Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Түлшний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Батцэцэгээс сайжруулсан шахмал түлшний нөөц болон зарим зүйлийн талаар тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний нөөцийг хэрхэн хангасан бэ? -Нийслэлийн Засаг даргын 382 тоот өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу сайжруулсан түлшний нөөцийг энэ оны зургаадугаар сараас эхлэн бэлтгэсэн. 2021 оны галлагааны улирлаас өмнө 60 мянган тонн түлшний нөөц бүрдүүлэх …
Онцолсон
September, 2021
-
20 September
Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж нийт 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдан борлуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өчигдөр “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” …
-
17 September
Санамсаргүй байдлаар гал алдахаас сэргийлэх сарын аян зарлалаа
Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Аян нэг сарын хугацаанд өрнөх бөгөөд энэ хугацаанд хяналт шалгалт хийхийн сацуу гал түймрийн аюулаас сэргийлэх чиглэлийн мэдээллийг олон нийтэд түгээх юм. Энэ ажилд гар утасны …
-
17 September
Хилийн боомтуудад ачаа барааны эргэлтийг түргэсгэх асуудалд анхаарал тавихаа илэрхийлэв
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцох үеэр буюу 9 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд Ковид-19 цар тахлын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцав. Шадар …
-
16 September
Т.Золжаргал: “Хариуцлагын гэрээ”-г цуцалсан тохиолдолд аж ахуйн нэгж зөвхөн хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас “Хариуцлагын гэрээ”-ний талаар зарим зүйлийг тодрууллаа. -Хоол үйлдвэрлэлийнхэн нийслэлийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байгаа. Энэхүү гэрээний биелэлт ямар түвшинд байна вэ? -Нийслэлийн Засаг даргаас санаачлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар болон Нийслэлийн Цагдаагийн удирдах газрынхан хоол үйлдвэрлэгчидтэй уулзаж, эхний ээлжид ресторан, зоогийн газрын …
-
15 September
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аян эхэллээ
“Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аяны нээлт өнөөдөр боллоо. Аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Таван толгой түлш” XXК болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй юм. “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлтийн үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх …
-
15 September
Алтанбулагийн боомтоор нэвтэрч буй жолооч нараас 80 мянган төгрөг нэмэлтээр авдаг байдлыг болиулав
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлэхээр тогтлоо. Алтанбулаг чөлөөт бүс нь 500 га талбайтайгаас өдгөө 10 га талбайд нь 20 гаруй аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Чөлөөт бүсийн бараа эргэлт 2019 онд 5,5 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд …
-
15 September
Дархлаа сэргээх гуравдугаар тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулж, үйлчилгээний байгууллагуудтай хийсэн хариуцлагын гэрээг чанд мөрдүүлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ, найр хурим хийхгүй байхад анхаарах хэрэгтэй байгааг сайд хэллээ. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмч ажилчдын ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ хангалтгүй болж байна гэв. Ерөнхий сайд …
-
14 September
С.Амарсайхан:Хөл хорио тогтоохгүйгээр ажил, амьдралаа хэвийн явуулах бодлогыг Засгийн газар, УОК-оос баримталж байгаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, тулгамдсан асуудалтай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд Корона вирусийн 10945 тохиолдол батлагдсанаас 7808 нь эмчлэгджээ. Өнөөдрийн байдлаар 2894 иргэн хөнгөн хэлбэрээр оношлогдож гэрээр эмчлүүлж байна. Вакцинжуулалтын хувьд 1 дүгээр тунд нийт хүн …
-
14 September
Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 1025тн улаанбуудай, 190 тн ногоон тэжээл, 8217 тн хүнсний ногоо хураан авчээ. Цар тахал болон цаг агаарын нөхцөл байдлаас …
-
13 September
Жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ
Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. “Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-ны өдөр хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна. Заавал хийх …
-
13 September
Өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэллээ
Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор есдүгээр сарын 13 буюу өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунгаар вакцинжуулахаар боллоо. Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар нэмэлт тун хийлгэх иргэнд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм …
-
13 September
Т.Баярхүү:Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед хурим найр, баяр ёслол тэмдэглэхгүй байх шаардлагатай байна
Улсын онцгой комисс хуралдаж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо. УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Цар тахалтай зэрэгцэн амьдрах шаардлага дэлхийн улс орнуудад бий болж байна. Хөл хорио гарц биш. Төрөөс нийт иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал. Гэтэл хариуцлагын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын …
-
13 September
55 настай Хүүхдийн паркт дижитал ертөнц “амилна”
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу та бидний нэрлэж заншсан “Хүүхдийн парк” -т дижитал ертөнц тун удахгүй “амилах” гэж байна. Тэртээ 1966 онд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нээгдэж байсан Хүүхдийн парк өнөөдрийг хүртэлх хугацаанд хоёроос гурван удаа л шинэчлэл хийж байжээ. Тодруулбал, Хүүхдийн парк нь анх 1966 онд 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган …
-
9 September
Л.Чой-Иш: “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний талаар тодрууллаа. -Уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Энэ жилийн хувьд хүнс, …