Онцолсон

May, 2019

  • 6 May

    О.Сэргэлэн: Цусны бүлэг тохироогүй мэс заслын төлбөрийг улсын төсөвт суулгахыг хүсч байна

    Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд анх удаа хийжээ. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч, дэлхийн шилдэг мэс засалч, О.Сэргэлэн “Бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийхэд аюулгүй байдлыг харгалзан үзэж, БНСУ-ын АСАН эмнэлгийнхэнтэй хамтарлаа. Манай эмч нар энэ төрлийн мэс заслыг …

  • 6 May

    Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны гурван сар 08.00-17.00 цаг болголоо

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулж, Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар  баталлаа. Захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил …

  • 6 May

    Сайжруулсан шахмал түлш худалдах 107 цэг ажиллана

      Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, “Таван толгойн түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах, сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэгүүд, нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх хяналт шалгалтын цэг байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор өчигдөр хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд газар дээр нь ажиллав. …

  • 3 May

    Сэтгүүлч М.Батдорж сангийн нэрэмжит оюутны тэтгэлэгт уралдааны эзэд шалгарлаа

    “Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн 03-р сарын 06-ны өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж, 05-р сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагчдыг тодруулдаг уламжлал тогтсон. Өмнөх жилүүдэд “Цахим орчин дахь бидний араншин”, “ Эх хэл- Монгол дархлаа” зэрэг сэдвүүдийн хүрээнд уралдааныг зохион байгуулсан бол өнөө жил “Шинэ монголын тухай” гэсэн сэдвийн …

  • 3 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогчдод илгээлт хүргүүлэв

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр Соёлын төв өргөөнд “Хараат бус сэтгүүл зүй-2019” үндэсний форум боллоо. Форумд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга уншиж сонордууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД: “Хараат бус сэтгүүл зүй-2019” үндэсний форумд оролцогчдод Эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын …

  • 3 May

    Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн  жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай  Улсын сэтгүүлчид, уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл, хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” уриан дор …

  • 2 May

    Ж.Батбаатар:“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичгийг баримтлах ёстой

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний Зөвлөлтэй хамтран өнөөдөр /2019.05.02/ “Редакторуудын Улсын Зөвлөгөөн”-ийг “Эх хэлний хэрэглээ, Соёл ба Хэвлэл мэдээлэл” сэдвийн дор Нийслэлийн иргэний танхимд амжилттай зохион байгууллаа. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Редакторуудын Улсын Зөвлөгөөн”-ий үндсэн зорилго нь сэтгүүл зүйн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал …

  • 2 May

    АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томиллоо

    УИХ-ын чуулганы  хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг  чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж дууссаны дараа АТГ-ын даргаар Зандраагийн Дашдавааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг чуулганы  хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6 хувь, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн  87.5 хувь нь дэмжлээ. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох …

  • 2 May

    Ядуурлыг ташуурдагч

    Хэний ч мэдэх, хэн ч хүлээн зөвшөөрөх, нүднээ ил байж байгаа баримт аргумент. Би өөрөө социалист, капиталист хоёр нийгмийн бүтээгдэхүүн учраас тэгж зориглон хөндөж байна л даа. Ардчиллын дуун цууриатсан 1990 оноос өнөөг хүртэл чилийсэн 29 жил өнгөрчээ. Гучин жил гээд ерөнхийлөөд авчихъя. Тэгвэл өнгөрсөн 30 жилд ардчилсан шинэ нийгмийн буянаар Монгол Улс хөгжсөн үү гэвэл хөгжсөн, ядаж ДНБ-ээ аваад …

  • 1 May

    Фото: Холливудын алдартнууд Монголд

    “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын нээлтийн ёслол өнөөдөр /2019.05.01/ Corporate Convention центр ёслол төгөлдөр боллоо. “Холливуд Монголд” төслийн удирдагч, “Хануй филм” ТББ-ын тэргүүн А.Баярцэцэг анхдугаар наадмыг нээн үг хэллээ. Тэрбээр наадмыг нээж хэлсэн үгэндээ “Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг зохион байгуулах санаа анх ном орчуулах санаанаас төрсөн. Нэг удаа Ивана Чаббак зохиолчийн “The Power …

  • 1 May

    Н.Алтанхуяг: Би хулгайч дээрэмчдийн гарт намаа үлдээмээргүй байна

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр, “Өнөөдөр зарим асуудлаар тодруулга хийх гэж хэвлэлийнхэнтэй уулзаж байна. АН-ын даргын сунгаад тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд нар далдуур оролцсон. Даргын сунгаад орон нутгаас 6000-7000 саналаар давуу ирсэн, хотод ирэхэд С.Эрдэнэ саналын хуудсыг буруу тоолсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сунгаанд би өрсөлдье гэж шийдсэн. Ц.Элбэгдорж бас л оролцсон. Эхлээд намын …

April, 2019

  • 29 April

    А.Баярцэцэг: “Домгийн жимээр” дэлгэцийн уран бүтээлийн зураачдын үзэсгэлэн дэлгэгдэнэ

    “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг Хануй Филм НҮТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр /2019.04.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Холливуд Монголд” наадмын үеэр Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Apocalypto” киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, “Game of Thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч …

  • 29 April

    “Эрдэнэс-тавантолгой” ХК 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2019.04.29/ 2019 оны эхний улирлын ажлын тайлангаа танилцууллаа. “Эрдэнэс-Тавантолгой”ХК энэ оны нэгдүгээр улирлын байдлаар: Нүүрс олборлолт- 4,2 сая тонн, Нүүрс экспорт – 2,4 сая тонн, Борлуулалтын орлого- 741 тэрбум төгрөг, Улсын төсөвт- 193,5 тэрбум төгрөг, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Ерөнхий тоон дүнгээр нь авч үзвэл “Эрдэнэс-Тавантолгой” компани улсын эдийн засагт 1,16 их наяд төгрөгийн хувь …

  • 29 April

    Сүхбаатарын талбайн төлбөртэй зогсоолын нэвтрэх хэсгүүдийг лацдлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ub constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж,  “Ub constraction” компани шалгарч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тул Хотын захирагч С.Амарсайхан …

  • 25 April

    Нөөцийн мах худалдаалж буй 67 хүнсний дэлгүүр

    Нөөцийн махыг энэ сарын 15-наас эхлэн худалдаалж эхэлсэн.  Энэ сарын 23-ны байдлаар 67 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаалж байгаа тухай ХХААХҮЯ-наас мэдээлэв. Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд “Баатарууд Тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4,000 тонн мах бэлтгэжээ. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7,200 төг, …