Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр нийслэлийн …
Онцолсон
May, 2020
-
4 May
Салхитын мөнгө, алтны ордын одоогийн нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр /2020.05.03/ Дундговь аймгийн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгө, алтны ордын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сард тус ордыг төрийн мэдэлд авч, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан юм. Монгол Улсын …
-
4 May
Зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 40 боллоо
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. 40 гаруй хоног эмчлэгдээд гарлаа гэсэн үг. Нийт батлагдсан тохиолдол 40 болсон. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өчигдөр гурван лабораторид 332 …
April, 2020
-
30 April
Л.Элдэв-Очир: Ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Улсын Их Хурлын өчигдрийн (2020.04.29) чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нар өнөөдөр (2020.04.30) дээрх тогтоолын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн …
-
30 April
Ковид-19 халдварт цар тахлаас хамгаалах дадлага сургуулилалтыг зохион байгуулна
Цаг үеийн асуудлаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, …
-
30 April
ХӨСҮТ: ОХУ-аас ирсэн оюутнуудад 3-4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд буюу өчигдөр коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн нийт гурван лабораторид 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд: ХӨСҮТ-д тусгаарлагдсан -12, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан-1, Тандалтын 46 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтад Өвөрхангай аймаг болон …
-
29 April
Л.Мөнхтүшиг: 86 настай иргэнийг транзит нислэгт багтаасан
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас 4-р сарын 30, 5-р сарын 1, 2 –ны өдрүүдэд хийгдэх тусгай нислэгийн талаар өнөөдөр /04.29/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай нислэгээр иргэдээ татан авах ажлын талаар мэдээлэл өглөө. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ойрын өдрүүдэд гурван онгоц хүлээн авахаар төлөвлөөд байна. УОК-оос …
-
29 April
ХӨСҮТ: Өчигдөр улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь нэг лабораторид нийт 315 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй . Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан хоёр, ажиглах байрны 25 хүн, Дорноговь аймагт тусгаарласан зургаа, SOS медикал …
-
29 April
ЗГ: Эх баригч, нярайн эмч, сувилагчид цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тэгвэл хуралдаанаар “Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалт”-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр гаргалаа. Түүнчлэн 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, …
-
29 April
Л.Бямбасүрэн: Нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж тусгаарлалтанд авч байна
Эрүүл мэндийн Дэд сайд, Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч Л.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Улсын онцгой комиссын шуурхай штабын үндсэн чиг үүргийн талаарх мэдээллийг өгөхгүй юу? Монгол Улсад коронавируст халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэгтэй Улсын онцгой комиссын шуурхай штаб байгуулагдсан. Өмнө нь манай …
-
28 April
Ө.Энхтүвшин: Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй 9,890 иргэн байна
Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.28/ Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. Улсын Онцгой комиссийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг ярилцлаа. Нөхцөл байдал амаргүй болж байна. Манай улсын хувьд өнөөдрийн …
-
28 April
Д.Нямхүү:Өчигдөр улсын хэмжээнд COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 27-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. Улсын хэмжээнд долоон лабораторийг бэлтгээд тус бүрд нь 1,000 оношлуур хүргэж, туршилт сургуулилалт хийгдээд явж байгаа. Салбар лабораториудын тоног төхөөрөмж, оношлуур бүгд ижил. Эгзэгтэй үед …
-
28 April
Налайх дүүргийн иргэд дугуйгаар нийслэл хот руу зорчих боломжтой болно
Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын ажлын өнгө хучилт болон бусад ажил энэ онд хийгдэж, бүрэн ашиглалтад орно. Тус авто зам дагуу явган болон дугуйн зам хийгдэх юм. Энэхүү дугуйн замаар ихэвчлэн мэргэжлийн тамирчид явахад тохиромжтой хийх аж. Нийт 10 амрах талбайтай бөгөөд гэрэлтүүлэг, хамгаалалтын хайстай, хяналтын камертай байх юм. Ингэснээр Налайх дүүргийн иргэд эрүүл мэнддээ …
-
27 April
С. Амарсайхан: Тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цөөн хүнтэй сургалтын төвүүдийн эрхийг нээх талаар ярилцаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд хуурайшилтын улирлын энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Сүүлийн өдрүүдэд иргэд хог, хуучин хувцас, хашаан дахь өнжмөл өвсийг шатаах нэрийдлээр гал алдаж, гал түймрийн дуудлага ихэсч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Өвөрсогоотын …
-
27 April
Д.Эрдэнэсувд: М.Энхсайхантай уулзахад, хоолоо сайн идэж байгаа гэсэн хариулт өгсөн
Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан М.Энхсайхантай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. НПГ-ын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй. Яллагдагч хүний хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Яллагдагчийн хувьд мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараа хэрэгтэй танилцаад эрхээ эдлээд нотлох баримтаа хуулбарлан авсан байдаг. Түүнийг шүүх хурлаар эцэслэн шийдээгүй байхад тухайн нотлох баримт, гэрчийн …