Онцолсон

July, 2019

  • 9 July

    Бөө мөргөлийн соёлын төв үүд хаалгаа нээлээ

    Монгол наадам бол үндэсний соёл уламжлалаа хүндэтгэх, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон нийтийн баяр цэнгэл байдаг.  Монголчуудын дунд эртнээс нааш уламжлан ирсэн соёл шүтлэгийн хэлбэр бол бөө мөргөл юм. Хэдийгээр  монголчууд бидний олонхи нь буддын шашинг шүтдэг ч гэлээ бөө мөргөлийн шүтлэг  Монголчууд бидний дунд байсаар байна. Тэгвэл  өмнө нь Үлэг гүрвэлийн музейд “Балар эртний цадиг” монгол бөөгийн үзэсгэлэнг санаачлан …

  • 8 July

    Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.07.08/ төрийн дээд шагнал гардуулж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

  • 8 July

    Баяр наадмын түрүү бөхөд “Тоёота цом” гардуулна

    Олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн энэ жилийн  баяр наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулах талаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал, “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал Курахаши Тоширо нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “Тоёота цом” нь шилжин явахгүй бөгөөд монгол хүний цог золбоо, хийморь лундааг тэтгэхийг бэлгэшээн тэнгэр, газрын дөрвөн хүчтэнг урласан …

  • 5 July

    Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг бүрэн эхээр нь танилцуулж байна. 7 дугаар сарын 06. Бямба гараг 09.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд  7 дугаар сарын 07. Ням гараг 09.00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд  7 дугаар сарын 08. Даваа гараг 09.00-19.00 Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа Сурын талбайд 14.00-16.00 “Монгол …

  • 5 July

    “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийт 13 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлын эхэнд “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам, нэг тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн журам батлах тухай асуудлыг хурлын эхэнд хэлэлцсэн юм. Журмын танилцуулгыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ын захирал Б.Сүхбаатар хийлээ.  Эл журамд нийслэлийн түрээсийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг …

  • 4 July

    Ж.Болдбаатар: Эрлийз морьдыг тусад нь уралдуулна

    Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар өнөөдөр /2019.07.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Хурдан морины салбар хорооны дарга, Ж.Болдбаатар “Хурдан морины уралдааныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2015 оны долдугаар сарын 1-нд гаргасан эрлийз морьдыг монгол морьдоос тусад нь уралдуулах журмын хүрээнд зохион байгуулна. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, дэг журам …

  • 4 July

    Г.Амартүвшин: Арилжааны банкнуудтай ижил түвшинд хамтарч ажиллана

    МУ-ын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г. Амартүвшин ажлаа хүлээж авснаас хойш өнөөдөр /2019.07.04/ анх удаа мэдээлэл хийлээ. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Хөгжлийн банкны үйл ажиллагааг их хэмжээний үнийн дүнтэй зээл авсан, хэд хэдэн компани хойш татаж байгаа юм. Байшин үйлдвэрлэх комбинат барих төсөлдөө Эрэл компани зээл авсан ч зээлийн эргэн төлөлт удааширсан. Иймд тус компанитай хамтарсан компани байгуулахаар судалж …

  • 4 July

    Малыг амьдаар нь экспортод гаргахгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Малыг амьдаар нь экспортод гаргахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайдад үүрэг болголоо. Малыг амьдаар нь экспортод гаргах талаар үе үеийн Засгийн газар тогтоол гаргаж байжээ. Тухайлбал: – 2014 оны 282 дугаар тогтоол /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/ – 2015 оны 474 дүгээр тогтоол /Ерөнхий сайд Ч.Сайханбилэг/ – 2017 оны 142 дугаар тогтоол /Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат/ …

  • 3 July

    Л.Оюун-Эрдэнэ: “Жаст”-ын Ш.Батхүү нийтдээ 98 тэрбумын хөрөнгөтэй байна

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яригдаж буй зарим асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.Тэрбээр “ЖАСТ группийн Ш.Батхүүгийн эд хөрөнгийг битүүмжилсэн талаар би өмнө нь хэлж байсан. Өнөөдөр тэдгээрийн жагсаалтыг ил болгох гэж байна. АТГ-т ЗГХЭГ хүсэлт гаргаж, мэдээллийг авсан. Одоогийн байдлаар Жаст группийн захирал Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий хүмүүстэй нь холбоотой 180 орчим объект байна. Нийтдээ 98 …

  • 3 July

    “Дэд бүтцийн төв” нь Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах давуу талтай

    “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нийцүүлэн нийслэл хотын гэр хорооллыг гурав бүсчилж  хөгжүүлэхээр “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг НИТХ-ийн 2018 оны хоёрдугаар сарын 27-ний өдрийн 14/01 тогтоолоор баталсан билээ. Энэ хүрээнд  агаарын бохирдол болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын бүсэд “Сервис центр” буюу  “Дэд бүтцийн төв”-ийг барьж …

  • 2 July

    Эргэж заавал очмоор Байгаль нуурын аялал /аян замын тэмдэглэл/

    Миний бие сэтгүүлч болсноосоо хойш анх удаа сэтгүүлчдийн хамтаар хилийн дээс алхаж үзлээ. Энэ бол Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо “Мазаалай номадик тур” жуулчлалын байгууллагаас хамтран зохион байгуулсан Итгэлт хамба, Улаан-Үд, Байгаль нуурын аялал юм. Сонин, телевиз, сайт, радио гээд сэтгүүл зүйн салбар бүрийн 40 төлөөллөөс бүрдсэн автобустай аялал зургадугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sky” …

  • 1 July

    100 айл орчмын замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хувааж хаана

    Өнөөдрөөс эхлэн 100 айл орчмын авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хийх болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “100 айлын замын засварын ажлыг өнөөдрөөс эхлээд гурван хэсэгт хувааж хаахаар шийдвэрлэсэн. Тухайлбал, -Долдугаар сарын 1-10-ны өдрийн хооронд 32-н тойргоос Хангай хотхоны уулзвар хүртэл, -Долдугаар сарын …

June, 2019

  • 28 June

    С.Амарсайхан: Нийслэлээс улсын төсөвт шилжүүлэх 208.5 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 26 дугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулга, “Нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл” болон “Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв. “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр …

  • 27 June

    Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг долдугаар сарын 22-ноос бүртгэнэ

    Засгийн газрын хуралдаанаар “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг түрээслүүлэх эрхийг хотын захиргаанд өгсөн. Тэгвэл энэ сарын 25-нд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Түрээсийн орон сууцад хамруулах шинэ журмыг батлах асуудлыг хэлэлцэж, тэргүүлэгчдийн хуралд өргөн барьжээ. Энэ талаар Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатараас тодруулахад “ Нийслэлийн орон сууцны корпораци түрээсийн орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ …

  • 27 June

    Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.06.26/  Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргалаа. Үүнд Улсын дээд шүүхийн дөрвөн шүүгч багтжээ. Зарлигт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус …