Онцолсон

November, 2018

  • 21 November

    Ш.Лхамсүрэн, Ц.Ням-Осор нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит  хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор энэ сарын 19-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгсөн юм. Г.Нараа      

  • 20 November

    УИХ-ын гишүүдийг АТГ сүрдүүлж, мөнгө амлаж эхлэв үү?

    Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зуруулах, дэмжүүлэх зорилгоор АТГ-аас УИХ-ын гишүүдийг дуудаж эхэлсэн гэх мэдээлэл дөнгөж сая ирлээ. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр АТГ гишүүдийг дуудан, айлган сүрдүүлж дарамтлах ажиллагааг эхлүүлсэн бололтой. Үүнтэй зэрэгцэн зарим гишүүдэд санаанд багтамгүй их хэмжээний мөнгө амлаж, олигархууд үүнийг нь санхүүжүүлж эхэлсэн гэх мэдээлэл байна. АТГ УИХ-ын даргын заавраар ажиллаж, гар хөл нь болж байгааг …

  • 20 November

    Хан-Уул дүүрэг хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх төвтэй болов

    Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн санаачлагаар 2017 оны 06 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхүүднээс “Түр хамгаалах байр”-ыг нийслэлийн хэмжээнд анхдагч болон нээсэн юм. Тэгвэл НҮБ-ын Хүн амын …

  • 20 November

    Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газраас шүүхийн гадаа жагсаал хийхийг хоригложээ

    Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал маргааш буюу энэ сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт болно. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос маргааш болох шүүх хуралд ажиглагчаар оролцох, мөн шүүхийн гадаа жагсаал хийх хүсэлтийг гаргасан юм.Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралд тухайн …

  • 19 November

    Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэх нь үр дүнгүй

    Эрүүл мэндийн яамнаас ОХУ-аас импортоор орж ирдэг “Виферон” лааг лааг эмчилгээнд хэрэглэж болох эсэх талаар албан ёсны мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар“Эмчилгээний үр дүн нь батлагдаагүй, олон улсад бүрэн судлагдаагүй лааг хавтгайруулан хэрэглэж, үүнээс гадна ЭМД-ийн сангаас багагүй хэмжээний хөрөнгийг тус эмийн үнийн хөнгөлөлтөд зарцуулж ирсэн байна”гэлээ. Мөн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийн хэлснээр “Виферон лааг хэрэглэсэн хүүхдийн дархлаа 2-3 жилийн …

  • 19 November

    Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүх хуралдаанд оролцсон шүүгчийг огцруулжээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал өнөөдөр /2018.11.19/ боллоо. Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, хянан шалгагч Ж.Халиун нар “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр  мэдээлэл хийлээ. Шүүхийн ёс зүйн хороонд нийт шүүгчийн 51 хувьд нь гомдол ирсэн байна. Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд давхардсан тоогоор 1641 шүүгчид иргэдээс гомдол …

  • 16 November

    Х.Сугар: Төр үймэлдэж байх хооронд малчид, тээвэрчдийн дунд мөргөлдөөн ч гарч болзошгүй

    Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Сугар Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралтын талаар Монгол Ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тавантолгойн уурхай 100 хувийн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмч давамгайлсан “Тавантолгой” гэсэн гурван компани нүүрс олборлож, экспортод гаргадаг. Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэл 239 км засмал замаар тээврийн 161 компани үйл …

  • 16 November

    УЕП-ын газраас олны анхаарал  татсан  хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулжээ

    Улсын ерөнхий прокурорын газраас олны анхаарал  татсан  хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна. Тодруулбал, “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”, “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”, “Оюутолгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”, “60 …

  • 15 November

    С.Оюунцэцэг: Д.Жавхлан, Э.Амарболд нарыг гадуур байцаасан нь гэмт хэргээ нуун дарагдуулах боломж олгосон

    Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэрэгтэй холбогдуулан жагсаал хийх болсон талаараа өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл“Хүчирхийллийн золиос болж, амь насаа алдсан 13 настай охины хэргийг үнэн зөв шийдэгдэх хүртэл анхаарлаа хандуулж ажиллана. Шүүх засаглалыг хэрэгжүүлэгч Монгол Улсын шат шатны шүүхүүдэд “Очир” төвд 13 настай охины амь насыг …

  • 15 November

    Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй гэв

    “Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн оролцогч,”Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан хэрэг аравдугаар сарын 24-ний өдөр гарсан билээ.Тухайн өдөр хэргийн газарт цагдаа, шүүх шинжилгээний байгууллагынхан оролцож үзлэг хийн, улмаар цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгч талийгаачийн задлан шинжилгээний хариуг 21 хоногт гарна гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Талийгаачийн шүүх эмнэлгийн …

  • 14 November

    “Ид шидийн орон 2” хүүхэд хамгааллын төвийг Улиастайн эцэст байгуулахаар боллоо

    Ч.Ганжавхлан тэргүүтэй “Лантуун дохио” ТББ-ын залуус хүүхэд хамгаалал хөгжлийн “Ид шидийн орон 2″төвийг Улиастайн эцэст байгуулахаар боллоо. Улиастайн эцэс буюу Баянзүрх дүүргийн 23-р хороон дахь 4200 мкв талбай бүхий газар байгуулах “Ид шидийн орон 2” төслийн нээлтийг өнөөдөр албан ёсоор эхэллээ. “Ид шидийн орон 2” төв нь Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн эцэст, 4,200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн …

  • 12 November

    Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа:Миний хүүг Итгэл гэдэг хүнээр дарамтлуулсан байна

    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үйлдсэн гэх Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа болон түүний өмгөөлөгч Г.Баянбилэг нар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Саяхан хүүтэйгээ уулзаад яаж дарамтлуулж байсныг нь сонсоод ирлээ. Миний хүүг баривчилж явсныхаа дараа тусгайлан бэлдсэн өрөөнд оруулаад Итгэл гэдэг хүнээр дарамтлуулсан байна. Ингэхдээ үсдэж, зодож, чихийг чинь огтолно, нүдийг чинь сохолно, энэ хэргийг …

  • 12 November

    УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ тусгай сангуудын мэдээллийг ил болгох хүсэлт хүргүүлжээ 

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт тусгай сангуудын мэдээллийг ил болгох хүсэлт хүргүүлжээ. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын дэргэд нийт 27 сан үйл ажиллагаа явуулдаг.  УИХ-аас 2019 оны төсвийг батлахдаа  тус 27 сангийн 22 сангаар нийт гурван их наяд 646.2 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэхээр тусгасан. Энэ нь улсын төсвийн зарлагын 31 хувийг эзэлж байгаа юм. …

  • 9 November

    Улаанбаатар такси “iPolice” логотой болно

    Нийслэлийн цагдаагийн газраас “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-тай хамтран ажиллах “Санамж бичиг”  энэ сарын 7-ны өдөр байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар Нийслэлийн цагдаагийн газар “УБТТС” ХХК-н нийт таксинд “iPolice” нэртэй лого бүхий таних тэмдгийг байршуулах аж. Ингэснээр нийт такси үйлчилгээнд гарч буй жолооч нар идэвх санаачлагатай байж, цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг шуурхай өгч хамтран ажилласнаар өөрсдийн болон …

  • 8 November

    Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн хийгээд Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2018.11.07/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэж байх зарлигийг 2012 оны нэгдүгээр сарын 9-нд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч …