Онцолсон

June, 2017

  • 13 June

    “Дурлах санал” Монголын уран сайхны шинэ кино гарч  эхэллээ /фото+видео/

    “Дурлаж үзээгүй хүн байвал гараа өргөнө үү?” гэж  “Дурлах санал” киноны нээлтийн арга хэмжээнд уригдагсадаас   тус киноны ерөнхий продюсер  Болдбаатарын хүссэн хүсэлтэнд   гараа өргөсөн ганц хоёр  залуусыг эс тооцвол бараг бүгд чимээгүй байлаа. Тэгэхлээр хүн бүр дурлаж үзсэн гэсэн үг. Бас дээр нь охид хөвгүүд  бүр  өсвөр  насыг туулахдаа үеэрхэл нөхөрлөл, анхны хайрыг туулсан байдаг биз. Цаг хугацаа хэрхэн өөрчлөгдөх, …

  • 13 June

    Монгол инженерүүд Америкийн “ГОЛАКС” онгоцыг угсрахаар төлөвлөжээ

    Саяхан Монгол, Орос инженерүүдийн хамтран угсарсан “АН-2” онгоц осолдсон хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ удаад Монгол инженерүүд “АН-2” хэмээх Орос онгоц бус Америкийн ГОЛАКС /GOLAX/ загварын овор багатай, хөдөлгүүрт онгоцыг угсрахаар болжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр, Монгол Улс “АН-2”, “ГОЛАКС” загварын хөнгөн, бага оврын онгоцнууд бүхий флоттой болох хэрэгтэй аж. Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээлснээр, Монгол Улс тун удахгүй Америкийн Корн /Corn/, …

  • 13 June

    “Эв нэгдэл” хийгээд “ялахын” учир

    Хэдхэн сарын өмнө В.Путин: “Орос оронд эх оронч үзлээс өөр ямар ч нэгтгэх үзэл санаа байж болохгүй” гэж мэдэгдээд “эх оронч үзэл бол үндэстний үзэл санаа юм” гэж онцлон тэмдэглэв. Хятадад “Хятадын агуу их сэргэн мандалтыг” тунхаглаж, “хятад бахархал”-ыг үзэл суртлаа болгож байна. Мөн АНУ-д “ардчилал” хэмээх үндэсний үзэл суртлаа баримталсаар байна. “Үндэсний өөрийн ухамсар байхгүй ард түмэн бол дээр …

  • 12 June

    Монгол инженерүүд анх удаа дотооддоо ачааны вагон угсарлаа

    Мэргэжлийн Засгийн газрын зүгээс төр хувийн хэвшлийн түншлэлийн сайжруулах, дотоодын үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж буй. Энэхүү зорилтын хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам, Монголын төмөр зам хувь нийлүүлсэн компани, хувийн хэвшил хамтран монголдоо анх удаа вагон угсрах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Ачааны загвар вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу энэ сарын 9-ны …

  • 12 June

    “Монголчилсон” засаглалын гацаа

    Хүн бүр ижил тэгш эрхтэй, аз жаргалтай амьдрахын төлөө төрдөг. Ямар ч хүн ажил хийгээд, бүтээснээ борлуулаад, орлогоороо хэрэгцээгээ хангаж, боловсорч хөгжөөд, дуртай газраа аялаад, үр хүүхдээ мөн л тэгж хүмүүжүүлж аз жаргалтай амьдрах учиртай. Тэгж амьдрахад эрх чөлөөт байдал, шударга ёс, хуулийн засаглал заавал байх ёстойг хүн төрөлхтөний хөгжлийн түүх гэрчилж байна. Гэвч хүн бүр гарал үүсэл, эд хөрөнгө, зуршил, …

  • 12 June

    Бакалавргүй магистр

    2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бакалавргүй мастер хүн нэр дэвшиж байна гэхээр хэний тухай яриад байгааг ойлгож байгаа байх. Энэ хүн бол МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар юм. Түүний хувьд Монгол Улсын Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчигч нэгэн бөгөөд бакалавр зэрэггүй байж шууд магистрын зэрэг авсан анхны хүн юм. Уг нь хуулиараа бол бакалаврын 120 кредит цагийг биелүүлж …

  • 12 June

    Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн хойшиллоо

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хүрээнд өчигдөр гурван нэр дэвшигчийн дунд анхны халз мэтгэлцээн 20.00 цагаас Соёлын төв өргөөнд болох байсан ч хойшиллоо. Мэтгэлцээн “Хууль эрх зүй-Шударга ёс” сэдвийн дор болж, Монголын телевизүүдийн холбооны 14 телевиз өөр өөрсдийн сувгаар цацах байсан. Гэвч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга энэхүү мэтгэлцээнд оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн тул уг мэтгэлцээн хойшлох шалтгаан болсон …

  • 10 June

    “Приус” зэрэг зарим автомашины онцгой албан татварыг тэглэж, татварыг буцаан олгоно

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 09-нд боллоо. Хуралдаанаар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өдрөөс эхлэн 50 хувиар тогтоолоо.  Засгийн газрын уг тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс …

  • 10 June

    Алибаба групп 2020 онд онлайн худалдаагаар дэлхийд тэргүүлнэ гэв

    БНХАУ сүүлийн  20  жил үсрэнгүй хөгжлийн замд орсныг тус улсад зочилсон Монголын сэтгүүлчдийн баг газар дээр нь очиж танилцлаа.  Хятад улс бол манай улсын мөнхийн хөрш. Бид тэднийг үзэн ядаж, хятад, хужаагаар нь дуудаж, тэднээс жийрхэж, тэдэнтэй эдийн засгийн бодлогын хувьд хамтран ажиллахаас болгоомжилж ирсэн хэдий ч тэд энэ бүгдээс үл хамааран хөгжил дэвшил нь биднээс хол гарчээ. “Инноваци” гэдэг …

  • 9 June

    2017 оны эхний хагаст гадаадын 148 иргэнийг албадан гаргажээ

    Монгол Улсаас албадан гаргагдсан гадаад иргэдийн гаргасан зөрчлийн 47.2 хувийг Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн зөрчил, 27.7 хувийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, 12.8 хувийг Монгол Улсад байх визийн хугацаа хэтрүүлсэн, 6.7 хувийг виз, бүртгэлийн журмыг жилд 2 удаа зөрчиж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага …

  • 8 June

    БСШУСЯ-наас мэдэгдэл гаргалаа

    Өнөөдөр /2017.06.08/ www.jirgee.mn сайтад  нийтлэгдсэн “Боловсролын яамны удирдлагуудын хууль бус үйлдэл хэрээс хэтэрчээ” хэмээх гарчигтай нийтлэл нь  ташаа мэдээлэл болохыг БСШУСЯ-аас хариуцлагатайгаар  мэдэгдэж байна. Тус нийтлэлд “….БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хятад хэл дээр үйлдэгдсэн гэрээнд төр төлөөлж гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн үйлдэл….” гэжээ. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад баригдах сургууль, цэцэрлэгийн төсөлд хамтран ажиллах тухай санамж бичигт БСШУСЯ-ны …

  • 8 June

    Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг нэмлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2400 төгрөг болгож, энэ шийдвэрийг ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо. Хүүхдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг илчлэг, шим тэжээлтэй хоолоор хангах нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ амжилттай суралцахад нь хамгийн …

  • 6 June

    Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

    Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс ХОРЬ хоногийн өмнө буюу өнөөдрөөс эхэллээ. Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны арга хэлбэрийг хуульчилсан байдаг. сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, сурталчилгааны зурагт самбар байрлуулах, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах, цахим хуудас ашиглах. Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад …

  • 5 June

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-д ажиллах үеэр шийдэгдсэн асуудлууд

    Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат тэргүүтэй албаны төлөөлөгчид 2017 оны зургаадугаар сарын 1-3 ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины урилгаар амжилттай оролцоод ирлээ. “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор 21 дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн нь Монгол Улсын хувьд анх …

  • 3 June

    Хангайбаатар: Эмч хүн оношлогоо хийхдээ үнэг мэт зальжин байх хэрэгтэй

    Өвөр Монголын Монгол анагаах ухааны салбар дахь нэр хүндтэй эмч Хангайбаатартай ярилцлаа. Хангайбаатар гуайн аав нь Хянган аймгийн Хорчин Баруун гарын өмнөд хошууны уугуул, 1954 онд хүү Хангайбаатарыгаа төрдөг жил Өвөр Монголын Багшийн Их Сургуульд элсэн орж, төгсөхдөө сургуульдаа үлдэж багшилснаар Хангайбаатар Хөххотод өссөн байна. “Өвөр Монголын гарамгай эрдэмтэн”, “Өвөр Монголын “5.1” хөдөлмөрийн шагналтан” зэрэг өргөмжлөлтэй Хангайбаатар эмч одоо Өвөр …