Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны “Алтан цэгцүүхэй” өрхийн эмнэлэгт байрлах дархлаажуулалтын цэгт ажиллалаа. “Ковид-19”-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунд есдүгээр сарын 30-ны байдлаар манай улсын нийт хүн амын 65.5, дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд 306,710 хүн хамрагдаад байна. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, вакцины хоёр тунтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх …
Онцолсон
October, 2021
-
1 October
Н.Сугар: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд оноштой байна
Нийслэлийн Онцгой комиссын ээлжит мэдээллийн үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. –Хөнгөн шинж тэмдэгтэй иргэд танил талаараа эмнэлэгт хэвтэж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ? -Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд гэсэн оноштой байна. Үлдсэн 20 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй боловч …
-
1 October
Жолооны үнэмлэхээ мартсан, хаяж гээгдүүлсэн бол цахим үнэмлэхээ шалгуулж, замын хөдөлгөөнд оролцох боломжтой
Хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу E-Mongoliа шинэчилсэн хувилбар ашиглалтад орлоо. Иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудаа ч энэхүү системээс авах боломжтой юм. Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна.Тухайлбал, …
-
1 October
Б.Бямбадорж :Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсанаар коронавирусийн халдвараас сэргийлж чадна
Нийслэлийн Онцгой комисс /НОК/ цаг үеийн асуудлаар долоо хоног бүр мэдээлэл хийж байхаар болсон. Өчигдөр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар коронавирусийн тархалтын нөхцөл байдал, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Коронавирусийн халдварын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд НОК болон НЭМГ-аас 11 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд халдвараас сэргийлэх сургалт сурталчилгаа, молекул биологийн лабораторийн шинжилгээ, халдвар илрүүлэх шинжилгээ, …
September, 2021
-
30 September
У.Хүрэлсүх: Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон гэж үздэгээ хэллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн …
-
29 September
Ц.Жаргалантуул: Нийслэлийн хэмжээнд хоёр сургууль, долоон цэцэрлэг зайны сургалтад шилжсэн
2021-2022 оны хичээлийн жилийн эхний нэг сар өндөрлөж байна. Энэ хугацаанд цэцэрлэг, сургуулийн орчинд коронавирусийн халдвар ямар түвшинд байгаа болон халдвар илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авч буй талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа. -Коронавирусийн халдварын улмаас танхимын сургалтыг цахимд шилжүүлсэн сургууль хэр олон байна вэ? -Нийслэлийн Боловсролын газраас долоо хоног тутамд хоёр удаа сургууль, цэцэрлэгүүдээс …
-
28 September
Ж.Отгонболд:Вакцины гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна
Улсын хэмжээнд гурав дахь тунд 288 мянган иргэн хамрагдсанаас 0.15 хувь нь буюу 380 хүн халдвар авсан байна. Мөн гурав дахь тунг хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл сайжирч, халдвар авсан ч хүндрэхгүй. Энэ тухай болон дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд дараах хариултыг өгч байна. -Коронавирусээс сэргийлэх гурав дахь тунд нийт хэчнээн иргэн хамрагдаад байна вэ? …
-
28 September
Гадаадаас ирэх иргэдийг аравдугаар сарын 15-наас эхлэн зочид буудалд тусгаарлахгүй
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд өвчтөн болон нас баралтын тоо нэмэгдэж байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус хуралдааны эхэнд өглөө. Мөн улсын хэмжээнд 27 мянган ортой. Энэ орны 50 орчим хувийг коронавируст халдвартай иргэдийг эмчлэхэд зориулж байна. Нэмж ор дэлгэх боломж хомс. Ор дэлгэсэн ч ажиллах хүчний нөөц хангалтгүй байна, …
-
28 September
Танилцах үдэшлэг, аялал, зугаалга, багш нарын баяр тэмдэглэхийг хориглолоо
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдон хөдөлгөөн нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн хурим, найр нэмэгдэх хандлагатай байна. Халдварлах чадвар өндөр дельта хувилбар давамгайлж байна. Бүрэн вакцинтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна. Вакцингүй, 12-оос доош насны …
-
27 September
Сайед Моллай 60 сая төгрөг, ХОЁР өрөө байрны батламжаа гардан авлаа
“Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд өнөөдөр шагнал гардууллаа. Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх оролцож байсан түүхтэй. Үүнээс …
-
27 September
Сайжруулсан шахмал түлш худалдаалах 41 цэг ажиллаж эхэллээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн хэмжээнд дулаан, цахилгаан, ус хангамжийн бэлтгэл ямар байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм. Харин гэр хорооллын иргэдийг өнтэй өвөлжүүлэх бэлтгэл хэрхэн хангаж байгаа, сайжруулсан шахмал түлшний нөөцийн тухайд Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн дараах мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар 57.887 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгээд …
-
23 September
Сергей Диордица:Нас баралтаас сэргийлэхийн тулд тусгаарлан эмчлэх байруудыг нэмэгдүүлэх шаардлагатай
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг олон улстай харьцуулсан судалгааны дүгнэлтийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар талууд харилцан санал солилцлоо. Дэлхийн олон улс коронавирусийн цар тахлын үед бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох бус, төр засаг, аж …
-
22 September
БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахууныг саадгүй, шуурхай татан авахыг холбогдох сайд нарт даалгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.22/ боллоо. Хуралдаанаар шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд буй нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, танилцуулгатай холбоотойгоор Засгийн газар үүрэг даалгавар өглөө. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны гуравдугаар сарын хуралдааны протокол, ОХУ-ын “Роснефть” НХН болон Монголын шатахуун импортлогч компаниудын хооронд байгуулсан 2023 он …
-
22 September
Э.Содномпэлжээд 120 сая, дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөгийн урамшуулал олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.22/ боллоо. Хуралдаанаар “Токио-2020” зуны XVI паралимпийн наадамд амжилттай оролцож алтан медаль хүртсэн гавьяат тамирчин Энхбаярын Содномпэлжээ, дасгалжуулагч Дашийн Баттулга нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. Засгийн газрын “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн …
-
21 September
У.Наранцэцэг: Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна
Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү аяны явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодруулан хүргэж байна. -Томуугийн вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд хийхээр зарласан. Аяны явц хэдэн хувьтай байна вэ? -“Томуугаас сэргийлье” уриатай дархлаажуулалтын аян есдүгээр сарын 13-наас …