Онцолсон

October, 2021

  • 12 October

    Б.Ууганбаяр: Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа эрүүл мэндийн байгууллагууд тусламж, үйлчилгээг ижил түвшинд үзүүлнэ

    УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр Нийслэл, дүүргийн шуурхай штабын алба хаагчидтай уулзаж цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, нас баралтын тоо буурахгүй байгаа энэ үед цар тахлыг эрсдэл багатай даван туулахын тулд нэгдсэн нэг удирдлагын системээр ажиллах нь чухал. Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ижил түвшинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх …

  • 11 October

    О.Дашпагма: Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байна

    Нийслэлийн хүн амын 17 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдаад байна.  Дархлаа сэргээх III тунгийн ач холбогдол, хариу урвалын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ? -Улсын хэмжээнд хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая иргэн байгаагаас 16 хувь нь III тундаа хамрагдсан байна. Харин нийслэлийн хэмжээнд нэг, хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш гурван сар болсон нэг сая гаруй …

  • 11 October

    У.Хүрэлсүх:“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар үргэлжилж байна. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, “Токио-2020” олимпын наадмын медальтан болон шагналт байр эзэлсэн тамирчид, шашны байгууллагын төлөөлөл “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчиндоо эзний …

  • 9 October

    Э.Есү: Халдвар авсан хүмүүсийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байна

    Коронавирусийн тархалт өндөр байгаа энэ үед бага насны хүүхдүүд ч халдвар авч байгаа. Мөн томуугийн улирал эхэлж байна. Томуу болон “Ковид-19”-ийн шинж тэмдэг төстэй учир  эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэх үүднээс НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн Хүүхэд, өсвөр үеийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Есүтэй ярилцлаа. -Коронавирусийн халдвараар өвчилж байгаа хүмүүсийн хэдэн хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна вэ? -Манай улсад халдвар авч буй нийт хүмүүсийн 20 орчим хувийг, хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 7-8 орчим …

  • 8 October

    Д.Бараадууз: Мод ургадаггүй газар гэж байхгүй, говьд хайлаас, улиас, сухай, бургас хамгийн тохиромжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт Өмнөговь аймагт болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөл оролцлоо. Цөлжилтөд хамгийн их нэрвэгдсэн, хуурай цаг агаартай аймгийн хувьд үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэллээ. Өмнөговь аймаг мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах журмыг улсад анх удаа хэрэгжүүлж байна. Цаашид байгууллага бүр ойжуулалт хариуцсан орон …

  • 7 October

    Б.Батцоож: Сайн дурын жолооч нар өдөрт 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны эрх авна

    Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний багт сайн дурын жолооч нарыг ажиллуулж эхэлсэн билээ. Сайн дурын жолооч нар халдварын тохиолдол өндөр, ачаалал ихтэй хороодод ажиллах юм. Энэ талаар НЭМГ-ын мэргэжилтэн Б.Батцоожоос тодрууллаа. -Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний багт сайн дурын жолооч ажиллуулж эхэлсэн. Хэдэн жолооч бүртгүүлээд байна вэ? -Өнөөдрийн байдлаар 1300 орчим хүсэлт ирээд байна. Эдгээрээс гуч гаруй жолоочтой гэрээ хийж ажилд нь оруулсан. …

  • 7 October

    Ц.Жаргалантуул: Нийслэлд зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй

    Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш коронавируст халдвараар өвчилж буй хүүхдүүд болон зайны сургалтын талаарх мэдээллийг долоо хоногт гурван удаа авдаг байсан. Харин аравдугаар сарын 1-ээс эхлэн энэ талаарх мэдээллүүдийг өдөр тутам авч, Нийслэлийн Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны яаманд тогтмол мэдээлж байна. Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэвлэлийн хурлын үеэр “Хичээлийн шинэ …

  • 7 October

    О.Энхзаяа:Иргэдийг нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна

    Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг гуравдугаар тун буюу нэмэлт дархлаажуулалтыг наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Гэвч иргэдийн гуравдугаар тунд хамрагдалт муу байна. Тиймээс нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөө гарсан. Энэ талаар НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд гуравдугаар тунгийн хамрагдалт хэдэн хувьтай байна вэ? -Нэмэлт дархлаажуулалтын ажилд хариу арга хэмжээний …

  • 7 October

    “Vitality Running World Cup” ДАШТ-д Монгол Улсын баг дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа

    Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Vitality Running World Cup 9-р сарын 21 нээс 10-р сарын 10 ны хооронд зохиогдож байгаа билээ. 3 үе шаттай зохиогддог уг тэмцээнд Дэлхийн 242 улс оролцсоноос Монгол улс 3-р байрт шалгарч Дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Монгол улсын багт дэлхийн өнцөг булан бүрээс 850 гаруй гүйгчид нэгдэж хувь нэмрээ оруулсан. Хагас шигшээ шат буюу …

  • 6 October

    Засгийн газар сайжруулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгууллаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.06/ боллоо. “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдээр хангах, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын …

  • 5 October

    У.Хүрэлсүх: Бэрхшээлийн өмнө сөхрөөгүй соён гэгээрүүлэгч багш танаар бахархаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Багш нарын баярын өдөрт зориулж мэндчилгээ дэвшүүлэв. Эрдэмт багш, эрхэм сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ Багш нарын баярын өдрийн халуун мэндийг дэвшүүлье! Манай улс 1966 оноос Багш нарын баярыг тэмдэглэж ирсэн бөгөөд 2014 оноос жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэдэг болсон билээ. Өнөөдөр бид Дэлхийн багш нарын 27, Монголын багш …

  • 5 October

    Б.Бямбадорж: Сайн дурын ажилтан өдөрт 50 мянган төгрөгийн цалин авна

    Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд ор олдохгүй байна гэх мэдээлэл гарсан. Мөн эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсэж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байгаа. Цаг үеийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа. -Нийслэлийн хэмжээнд III тунгийн дархлаажуулалтын явц ямар байна вэ? -Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” вирусийн эсрэг дархлаажуулалт амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 70.7 хувь нь дархлаажуулалтын …

  • 4 October

    У.Хүрэлсүх: Эх орноо ногоон Монгол болоосой гэж хүсэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. Ерөнхийлөгч байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд болж Монгол Улсын …

  • 4 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлиг гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргалаа. Зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газарт өнөөдөр хүргүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл …

  • 4 October

    Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг энэ долоо хоногт 450 болгож нэмэгдүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон сайжруулсан шахмал түлшний цэг, тэдгээрийг нэмэгдүүлэхэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Өнгөрсөн долоо хоногт “Таван толгой түлш” компанийн ТУЗ-тэй уулзсан. ТУЗ-д аравдугаар сард багтаан сайжруулсан түлш борлуулах 600 цэг байгуулах шаардлагаа тавьсан. Түлшний цэг, нөөцийн талаар дүүргийн …