Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Хөх манхан тэнгэр, хөрст эх нутгаа эзэгнэнхэн заяасан миний эх орны ард иргэд ээ! Он цагийн эрх, …
Онцолсон
July, 2020
-
10 July
УИХ-ын дарга Г.Занданшатар баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд ээ, Та бүхэндээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье. Коронавирусийн цар тахал хүн төрөлхтнийг, түүний дотор монголчууд биднийг онцгой сэрэмжтэй байхаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргээд байна. Дэлхийд …
-
10 July
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарыг дуустал сунгалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, долдугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байна.
-
10 July
Д.Нямхүү: Долдугаар сарын 9-ны өдөр 328 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Долдугаар сарын 9-нд гурван лабораторид 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.Батлагдсан тохиолдол 227 байгаагаас 197 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 30 хүний 27-ынх нь бие хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 67 хүн эмчилгээ тандалт, хяналтад байгаа.Өчигдөр орой буусан Истанбул-Улаанбаатарын онгоцоор …
-
10 July
Г.Нэргүй: Амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна
НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нар үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ. Төв аймгийн зүүн хэсэг, Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгаар усархаг бороо орно. Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, нөөлөг салхины аюулаас болгоомжлохыг ард иргэддээ сэрэмжлүүлж байна. …
-
9 July
Ц.Ганзориг: Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын улмаас хөл хориог үргэлжлүүлэх үүрэг өглөө
Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц. Ганзориг мэдээлэл хийлээ. Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц. Ганзориг Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаанаас гаргасан гол гурван шийдвэрийг танилцуулъя “Улаанбаатар хотын авто замын 60 гаруй хувь нь ус зайлуулах шугамтай. Гэвч хуучин …
-
9 July
Б.Батболд:Ард иргэд хурдан морьдын уралдааныг цахимаар үзэх учир үзэгчдийг нэвтрүүлэхгүй
Хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар зургаан насны морьд болон гурван насны эрлийз гээд нийт есөн насны морины уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Хурдан морины уралдааныг таван телевиз шууд дамжуулах бөгөөд Монгол Улсын Шадар сайдаар батлуулсан зураглалын дагуу ажиллах аж. Тус зураглалд уяачид болон морь ачсан тээврийн хэрэгсэл хаана …
-
9 July
Тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй амаржиж хүүтэй болжээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 8-ны өдөр дөрвөн лабораторид нийт 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12, ажиглах байранд тусгаарлагдсан 548 хүний гурав дахь давтан шинжилгээ, мөн ажиглах байранд байгаа 80 хүний давтан …
-
8 July
Ж.Батбаясгалан: Дэлхийд ганцхан Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэх боломжийг хангахаар ажиллаж байна
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас …
-
8 July
Н.Жанцанноров: Наадмын нээлтийг Монгол Улсын хүн амын 99.99 хувь техникийн илүү чанартай түвшинд үзнэ
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан наадмын бэлтгэл ажлын талаар өнөөдөр /2020.07.08/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр наадмын нээлтийг хэрхэн зохион байгуулах эсэх асуудалд Үндэсний их баяр наадмын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн …
-
8 July
Наадмын түрүү бөхөд өгдөг автомашиныг нийслэлийн Эрүүл мэндийн газарт олгохоор “Тоёота мотор корпораци”” шийдвэрлэжээ
Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпорац” нь 7 дахь жилдээ ажиллаж байна. Наадмын албан ёсны түнш болохын хувьд ТОЁОТА компани нь наадмыг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтран оролцож, түрүү бөхийн шагнал болох “Тоёота цом”, Тоёота автомашин, хурдан морины унаач хүүхдүүдэд шаардлагатай аюулгүйн хамгаалалтын хэрэглэгдэхүүн өгөхөөс гадна замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг …
-
8 July
ХӨСҮТ: Хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 370 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 368 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. 50 хоног эмчилгээ хийлгэж эдгэрсэн эмэгтэй 24 настай. …
-
8 July
Монгол жүжигчдийн тоглосон “Waiting for the Barbarians” кино наймдугаар сард үзэгчдийн хүртээл болно
Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” кино ирэх наймдугаар сарын 7-нд нээлтээ хийхээр болсон байна. “Waiting for the Barbarians” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ. Мөн тус киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д. Гүрсэд нар тоглосон …
-
6 July
Ж.Батбаясгалан: Давхар автобус нь энгийн автобусаас 10 дахин хямд өртөг зарцуулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т ажиллалаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон нар байлцав. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг нэг сарын хугацаанд туршиж, үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа. Хоёр давхар, эко автобус нь 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд …
-
6 July
Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо
Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай энэхүү эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл