Онцолсон

June, 2020

  • 22 June

    Д. Нямхүү: Долоон хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр”Зургадугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 359 шинжилгээ хийхэд 352 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.  Харин долоон хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар …

  • 22 June

    Өчигдөр орсон усархаг борооны улмаас 381 айл үерт автжээ

    Өчигдөр буюу зургадугаар сарын 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-69.0 мм бороо орсны улмаас Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд  үер бууж, үерийн улмаас айлууд болон автозам усанд автаж, иргэд усанд боогдсон дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллалаа. Үерийн улмаас 2 хүн амь …

  • 21 June

    АНУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө

    АНУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн ОМ7801 онгоц өнөөдөр өглөөний 10:00 цагт хөөрлөө. Ийнхүү АНУ-ын Сиэтл хот руу үйлдэж буй уг нислэг нь Монгол Улсын АНУ-руу хийж буй анхны нислэг юм.  Тус онгоц энэ сарын 24-нд Монголд ирэх аж.  Сануулахад зургаадугаар сард нийт есөн удаагийн нислэгээр 2,300 иргэнээ татан авах болсныг өмнө нь Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлж байсан билээ. http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html

  • 21 June

    Д.Нямхүү: Хоёр хүнд коронавирусийн халдвар шинээр илэрлээ

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллэл болж өнгөрлөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү цаг үеийн байдлаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборторид 314 хүн шинжилгээ хийснээс 312 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Хоёр хүнд нь илэрсэн. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрсэн. ХӨСҮТ-ийн эмчилгээнд орсон …

  • 21 June

    Зүүн өмнөд азийн 8 орноос 265 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг 02:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.  Тус нислэгээр Зүүн өмнөд Азийн 8 орноос 265 иргэн эх орондоо ирлээ. Үүнд; Хөгжлийн бэрхшээлтэй 4,Оюутан 17,Өндөр настан 15, Эрүүл мэндийн шалтгаантай 26, Бага насны хүүхэдтэй гэр бүл 102, Жирэмсэн 3, Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, госпитал болон Тоёоко Инн зочид буудалд 21 хоног …

  • 20 June

    Франкфуртаас 256 иргэн эх орондоо ирлээ

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, 256 иргэн эх орондоо ирлээ. Тэдгээрийн дотор эрүүл мэндийн шалтгаантай 51, өндөр настан 33, жирэмсэн 2, бага насны хүүхэдтэй гэр бүл 50, оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 120 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт …

  • 20 June

    Д.Нямхүү: 62 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны зургаадугаар сарын 19-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит 62 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 автотээврийн жолоочийн сорьцод шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.  Өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Тэдний зургаа нь оюутан, нэг нь иргэн. Зургаан оюутны дөрөв …

  • 19 June

    Д.Нямхүү: Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван жолоочид халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Зургадугаар сарын 18-ны өдөр гурван лабораторид нийт 339 шинжилгээ хийхэд, 336 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван жолоочид халдвар илэрсэн. Жолооч нар ОХУ-ын 59 настай иргэн, Беларусийн 37 настай иргэн байгаа бол Монгол Улсын 32 …

  • 18 June

    Д. Нямхүү: Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр”Зургадугаар сарын 17-нд гурван лабораторид нийт 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 359 тохиолдолд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд. Тэднийг ХӨСҮТ-рүү эмчилгээнд татан авчирч байна. Зургадугаар сарын 17-нд тусгай үүргийн онгоцоор …

  • 17 June

    Төрийн албан хаагчид энэ сарын 21-ээс байрны сонголтоо хийнэ

    Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1300-1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгох боломж бүрдсэн. Өмнө нь эмч, эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны батламжийг нь гардуулж өгсөн. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуул, хил хамгаалах гэсэн таван байгууллагын албан хаагчдын …

  • 17 June

    Налайх дүүргийн 7 дугаар хороонд нутгийн удирдлагын ордон баригдахаар шав тавилаа

    Налайх дүүргийн нутгийн удирдлагын ордны шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.Тус үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нарын дүүргийн удирдлагуудаас гадна хороо, байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо. Одоогийн дүүргийн нутгийн удирдлагын ордны барилгыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 сарын 27-ны өдрийн 252 дугаар захирамжаар хэсэгчлэн худалдан авчээ.ЗДТГ-ын одоогийн барилга нь 1978 онд …

  • 17 June

    Д.Нямхүү: Өчигдөр 316 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллээр Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг хэллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн лабораторид нийт 316 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгэрсэн хоёр иргэний нэг нь батлан хамгаалахын чиглэлээр суралцаж байгаа оюутан бөгөөд 33 хонон эмчилгээ …

  • 16 June

    Баянзүрх дүүрэгт олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай нээгдлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы гаргасан шийдвэрийн дагуу дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах ажил өнөөдөр дуусч нээлтээ хийлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга …

  • 16 June

    “XIII зуун” байгалийн цогцолборт бөхийн барилдааныг зохион байгуулна

    Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос орон даяар Баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд  баримтлан  2020 оны 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар тус тус шийдвэрлэж бүх шатны засаг дарга нарт үүрэг болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид …

  • 16 June

    Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ийн эмчилгээнээс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр”Зургадугаар сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 413 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, -Ажиглах байранд байгаа 16 хүн Тавдугаар сарын 27-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ -Дорноговь аймагт тусгаарлагдсан 10 …