Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү өнөөдөр /2019.09.10/ Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн байцаагч нарын бүлэглэн үйлдсэн авлигын хэргийн бичлэгийг ил болголоо. Тэрбээр Гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийгдсэн бичлэгийг үзүүллээ. Т.Баярхүү “Гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн барааг гаальд худал мэдүүлсний …
Онцолсон
September, 2019
-
10 September
У.Хүрэлсүх: Ноён уулыг тусгай хэрэгцээнд авч, Дархан цаазат газар болгох ёстой
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо. Тэрбээр “Бидний өвөг дээдэс Хүннүгийн ноёд язгууртнуудын булшийг одоогоос 95 жилийн өмнө Оросын археологчийн удирдсан баг Ноён уулнаас олсон байдаг. Монгол хүн яаж ч ядарч туйлдсан байлаа гээд өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх учиргүй ээ. …
-
9 September
М.Пүрэвтунгалагийн аав: Дасгалжуулагч Б.Баттулга Э.Сумъяаг тэмцээнд оролцуулахын тулд охиныг минь дарамталсан
Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан тамирчин М.Пүрэвтунгалаг Дэлхийн аваргад явах боломжгүй болсон талаараа аав ээжийнхээ хамтаар “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр /2019.09.09/ мэдээлэл хийлээ. М.Пүрэвтунгалаг 2019 оны Чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 57 кг-ын жинд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 53 кг-ын жинд …
-
9 September
Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөө буцааж татлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ. Албан бичигт “УИХ нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа, оршин тогтнохын их үндэс болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль зүйн зөрчил маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан улстөрчдийн …
-
6 September
Ж.Тогтохбаяр: Батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байгаа
Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Үүний нэг бол Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил юм. Гүүрэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, есдүгээр сарын 16-ны өдөрт багтааж эхний хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. …
-
6 September
Манай улсын тамирчид ой тогтоолтын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгууллаа
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 23-25 хооронд боллоо. Тэмцээнд зургаан орны 90 гаруй тамирчин хоёр өдрийн турш оюуны өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодруулсан юм. Манай улсыг төлөөлөн 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртэж багийн нийлбэр дүнгээр (17533 оноо) …
-
5 September
Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзлаа
ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзлаа. Юун түрүүнд талууд Владивосток хотод гурав дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, түлхүү эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон юм. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, дотоодын эх …
-
5 September
Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй ЗУРГААН компанийг Прокурорын байгууллагад өглөө
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.09.05/ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: ЗГХЭГ-аас Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хоёр албан бичиг явуулж байна. Өнөөдөр Прокурорт хандаж буй шалтгаан нь “Төрийн эрх ашгийг хамгаалж, төрийг төлөөлж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг бүхий хуулийн субъект бол Монгол улсын Ерөнхий прокурор юм.Өмнө нь ийм байдлаар хандсан тохиолдол гарч байгаагүй бөгөөд …
-
4 September
Эдийн засагтайгаа ноцолдооч
Намрын налгар өдрүүд айсуй. Баяр ёслол дуусаагүй. Хуримууд залгана. Юун энэ Баярхүүгийн шүүмжийг сонсох манатай хэмээн тээршаах хүн маш олон байгаа ч мохохгүй бичье. Ялангуяа төрөлх сумынхаа төдөн жилийн сүрлэг ойг тэмдэглэж буй сумын Засаг дарга нар, иргэдэд эхлээд хандая. Магадгүй 90 жил, 80 жил, 85 жилийн ойтоогоо золгосон боловч сумын төв нь нурж унах дээрээ тулчихсан, сумын төвөөрөө дүүрэн …
-
3 September
Х.Баттулга: Хоёр улсын харилцаа дахин нэг шат ахиж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны айлчлалын хүрээнд Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны 10 чухал баримт бичигт гарын үсэг зурсан талаар Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлийнхэнд мэдээллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:Өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг нээлттэй санал бодлоо солилцож, чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. …
-
3 September
Фото: Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтан авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийж, баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсний дагуу өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн ордонд хүрэлцэн ирлээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчилэв. Төрийн тэргүүн нар Цэргийн цагаан …
-
3 September
У.Хүрэлсүх: Халхын голын байлдаан дайчин нөхөрлөлийн хүч агуу юм гэдгийг харуулж чадсан
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ, Халхын голын байлдааны ялалтыг дархлалцсан ахмад дайчид аа! Та бүхэндээ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндчилгээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн хүндэтгэл, талархлаа илэрхийлье. Халхын голын байлдаан нь туурга тусгаар шинэ Монгол …
-
3 September
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 9 дүгээр сарын 2-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр хүрэлцэн ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид, оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй …
-
2 September
Б.Баатархүү: Зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино хугацаанд хаана
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар өнөөдөр /2019.09.02 /Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Энэ талаар Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлан ирэхтэй холбоотой мэдээллийг өчигдөр орой гаргасан. Гэвч нийгмийн сүлжээнд худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөлдүүлж, бухимдуулж байна. Улаанбаатарын хотын замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана гэдэг бол ташаа мэдээлэл. Зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино …
-
2 September
“Чингис хаан” нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор есдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд зарим хэсэгт тодорхой хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчилж бүрэн хаахаар мэдэгдээд байгаа. Цагдаагийн ерөнхий газраас зам хаах хуваарийн талаар дараах мэдээллийг өглөө. Есдүгээр сарын 02-ны Даваа гариг Ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Зочин “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас төв талбай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл