Онцолсон

October, 2020

  • 23 October

    Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо: Циркийн сургуулийн барилгыг яаралтай барьж өгөхийг шаардаж байна

    Хуучин циркт 300 гаруй циркчин өнөөдөр /2020.10.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Циркийн уран бүтээлчид “2010 оноос эхлэн Монголын циркчид нэг ч төгрөгийн цалин авч байгаагүй. Өөрсдөө сэтгэл зүрхээрээ ажиллаж, хувиараа нийгмийн даатгал төлдөг. Монголын циркийн урлагийг хөгжүүлэхийн тулд Соёлын яамнаас бодлого боловсруулах хэрэгтэй байна гэж хэллээ. Мөн “Циркийн амьтан сургах үйл явц бол яргалал мэт гэж зарим хэвлэл мэдээллийн …

  • 22 October

    Д.Амарбаясгалан: Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна

    Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны V хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаас гаргасан саналыг хэлэлцэх юм. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан байна. Энэ талаар МАН-ын ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулж, үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын гишүүнээсээ татгалзах улс төрчийн хувьд …

  • 22 October

    БНХАУ-д Монголын Ард түмнээс хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр цар тахлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээр 30 мянган толгой хонийг хандивласан. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар хандивын 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан юм. Монголын ард түмнээс …

  • 22 October

    Ц.Элбэгдорж: Гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, нийслэлийн Ардчилсан намын байрнаас намын гишүүний үнэмлэхээ дөнгөж сая гардаж авлаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намын гишүүний үнэмлэхээ гардаж авсныхаа дараа “Ардчилсан нам бол хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг хүн суртлыг бага байлгах ёстой гэдэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлийг бий болгосон буурин дээрээ баттай зогсох ёстой. Ардчилсан …

  • 22 October

    “Улаанбаатар” Олон Улсын кино наадмын “Шилдэг кино”-гоор “Хөхөө” кино тодорлоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын кино наадам энэ сарын 19-25-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. …

  • 21 October

    ЗГ: Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.10.21/боллоо. Уг хуралдаанаар хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллуулахаар боллоо. Одоогоор улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй 53 албан хаагч /нийслэлд 30, орон нутагт 23/ ажиллаж байна. Энэ нь нэг хүнд ерөнхий боловсролын 12-13 сургууль, 3-4 их, дээд …

  • 20 October

    Э.Дөлгөөн: “Happy Flowers” ХХК-иас 25 сая төгрөг нэхэмжлээгүй

    “Positive Mongolians” онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар “Happy flowers”компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.10.20/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Э.Дөлгөөн “Бид өнөөдрийн хэвлэлийн хурлаараа “Happy flowers” компанийн хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааны талаарх гомдол саналаа илэрхийлнэ. Үүгээрээ тухайн компанийн захирал болон бусад ажлаа сайн хийж байгаа асрагч нарын нэр хүндэд халдах зорилгогүй гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Бидэнд …

  • 19 October

    Б.Мөнхбаатар: Өнөөдөр авсан мэдээллээр 38 хүнд 2.5 тэрбум төгрөгийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгосон байна

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр/2020.10.19/ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.  Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосон асуудлаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар“Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар зорилтод бүлэг, хөдөө орон нутаг, аймгийн төвд байгаа иргэдээ орон сууцжуулах төслийг танилцуулж, санал авлаа. 150 мянган айлын орон сууцын хөтөлбөр зургаан янзаар хэрэгжинэ. Арилжааны банкууд, Монголбанк …

  • 19 October

    П.Наранбаяр:НИТХ-д гурвуулаа сонгогдсон ч бид 30 хүн шиг ажиллана

     Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын гишүүд орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.10.19/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Т.Доржханд ” Хөдөлмөрийн үндэсний нам   энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэл болон Дархан, Эрдэнэтэд илүүтэй төвлөрч ажилласан.  Төр засгийн шийдвэр гаргах бүх шатанд бид төлөөлөлтэй боллоо. Биднийг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Манай нам аль ч шатанд бусад …

  • 19 October

    Сэлбэг нэрээр оруулж ирэн автомашин угсарч зардаг асуудлыг шийдвэрлэв

    “Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой боллоо. Монгол Улсад 935 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгийн 735 мянга нь хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа аж. Эдгээр машины 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай байдаг бол 0-3 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл нийт тээврийн хэрэгслийн 3 хувийг, 3-6 жилийн насжилттай нь 3 хувийг, 6-9 жилийн насжилттай 16 хувийг …

  • 19 October

    Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн дүнг өргөн барилаа

    Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916.626 иргэн бүртгэгдсэнээс 438.864 нь буюу нийт сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон байна. Нийслэлийн Сонгуулийн хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2.4, 16.2.5, 73.1, …

  • 19 October

    Хоосон чалчигчдын ярианы сэдэв болдоггүй сингапур чадвар

    Aлбaны мэдээ: Монгол Улсад нэн тэргүүнд анхаарах олон асуудал байгааг Дэлхийн банкны төлөөллүүд онцолж байна. Юуны өмнө цар тахлын дараагийн эрсдэл, хямралд Монгол Улс бэлэн байх нь хамгийн чухал болохыг онцлоод, эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд хангалттай хэмжээний хуримтлал үүсгэж, тогтвортой байдал бий болгох хэрэгтэйг санууллаа. Ажлын байрыг нэмэгдүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдээ дэмжиж, хүнийхээ капиталыг бүрэн …

  • 17 October

    С.Амарсайхан: Хүүхдийн ирээдүй рүү дүрсэн хошуугаа авна уу

    Ажлаа дандаа авилга, хариуцаж буй бүхнээ хулгай гэж хардаг, ам ажил хийж, хуруугаа ч хөдөлддөггүй хүмүүс хүүхдийн ирээдүй рүү дүрсэн хошуугаа татна уу! Хотын даргаар ажиллаж байхдаа нийтийн тээвэрт цахилгаан болон 2 давхар автобуснуудыг нэвтрүүлэх, хүүхдийн автобус явуулах шийдвэр гаргасан, хэрэгжүүлсэн, үр дүнгээ өгсөн. Хүүхдийн сургуулийн зориулалтын автобус авах шийдвэр дахин гаргасан, хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн дагуу худалдан авах үйл ажиллагаа …

  • 17 October

    Хүүхдийн сургуулийн автобус 130 мянган.ам долларын үнэтэй биш

    Нийслэлийн удирдлагууд автомашины түгжрэлийг бууруулахын тулд 2019 оны арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн ерөнхий боловсролын 29 сургуулийн 35 чиглэлд сургуулийн 40 автобус үйлчилгээнд гаргасан. Уг төсөл нь “нийслэл тээврийн шийдэл, парк шинэчлэлт хүүхдийн автобус ” хүрээнд хийгдсэн ажил ажээ. Моннис Моторс ХХК хамтран ажиллаж байна. Тус компанийн нийлүүлсэн хүүхдийн сургуулийн автобустай холбоотойгоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарч буй буруу ташаа …

  • 17 October

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв

    УИХ-ын гишүүн асан Мигэддоржийн Батчимэг өвчнөөр таалал төгссөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эмгэнэл илэрхийллээ. “Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, журмын нөхөр Мигэддоржийн Батчимэг өвчнөөр таалал төгссөнд гүнээ харамсаж байна. Тэрбээр Монгол Улсад ардчиллыг бойжуулан хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлэх, ардчиллын үйл явц болон төрийн бодлого боловсруулах үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний байр суурийг бататгахад үнэлж баршгүй хувь …