Онцолсон

May, 2019

  • 1 May

    Н.Алтанхуяг: Би хулгайч дээрэмчдийн гарт намаа үлдээмээргүй байна

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр, “Өнөөдөр зарим асуудлаар тодруулга хийх гэж хэвлэлийнхэнтэй уулзаж байна. АН-ын даргын сунгаад тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд нар далдуур оролцсон. Даргын сунгаад орон нутгаас 6000-7000 саналаар давуу ирсэн, хотод ирэхэд С.Эрдэнэ саналын хуудсыг буруу тоолсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сунгаанд би өрсөлдье гэж шийдсэн. Ц.Элбэгдорж бас л оролцсон. Эхлээд намын …

April, 2019

  • 29 April

    А.Баярцэцэг: “Домгийн жимээр” дэлгэцийн уран бүтээлийн зураачдын үзэсгэлэн дэлгэгдэнэ

    “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг Хануй Филм НҮТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр /2019.04.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Холливуд Монголд” наадмын үеэр Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Apocalypto” киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, “Game of Thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч …

  • 29 April

    “Эрдэнэс-тавантолгой” ХК 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2019.04.29/ 2019 оны эхний улирлын ажлын тайлангаа танилцууллаа. “Эрдэнэс-Тавантолгой”ХК энэ оны нэгдүгээр улирлын байдлаар: Нүүрс олборлолт- 4,2 сая тонн, Нүүрс экспорт – 2,4 сая тонн, Борлуулалтын орлого- 741 тэрбум төгрөг, Улсын төсөвт- 193,5 тэрбум төгрөг, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Ерөнхий тоон дүнгээр нь авч үзвэл “Эрдэнэс-Тавантолгой” компани улсын эдийн засагт 1,16 их наяд төгрөгийн хувь …

  • 29 April

    Сүхбаатарын талбайн төлбөртэй зогсоолын нэвтрэх хэсгүүдийг лацдлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ub constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж,  “Ub constraction” компани шалгарч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тул Хотын захирагч С.Амарсайхан …

  • 25 April

    Нөөцийн мах худалдаалж буй 67 хүнсний дэлгүүр

    Нөөцийн махыг энэ сарын 15-наас эхлэн худалдаалж эхэлсэн.  Энэ сарын 23-ны байдлаар 67 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаалж байгаа тухай ХХААХҮЯ-наас мэдээлэв. Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд “Баатарууд Тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4,000 тонн мах бэлтгэжээ. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7,200 төг, …

  • 25 April

    Ч.Жаргалбаатар: Б.Хурцын хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн

    Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит мэдээллээ өнөөдөр /2019.04.25/хийлээ. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар олны анхаарал татсан зарим хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө. -Д.Батбаяртай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа юу? -Бусдыг залилсан гэх гомдлыг ирүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон ЦЕГ-т шилжүүлэх санал хүргүүлсэн. -Арбитр дээр Эрдэнэтийг санаатайгаар …

  • 25 April

    “Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ

    Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар   2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ. Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, өчигдөр Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Тус компани …

  • 24 April

    “Үндэсний ой санамж”-ыг сэргээх цаг иржээ

    Өнөөдөр /2019.04.24/ “Монгол Цэргийн нэгдсэн холбоо”-ноос “Үндэсний ой санамж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс “Улс төр, аюулгүй байдал, геополитик, олон улсын харилцаа чиглэлээр судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд болон улс төрч, эрдэмтэн судлаачид хамтран Монгол Улсын “ҮНДЭСНИЙ ОЙ САНАМЖ”-ыг сэргээх талаарх онол практикийн мэдлэгээ солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий ач холбогдолтой арга хэмжээ” хэмээн тодотгов. Төрийн …

  • 24 April

    У.Хүрэлсүх: Засгийн газар газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхийн төлөө онцгой анхаарна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. 1990 оноос хойш 29 жилийн дараа хийж байгаа энэ сургуулийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Энэ удаагийн иж бүрэн сургууль нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд төрийн захиргааны болон аж ахуйн …

  • 24 April

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль:Нийслэлийн замын хөдөлгөөнийг 07:00-09:30 цаг хүртэл түр зогсооно

    Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.Харин маргааш буюу энэ сарын 25-ны өдөр иргэдийг Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад хамруулах дадлага сургуулилт болно. Маргааш өглөө 08:00 цагаас зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугарснаар иргэдийн дадлага сургууль эхлэх тул дохио сонссон эсэхээс үл …

  • 24 April

    Дугуйн зам эвдсэн компанийн үйл ажиллагааг зогсооно

    Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Суруга моторс” ХХК нь “Суруга центр-2” үйлчилгээний барилгын газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих …

  • 23 April

    Хөлс авч хүн гүтгэгчид

    Зөрчлийн тухай хуулиар хүн гүтгэж доромжилсон бол хариуцлага хүлээлгэхээр болсон. Өмнө нь энэ заалт эрүүгийн хуулиар шийтгэгддэг байсан бол одоо зөрчлийн хуульд шилжсэнээр хүн гүтгэн доромжлогчдод тун ашигтай байдал бий болоод байгаа. Өөрөөр хэлбэл гүтгэгчид ажлын гүйцэтгэлд авсан төлбөрийнхөө хэдхэн хувийг торгуульд шилжүүлчихээд л ял завшиж яваа юм. Тухайлбал, АНУ-ын Чикаго хотоос хүссэн хүнээ доромжлоод бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд …

  • 23 April

    Хотын дарга С.Амарсайхан төв талбайд олгосон 2.5 га газрын зөвшөөрлийг цуцаллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.04.23/ 2006 онд Ю Би констракшн компанид олгосон Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргалаа. Хотын дарга дөнгөж сая газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжаа танилцууллаа. Тэрбээр “2006 онд Сүхбаатарын талбайн 2.5 га газрыг Ю Би констракшн компанид олгосон.Анх төсөл сонгон шалгаруулахдаа усан оргилуур барина …

  • 18 April

    Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 1937 оны буудахаас бусад бүх аргыг хэрэглэсэн

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тайлбар хийлээ. Тэрбээр” С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нууцаас гаргах гэж найман сарын ажил болсон. Асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Хоёр удаа Засгийн газрын хуралдаанаар оруулж …

  • 18 April

    Х.Бадамсүрэн:”Эрдэнэт үйлдвэр”-т Эрсдлийн сан байдаг

    Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар энэ сарын 5-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Эрсдлийн сангаасаа “Стандарт банк” нд тавьсан 40 сая ам.долларын өр төлбөрийг барагдуулсан гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар/ТӨҮГ/-ын ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэт үйлдвэрт Эрсдлийн сан гэж байхгүй, Үйлдвэрийн нөөц хөрөнгөөс өр төлбөрийг гаргасан талаар дурджээ. Уг асуудлаар …