Онцолсон

May, 2016

  • 18 May

    “Юу ч үгүй” С.Ганбаатар

     Саяхан мандаж явсан мөртлөө одоо хэн ч биш болчихоод байгаа хүн бол С.Ганбаатар. Нэг өгүүлбэрээр дипломгүй нь мэдэгдсэн гишүүн одоо нам ч үгүй, нэгдэл ч үгүй, боловсрол ч үгүй нэгэн болж хувираад байна. Магадгүй энэ үеийн “хамгийн өрөвдөлтэй хүн” гэмээр. Гэхдээ л “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр ана мана үзэлцсээр л байгаа харагдана. Харин сонгогчид нь түүнийг “сайхан ярихаас цаашгүй” …

  • 17 May

    Монгол Улсад 35 тэрбум төгрөг өртэй “Саусгоби Сэндс” Таван толгойд олборлолт явуулна

    Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн …

  • 17 May

    “Бухын доодохыг харж, үнэг турж үхнэ”

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль, татварын ерөнхий газарт ажиллах үеэр “НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сардаа багтаан олгоно” хэмээн мэдэгдсэн. Яагаав бид худалдан авалт бүртээ НӨАТ төлж, улмаар бар код бүхий сугалаатай тасалбар авдаг болоогүй юу. Тэгвэл тэрхүү үйл ажиллагаанаас иргэд татвар төлөгчид бид улиралдаа нэг удаа буцаан олголт авна гэж ойлгосон. Эхний буцаан олголт Ерөнхий сайдын хэлснээр дөрөвдүгээр сард хийгдэх байлаа. …

  • 17 May

    Хуванцар сав хорт хавдар үүсгэж байгааг залуус эсэргүүцэн хэрэглээнээс хасах нь зүйтэй гэж нэгдлээ

    Бидний үеийн залуус нэгдэж өөрсдийгөө өвчлүүлээд байгаа зүйлстэй тэмцэж байна. Нэг үгээр хөдөө орон нутгийн болон хотод гэр хороололд амьдарч байгаа залуус нэгдэн хорт хавдарын өвчлөлтэй тэмцэх ажлыг өөрийн гэр бүл, өрхийн хэрэглээнээсээ эхлүүлж байна хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид яриагаа эхлэлээ. Эдгээр оюутан залуус хуванцар савны хэрэглээг хязгаарлаж, хэрэглээнээс халах аргыг санаачлан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байгаагаа зарлаад, …

  • 17 May

    Цагдаад “хоригдсон” үрийн буудайг Р.Бурмаа сайд чөлөөллөө

    Монгол ардын “Болдоггүй бор өвгөн” гэж нэг үлгэр байдаг. Хурмаст тэнгэр болзоотын бор толгой дээр байдаг өвгөнийг хорлоод ир гэж элч зарлагаа явуулдаг. Гэтэл тэд нь хорлох гэж очоод хорлогдоод буцдаг. Энэ цагийн болдоггүй бор өвгөн нь “Р.Бурмаа” нэртэй болсон юм байх. Харин “Хурмаст” тэнгэрүүд нь Цандэлэг, Чинбат гээд олон нэр, толгойтой болж.  “Хурмаст” тэнгэрүүд Р.Бурмааг хорлохын тулд “Тариалан эрхлэлтийг …

  • 16 May

    Налайхын Амараа

    – Улстөрчийн хөрөг – Сайнбуянгийн Амарсайхан. Энэ нэр хэдийнэ шинэ цагийн монголчуудад танил болжээ. Зарим нь түүнтэй мөр зэрэгцэхийг,  нөгөө зарим нь  гаргасан жимээр нь  урагшлахыг, үлдсэн нь  хүчтэй өрсөлдөгч байхыг хүсэх  ажээ.  Харин төрж өссөн  Налайхчууд нь алсыг харж чаддаг,  гялалзсан нүдтэй хүүгээрээ бахархаж,  Налайх түмний хөгжил цэцэглэлтийн түүчээ хэмээгээд бүхий л итгэл хүслээ даатгаж орхисон юм билээ.   Харин …

  • 16 May

    Солонгосын гэрээт ажилтны шалгалтын “өртөг “ 100 000 хүрэв үү

    Манайхан эх орноосоо урвасан биш, залхсан биш, зүгээр л амьдрал хайгаад хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэхээр хэдэн мянгаараа тэмүүлж байна. Өнгөрөгч гуравдугаар сард бүртгэсэн Сононгост ажиллах хүч илгээх зараар цасан шуурганд урт дараалал үүсгэн амьдрал ахуйгаа дээшлүүлэх их төлөвлөгөө өвөртлөн зогсцгоосон. Бүртгэл шалгалт хоёрын дунд дэндүү их зайтай / урт хугацаатай/ байсан болохоор Солонгос хэлний курсуудад хэдэн арваараа хичээллэж хагас …

  • 16 May

    Мэдээлэл авах эрхээрээ хохирсон иргэд+ мэдээлэл түгээх эрхээ хасуулсан сэтгүүлчид= УИХ

    Сонгуулийн тухай хуулинд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавихаар заагдсан зүйл заалт бүрийг “Харилцаа холбооны зохицуулах хороо”-ны шийдвэрээр томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа бүхий зорилтот нэвтрүүлэг явуулахыг зөвшөөрсөн. Тэгвэл хэн нэгэнд худалдагдаагүй, үнэнийг тэнцвэртэйгээр хүргэхийг хичээдэг, хэн нэг улс төрчийн “ар талгүй” жижигт тооцогдох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яах вэ? Бизнесийн хэдэн компаниасаа л сурталчилгаагаа олоод “яв” гэж байгаа санаатай юм. Сонгуулиар үнэн …

  • 16 May

    ‘’Эвийн судар’’ номын нээлтэнд Н.Энхбаяр оролцоно

    Өнөөдөр Анагаах ухааны доктор, хатагтай Н.Удвалын бичсэн ‘’Эвийн судар’’ номын нээлт ‘’Аз хур’’ номын дэлгүүрт морин цагт болох юм байна. Энэхүү номоороо зохиогч гадаад дотоодын олон зуун эрдэмтэн мэргэд бол улс төр нийгмийн зүтгэлтнүүдийн байр суурь, онол дээр тулгуурлан ‘’Эв эеийн эш ухаан’’ буюу ‘’Шударга журам’’-ын онолыг боловсруулан гаргажээ. Түүнчлэн Монгол хүн бүр нийтлэг эрх ашиг, үнэт зүйл дээрээ эвлэлдэн …

  • 14 May

    Ялгаа ихтэй улс төрч

    Эцэг эхийн нэрнээсээ илүү компанийнхаа нэрээр овоглуулж олон танигдсан хүмүүс цөөхөн бий. Энэ нь эрхэлж буй компани нь хэр өөдлөн дэвжсэн бэ гэдэгтэй холбоотой. Сайнбуянгийн Амарсайхан гэх нэрээ “Оюуны Ундраа Амарсайхан” болтлоо бизнесийн салбарт танигдсан шигээ улс төрийн хүрээлэл, намдаа үнэлэгдсэн учраас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд  дахин нэр дэвшүүлэхээр болсон аж. Иргэдийн хурлын төлөөлөгчөөр өнгөрсөн хугацаанд тодорхой сэдэв асуудлыг шүүмжлэхээс …

  • 13 May

    Үрийн улаанбуудай тойрсон маргаантай асуудал шийдвэрлэгдлээ

    Тариаланчид өнгөрсөн намар ургац алдсанаас болж энэ хавар тарих үрийн улаанбуудайг хангалттай нөөцөлж чадаагүй. Иймээс Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас 8000 тонн үрийн буудайг ОХУ-аас оруулж ирэх эрхийг “Милл хаус”, “Хангайн гурил”, “Нямбайгаль Даваа” гэсэн гурван аж ахуйн нэгжид олгожээ. Үүнээс “Нямбайгаль Даваа” компанийн оруулж ирсэн үрийн улаанбуудайг чанартай, чанаргүй гэх Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчдын зөрүүтэй дүгнэлт …

  • 13 May

    Хандалтын тоогоороо Монголд тэргүүлж байгаа 10 сайтыг танилцуулья

    XXI  зуун бол мэдээллийн эрин зуун  гэдэгтэй хэн ч маргахгүй биз.  Та бидний эргэн тойронд мэдээллийн олон арван хэрэгслүүд ажиллаж, хүмүүс гар утас тавлетнаасаа хүссэн мэдээллээ олж мэдэх бололцоотой болсон нь энэ цаг үеийн нэг онцлог юм. Ийм цаг амьдарч байгаа та бид аливаа мэдээллийг түргэн шуурхай, үнэн бодитой эх сурвалжаас олж мэдэх нь чухал юм. Монголчууд бид фэйсбүүк, твиттер, инстаграм …

  • 13 May

    76 тойрогт нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар тодруулжээ

    Намын жагсаалтаар Их хуралд ордог байсан пропорцианаль тогтолцоог хууль зөрчиж байна хэмээн үзсэн Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авснаар жижиг 76 тойрогт нэр дэвшигчид өрсөлдөхөөр болоод байгаа билээ. Тэгвэл сонгуулийн хугацаа ойртож буй энэ цаг үед аль намаас хэн, хаана дэвших талаар хаа сайгүй таамаг хэлэлцүүлэг өрнөж байна. Ингээд зарим эх сурвалжууд дээр тавигдаад буй нэгэн урьдчилсан жагсаалт-хүснэгтийг сонирхуулахыг …

  • 12 May

    Шашны энэ олон урсгал дунд толгой нь эргэсэн Монгол залуус

    Манай нийгэм 1990-оноос хойш “задарсан” гэх тодотголд маш олон шашны урсгал орж ирсэн. Мэдээж шашин шүтэх эс шүтэх нь хуулиараа таны л эрх боловч шашны муу муухай нөлөөллийн тухай маш ихээр яригдах болсон. Аль болох хүн хүнээрээ үлдэх, энэрэнгүй байхыг заадаг шашин гэх ойлголтонд бид сүүлийн 25 жил “нухлууллаа”. Одоогийн залуус бие нь өвдөхөөр Христын сүмд очиж, Ашиг сонирхолоороо Аллах …

  • 12 May

    Нэр дэвших хүнээ иргэд өөрсдөө “төрд” санал болгоё

    Хэний тойрогт хэн дэвшихийг иргэд өөрсдөө сонгодог баймаар байна. Жишээ бүхий хийсэн, бүтээсэн зүйлтэй иргэд улс төр гэх “бохир ертөнцөд” орохгүй хэмээн “бултдаг” болж. Улс төрд гарч, төрийн жолоо атгалцана гэдэг “аавын хүүгийн” зугтаадаг бохир тодотголтой болтлоо “дорд” орж. Төрөө үнэлэхгүй иргэд олширч. Йимээс иргэд бид төрөө аврахын тулд төрийн гэх эрхэмүүдийг өөрсдөө нэр дэвшүүүлдэг баймаар байна. Нэг зүйлдээ насаараа …