УУХҮЯ-наас өнөөдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал хийлээ. Хуралдаанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар газрын тос болон шатахууны жижиглэнгийн үнийн талаарх мэдээлэл хийлээ. Энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 15.8 тэрбум төгрөг, нүүрс 523.3 тэрбум төгрөг, цайр 41.4тэрбум төгрөг, зэс 531 тэрбум төгрөг, төмөр 9.8 тэрбум төгрөг, жонш …
Онцолсон
June, 2019
-
26 June
УИХ-ын дарга асан З.Энхболд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгчээ
“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбогдуулан АТГ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авчээ. Энэ талаар З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа шууд бичлэг хийж мэдээллээ. Тэрбээр “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр …
-
25 June
972 айлын түрээсийн орон сууцын 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр олгоно
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна. “Энэхүү журам батлагдсанаар анх удаа түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх …
-
24 June
ШШГЕГ-аас Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг битүүмжиллээ
УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын байрыг өнөөдөр /2019.06.24/ 10:00 цагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албадан чөлөөллөө. УБТЗ ХНН-ийн төлөөлөл “Шүүхийн шийдвэрийн дагуу “түлхүүрээ хүлээж ав” гэснийх нь дагуу энд ирсэн байна. Хамгийн сүүлд буюу 2019 оны тавдугаар сарын 16-ны Дээд шүүхийн шийдвэр өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ байшинг УБТЗ-ын мэдэлд буцаан авах шийдвэр гаргасан. УБТЗ нь залуу төмөр замчдадаа …
-
20 June
МАН: Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг АН-аас шаардаж байна
Монгол Ардын Намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.06.20/ мэдээлэл хийлээ. Хуралд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай, НАМЭХ-ны Ажлын албаны дарга А.Янжмаа, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Балдорж нар оролцлоо. Мэдээллийн эхэнд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл “Сүүлийн хоёр сар АН-аас улс төрийн ёс зүйгүй, …
-
19 June
Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт”-ийг хохиролгүй болгохын тулд Ш.Батхүүгийн битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулах эсэхийг судалж байна
“Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн төлсөн гэх 40 сая ам.доллар замаасаа алга болсон уу, “Стандарт” банкинд өрөө төлсөн төлбөрийн баримт нь байгаа юу гэх асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүнтэй холбоотой баримт байгаа, ил болгоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгсөн бөгөөд “40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн. Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая …
-
19 June
Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа. Тус хороо бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж буйг онцоллоо. Энэ талаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг энэ …
-
18 June
Сайжруулсан шахмал түлшийг энгийн зууханд зургаан кг-ийг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьдаг нь батлагджээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.06.18/ сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа. Тэрээр юуны өмнө агаарын бохирдлыг бууруулах, ахуйн хэрэглээнд шахмал түлш нэвтрүүлэх зорилтыг биелүүлэхэд цаг наргүй ажиллаж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. Ерөнхий сайд үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, чанар, шаталт, савалгаа, дахин боловсруулах туршилт-судалгааны цех, үйлдвэрлэлийн шугамтай танилцаж …
-
17 June
Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2019.06.17/ Монгол Улсын түүхийн шалгалтаар эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд хамгийн бага буюу ЕБС-ийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгсч байгаа юм. Тиймээс ч мэргэжилтнүүд шалгалтын байруудыг цөөлж, төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ хэлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулах юм. ЭЕШ өнөөдөр 09.00 цагаас Монгол Улсын …
-
14 June
“Улаанбаатар хотын банк” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах цэцэрлэгт хүрээлэн болон, Монгол Улсын их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны урд талд байрлах нийтийн эдэлбэр газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргалаа. Захирамжид “Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах 10800 м квадрат талбай, МУИС-ын хичээлийн хоёрдугаар …
-
14 June
О.Ариунбилэг: Мэдээллийн вебсайтуудыг байгууллагынхаа “хаягаа нийтлэх”-ыг уриалж байна
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбооноос мэдээлэл хийлээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбараас “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүлж байгаа ажээ. Энэхүү аяны хүрээнд мэдээллийн сайтуудын дунд оюуны өмчийг дээдлэх, хаягжилтыг бүрэн болгох уриалгыг гаргаж байгаа юм байна. МСНЭ-ийн Цахим мэргэжлийн төв хариуцсан дэд ерөнхийлөгч О.Ариунбилэг “Мэдээллийн сайтуудын хаягжилт дутуу, …
-
12 June
Т. Аюурсайхан: Дипломатууд хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг хаалттай сонссон билээ. Тэгвэл хуралдаан дууссаны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр”Дипломат төлөөлөгчдийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн. Ялангуяа өмнө нь тамхины наймааны …
-
12 June
Х.Бадамсүрэн: Би үйлдвэрийнхээ ажилчдын байранд амьдардаг
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үеэр хэлэлцэж …
-
11 June
Ч. Улаан: Малыг амьдаар нь гаргах тухай асуудал яригдаагүй
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр /2019.06.11/ ЖДҮХС–аас олгох зээл болон зээл хүссэн иргэдийн материалыг хүлээн авч дууссан талаар танилцууллаа. Тэрбээр “Энэ жил ЖДҮХС–аас 47 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр зээл олгох бөгөөд ирж байгаа хүсэлт 10 дахин их байна. Цаашид энэ чиглэлд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ төслүүдийн дотроос арилжааны банкаар 11 иргэний, 186 аж ахуй нэгжийн 144 …
-
11 June
Хотын даргын “100 хоног “
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн 100 хоногийн хугацаанд нийслэл хотод ямар ямар томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, ямар бодлогын шинжтэй өөрчлөлтүүд хийгдсэнийг тоймлон хүргэж байна. Хотын Захирагч С.Амарсайхан хотын хөгжлийн бодлогыг Х.О.Т гэсэн томъёогоор илэрхийлж, Х буюу Хүн төвтэй хот, О буюу Орчин төвтэй шийдэл, Т буюу Төлөвлөлт төвтэй хөгжил гэсэн бүрэн зураглалаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл