэн эмчилгээ хийлгэж байна. Вакцинжуулалтын тухайд аймгийн нийт хүн амын 80.8 хувь нь …

  • 20 August

    Ховд аймгийн Булган боомтоор барилгын материал, бараа бүтээгдэхүүн импортлох боломжийг бүрдүүллээ

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймгуудад хийх албан томилолтоо Ховд аймгаас эхлүүллээ. Тус аймагт коронавирусийн халдвар сүүлийн үед эрс нэмэгдэж буйн зэрэгцээ дельта хувилбар бүртгэгдсэн тул хичээлийн шинэ жилээс өмнө халдварын эрсдэлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч байгаа аж. Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 46 …