Онцолсон

June, 2020

  • 11 June

    А.Амбасэлмаа: ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжиж байна

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр“Зургадугаар сарын 10-нд гурван лабораторид нийтдээ 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор цуглуулсан 8, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтоор орж …

  • 10 June

    Улсын их дэлгүүрт гарсан галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоох үүрэг өгөв

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр цагдаа, онцгой байдлын байгууллага болон нийслэлийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж Улсын их дэлгүүрт энэ сарын 07-нд гарсан галын шалтгаан, нөхцөл байдалтай танилцан тодорхой чиглэлээр үүрэг өгөв.Тодруулбал, галын шалтгаан, хохирлын хэмжээг ойрын хугацаанд тогтоож, танилцуулахыг үүрэг болголоо. УИД-т гал гарсан тухай дуудлага онцгой байдлын байгууллагад энэ сарын 7-ны 16.48 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн онцгой …

  • 10 June

    Л.Мөнхтүшиг: Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 175 иргэн эх орондоо ирнэ

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.06.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр цаашид хийгдэх транзит нислэгийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зургадугаар сард үйлдэгдэх нислэгүүдийн бэлтгэл ажил хангагдаад, амжилттай үргэлжлэн явж байна. Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр орой 19:30 цагт Улаанбаатарт газардана. Уг онгоцоор Монгол Улсын 175 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс дөрөв …

  • 10 June

    Б.Ууганбаяр: Сонгуулийн үеэр коронавирусийн халдвар тархвал хариуцлагыг би хүлээнэ

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.06.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар нийслэл болон орон нутгийн 27 байршилд 1601 хүн тусгаарлалтын байранд байна. Гэрийн ажиглалтад өнгөрсөн долоо хоногт 161 хүн шилжсэн. Зургадугаар сарын 8-нд Сидней-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, “Баянхангай”, “Баянбайгаль” амралтын газар, …

  • 10 June

    Д.Нямхүү: Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Зургадугаар сарын 9-нд дөрвөн лабораторид 358 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, тандалтын зорилгоор 12, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ачаа тээврийн 24 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 …

  • 10 June

    10 төрийн албан хаагч орон сууцанд орох батламжаа гардан авлаа

    Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн, албан үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин нэн тэргүүнд өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа хамруулах шийдвэрийг …

  • 9 June

    Д.Нямхүү:10 хүн эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-өөс гарлаа

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Зургадугаар сарын 8-нд ХӨСҮТ-ийн лабораторид 20 шинжилгээ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Дорноговь аймагт тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Өнөөдөр сайн мэдээтэй. 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн …

  • 9 June

    С.Амарсайхан: Хот бодлогын асуудлаас гадна жижиг гэж хаясан хамгийн том хүндрэлээ цэгцэлж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу есдүгээр сарын 07-ны өдөр Хан-уул дүүргийн 11-р хороо Зайсангийн Peace Village, General town хотхонуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөө үзүүлэхүйц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тухайн орчны газар дээр нь албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар …

  • 8 June

    Нийслэлийн онцгой байдлын газарт нисдэг тэрэг, автомашин өгнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд, олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээр  нийслэлийн Онцгой байдлын албанд нисдэг тэрэг, машин, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай, нийслэлийн Эх хүүхдийн эмнэлгийг энэ сарын 15-нд ашиглалтанд оруулах талаар болон “Алсын хараа 2050” МУ-ын урт хугацааны бодлогын баримт бичгийн агуулгыг мэдээлсэн юм. …

  • 8 June

    Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг энэ сарын 15-нд хүлээж авна

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр Яармагт баригдаж байгаа 300 ортой Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.  Хотын Захирагч С.Амарсайхан эмнэлгийн барилгын ажлыг түргэвчлэх үүднээс удаа дараа ирж ажиллан шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа билээ. Барилгын …

  • 8 June

    Д.Нямхүү: ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Зургадугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 46 хүнд шинжилгээ хийснээс 45-д нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний мөн давтан шинжилгээ, ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээний 27-д халдвар илрээгүй. Нэг жолоочийн шинжилгээнээс халдвар …

  • 8 June

    Өнөөдөр Австрали, Филиппин улсаас 263 иргэн эх орондоо ирнэ

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагчтай …

  • 8 June

    Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

    Өнгөрсөн Ням гарагт Улсын Их дэлгүүрийн 6 давхарт гарсан галын дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллав. Тодруулбал, ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, …

  • 6 June

    Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Өнгөрсөн хоногт нийт 255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүнээс коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээнээс  коронавирусийн халдвар илэрлээ. Мөн өнөөдөр нэг оюутан гарч эдгэрч байна. Энэ оюутан 22 настай, 23 хоног эмчлэгдээд гарлаа. Ингэснээр Монгол Улсад халдварын …

  • 5 June

    Б.Ууганбаяр: Бусдынхаа эрх ашгийг бодож, амны хаалтаа зүүх шаардлагатай байна

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.06.05/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр ““Оюутолгой” компани ажилчдаа Австрали улсад хүргэх зорилгоор МИАТ компанийн онгоцыг түрээсэлж, зургадугаар сарын 6-нд Сидней рүү нислэг үйлдэхээр болсон. Энэ боломжийг бид ашиглаж, Австрали улсад байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо. Ирж байгаа …