Өдгөөгөөс 105 жилийн өмнө Хятадаас Америкийн “Нью-Йорк таймс” сонинд ирүүлсэн яаралтай мэдээ ил боллоо. Тухайн үедээ “Нью-Йорк таймс” сонинд хэвлэгдсэн энэ мэдээллийг хүргэхэд Бээжингээс ингэж мэдээлжээ. “Хятадтай хэмжээгээрээ бараг эн тэнцүү Монгол маргааш тусгаар тогтнолоо зарлах гэж байна. Үүнтэй зэрэгцээд Хятадаас асар их хамааралтай Туркестан бас Хятадаас тасрах гэж байна. Монгол, Туркестан хоёулаа Оросын нөлөө, Оросын хамгаалалтанд орох гэж байна. …
Онцолсон
December, 2016
-
27 December
Иргэд нь жагсаж байхад төр засаг нь баяр тэмдэглээд завгүй
Эдийн засгийн хямралаас үүдэлтэй хүндрэлүүд их бий. Ямар сайндаа л улс төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй банкнуудаас зээл авсан тухай мэдээлэл сар бүр сонсогдож байх билээ. Үнэндээ орж ирсэн хөрөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулж, өөрсдийн бизнесийг дэмжснээс болоод л Монгол Улс хямралтай нүүр тулчихаад байгааг эрх баригчид ярьж, тайлбарлаж, гоншгонож суугаа. Тэдэнд гаднаас л зээл тусламж авахгүй бол ямар ч …
-
26 December
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд өнөөдөр эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмгэнэлд: “ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин танаа Москва хот ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн нисэх хүчний ТУ-154 онгоц осолдож, 92 иргэн амь үрэгдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирсан мэдээг цочирдон хүлээн авлаа. Танд болон Танаар уламжлан найрсаг харилцаат Оросын ард түмэн, …
-
26 December
Кувейт УлсынЭмир Монгол Улсад туслахаа амаллаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Кувейт улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжлэв. Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд Кувейт улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахт бараалхлаа. Тэрбээр Эрхэм дээд Эмирт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж, Кувейтийн Засгийн газар, ард түмэн Монгол Улсад тохиолдсон хүндрэл бэрхшээлтэй цаг үед найрсаг харилцаатай анд …
-
23 December
Гадаадаас яаралтай санхүүжилт авахгүй бол Монгол Улс дампуурч магадгүй
ВАШИНГТОН. /cnbc/. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-тай шөргөөцөлдөх нь ямар ч улсад ашиггүй гэдэг нь ойлгомжтой хэрэг. Эдийн засгийн хүндрэлд ороод байгаа Монголын хувьд ийм асуудлын улмаас өрийн хямралд орж, дампуурч болзошгүй дээрээ тулаад байна. 2016 онд эдийн засгийн өсөлт нь бараг тэг хувьтай гарч, төсвийн алдагдал нь ДНБ-ий 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа Төв Азийн Монгол Улс …
-
22 December
Хуа Чуньин: Монголын тал энэ явдлаас сургамж авсан гэж найдаж байна
БНХАУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Сэтгүүлчид энэ үеэр Хуа Чуньинээс Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын хийсэн мэдэгдлийг Хятадын төр хэрхэн хүлээж авсан талаар тодруулсан байна. Сэтгүүлчийн “Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ярилцлагадаа “Далай ламыг улсдаа урьсан явдал хоёр орны харилцаанд муугаар нөлөөлсөнд харамсч байна. Монгол Улс “Нэг Хятад” …
-
22 December
2016 оны Хятад, Монголын харилцааны Топ 10 үйл явдал
2017 он ойртохын хирээр, Хятад улсаас Монголд суугаа элчин сайдын яам Монголын холбогдох салбаруудтай хамтран 2016 оны Хятад, Монгол хоёр орны харилцааны 10 чухал үйл явдлыг онцлон нэрлэлээ. Тухайлбал: Нэг. Хятад-Монгол-Орос гурван орны төрийн тэргүүн гурав дахь уулзалтаа хийв. 2016 оны 6-р сарын 23-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ташкентад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хамт Хятад, Монгол, …
-
22 December
Гаднын хөрөнгө оруулалттай банкууд иргэдээс хадгаламж татахгүй
Дэлхийн хаана ч байхгүй өндөр хүүтэй гэгддэг манай хэдэн арилжааны банкууд иргэдэд үйлчилгээгээ тулгасаар удлаа. Эдийн засгийн хямралтай үед, бусад салбарууд бүгд унасан ч ашигтай ажиллаж байдаг энэ арилжааны банкуудын жилийн цэвэр ашиг нь 200-300 тэрбум төгрөгөөр тоологддог гэж байгаа. Гэсэн ч хүү, төлбөрөө буулган дэлхийн жишигт нийцүүлж, ард иргэдийнхээ амьдралд тус нэмэр болох дорвитой алхам хийлгүй өдий хүрсэн. Тиймээс …
-
22 December
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд, 50 ор бүхий хүүхдийн тусгай тасаг түр нээн ажиллуулна Өнөөдөр МУ-ын засгийн газрын хуралдаан боллоо. Уг хуралдаанд МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МУ-ын шадар сайд У.Хүрэлсүх болон бусад сайд нар оролцож дараахь асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Нийслэлийн хэмжээнд ханиад томуу ихэсч, эмнэлэгийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн …
-
21 December
ЦЕГ: Зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулсан зөрчил илрээгүй байна
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд автомат тоглоомын мөрийтэй тоглох. үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдийг шалгасан, 2016 оны 12 дугаар сард архи согтууруулах ундаатай холбоотойгоор үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар цагдаагийн ерөнхий газар мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа 25 тоглоомын газрыг шалгаж, 19-ынх нь 149 ширээ бусад эд зүйлийг …
-
21 December
Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний импортод хяналт тавина
Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, М.Билэгт, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл нарын 16 гишүүн “Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хамтран санаачилж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид өргөн барилаа. Дэлхийн улс орнууд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж, сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хууль тогтоомждоо энэ талаарх зохицуулалт оруулан, …
-
21 December
Мексикт салют борлуулж байсан талбайд дэлбэрэлт болж 29 хүн амиа насаа алджээ
Өчигдөр Мексикийн нийслэл Мехико хотын төвөөс 30 километрийн зайд орших Сан Паблито салют борлуулдаг задгай талбайд дэлбэрэлт болжээ. Дэлбэрлэлтийн улмаас 29 хүн амиа насаа алджээ. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй хэдий ч гал алдсаны улмаас дэлбэрэлт болсон байж магадгүй гэсэн таамаглаж байгаа юм. Цагдаа, түргэн тусламжийнхан хэргийн газарт хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Мексикт өмнө нь 2005 онд тусгаар тогтнолын баярын өдөр мөн салют …
-
21 December
-50 хэм хүрч хүйтэрнэ гэдэг ташаа мэдээлэл гэв
Сүүлийн хэд хоног энэ сарын 20-ноос хойш арав хоног -50 хэм хүртэл хүйтэрнэ гэж мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тэгвэл Цаг уур, Орчны шинжилгээний газрын ажилтнууд үүнийг үгүйсгэж байна. Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хүйтэрнэ гэдэг тухайд “Ойрын өдрүүдэд бага зэрэг хүйтрэх шинж тэмдэг ажиглагдаж байгаа. Өчигдрөөс төвийн нутаг, өнөөдрөөс зүүн зүгийн нутгуудаар агаарын температур 5-10 хэмээр …
-
20 December
Э.Амарбат: Тендерийн мөнгө Н.Алтанхуягийн эхнэр болон бусад хүмүүсийн данс руу шилжсэн
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат хэвлэлд ийнхүү ярилцлага өгчээ. -Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэргийн талаар асууж болох уу. Энэ хүнийг буруутгахын тулд хуулийн байгууллага мөрдөн байцаалтаа хавтгайруулан, ах дүүсийг нь хүртэл холбогдуулж байна гэх яриа байгаа шүү дээ? -Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг …
-
20 December
АН-ын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах өгөх үеэр /фото/
Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд өчигдөр албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхийг нь Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар гардуулан өгсөн. Ингэснээр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, энэ сарын 22-оос Хэнтий аймагт анхныхаа уулзалтыг хийх юм. Нэр дэвшигчид Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөх, АН-ын үндсэн дүрэм журмыг дээдлэх, намын даргын сонгуулийг зохион байгуулах журмыг баримтлах, ил тод байдал, шударга ёсыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл