Иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа. Үүнд: – Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ 3” чиглэлийг Хүннүгийн гудамжаар дайран өнгөрөхөөр болов. – Хотын баруун хэсгийн иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ханын материалаас Офицеруудын ордон хүргэх Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийг шинээр …
Онцолсон
November, 2015
-
18 November
Монголд зорчих 42 орны визний хөнгөлөлтийг цаашид сунгахгүй боллоо
Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Улмаар Австри, Андорра, Аргентин, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар зэрэг 42 улсын иргэд өнгөрсөн оны зургаадугаар сараас энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл манай улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор …
-
17 November
Орон нутгийн сайтуудын чуулган амжилттай болж өнгөрлөө
МОСАХ-аас санаачлан өнгөрсөн бямба гарагт “Орон нутгийн сайтуудын чуулган” уулзалтыг Улаанбаатар хотноо Сити дээд сургуулийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд нийслэл хотоос 800-1600 км алслагдсан Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод аймаг тэргүүтэй Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Дархан-Уул, Орхон, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Дорноговь гэсэн нэр бүхий 15 аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнууд болон хувийн хэвшлийн …
-
17 November
Ардын элч санал асуулга Онлайн сонгуульд иргэд идэвхтэй оролцож байна
“Ардын Элч” сэтгүүлээс санаачлан “Иргэний оролцоот ардчилал” ТББ, Олон нийтийн харилцаа мэдээлэл сурталчилгааны “Тэргүүн хөтөч” ТББ-аас хамтран зохион байгуулж байгаа “Ардийн элч” ард түмний санал асуулга Үндэсний хэмжээний 50, Залуу 50, Эмэгтэй 50, 21 аймаг, 9 дүүрэг тус бүрийн 5 шилдэг улс төрч, Ардын элчийг тодруулах ард түмний санал асуулга, рейтинг тогтоох судалгааг орон даяар эхлүүлсэн. Тус санал асуулгад нэрээ …
-
16 November
Дорнод, Сүхбаатар аймгийн театруудын нэгдсэн тоглолт болно
11 сарын 29-нд Улаанбаатар хотод Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театр, Сүхбаатар аймгийн “Жаахан шаарга” театруудын нэгдсэн тоглолт болно. Тодруулбал, Дорнод аймгийн Алтан гадас одонт “Хөгжимт жүжгийн театр”, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театруудын нэгдсэн “Нарны орон” тоглолт 11-р сарын 26, 27-нд Дорнод аймагт, 11 сарын 29-нд Улаанбаатар хотод, 12 сарын 1-нд Сүхбаатар аймагт тус тус тоглогдох гэж байгаа билээ. Энэхүү тоглолтонд …
-
16 November
Маркетингийн салбарын шилдгүүдийг тодруулна
Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос санаачлан MARKETING AWARDS-2015 ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Монголын маркетингийн салбарын ололт амжилтыг дүгнэх, ажлын байран дээрхи маркетеруудын үнэлэмжийг нэмэгдүүлэх, маркетер түүний баг хамт олон, байгууллагын санаачилсан, бүтээсэн, хэрэгжүүлсэн биет болон биет бус бүтээл, ажлуудыг олон нийтэд сурталчлан таниулах, шагнан алдаршуулахад оршиж байгаа ажээ. Тус ёслолын арга хэмжээнд төр, …
-
16 November
Монголдоо хамгийн том “Соёмбо хөшөөт цогцолбор”-ыг Хөвсгөлд байгуулна
Эх орныхоо хоймор нутгийн хүү, “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Мөрөн хотноо “Соёмбо” хөшөөт цогцолборыг бүтээн байгуулах гэж байна. Өндөр гэгээн Занабазарын зохиосон Соёмбо үсгийн эхний титэм үсэг болох “Соёмбо” хөшөөт цогцолборын шав тавих ёслол Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн билэгт сайн өдөр Мөрөн хотын төв талбайд боллоо. Шав тавих ёслолд “Хөвсгөл хөгжил сан”-ийн …
-
14 November
Орон нутгийн сайтуудын чуулган /фото мэдээ/
Монголын Сайтын Холбооноос санаачлан зохион байгуулж байгаа Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулган амжилттай үргэлжилж байна. Тус чуулганд 15 аймгийн төрийн захиргааны болон хувийн хэвшлийн сайтуудын 50 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа ажээ. Ингээд та бүхэндээ чуулганы фото мэдээллээс хүргэе
-
14 November
Хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатаасан Ази дахь анхны тохиолдол
-Өөрийгөө шатаасан С.Эрдэнийн тухай Оросын “НТВ” телевиз мэдээлжээ- Өчигдөр “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж буй бичлэгийг ОХУ-ын “НТВ” телевиз мэдээлжээ. Оросын хэвлэлээр энэ тухай “Монгол Улс дахь уул уурхайн компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн шударга бус гэж нэрлэсэн явдлыг ийм аргаар эсэргүүцсэн. Тэрээр хувцсандаа шатамхай шингэн дэвтээж, дараа нь өөрийгөө товч танилцуулсны дараа гал тавьсан юм. …
-
14 November
Францад Монголын 4500 орчим иргэн амьдардаг
Франц Улсын нийслэл Парист хотод дэлхийн нийтийг цочоосон аймшигт халдлага гарлаа. Тус улс одоогоор онц байдал зарлаад байна. Парисын хотын алдарт Батакланы концертын танхимд зэвсэглэн 6-8 хүн нэвтэрч 118 хүнийг барьцаалсан бөгөөд нийтдээ 153 хүн амь үрэгдсэнийг “Ройтерс мэдээлсэн юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тус улсад амьдарч байгаа монгол иргэд энэ халдлагад өртсөн эсэх талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад “Францад нийтдээ …
-
14 November
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэлээ
Өчигдөр төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат кодпанийн ажилтан, тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн билээ. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг санаатайгаар амиа хорлох гэж оролдсон, ил гал гаргахыг хориглосон газар гал гаргасан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэлсэн байна. С. Эрдэнийн биеийн байдал муу 30-40 хувийн амьсгалын замын …
-
14 November
Орон нутгийн сайтуудын чуулган болж байна
Монголын Сайтын Холбооноос санаачлан Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулганыг Улаанбаатар хотноо Сити дээд сургуулийн хурлын танхимд зохион байгуулж байна. Энэхүү чуулганд Увс, Ховд, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Дорноговь тэргүүтэй аймгуудын төрийн захиргааны байгууллагын хэвлэл мэдээллийн болон мэдээллийн технологийн ажилтнууд, мөн аймгуудын хувийн хэвшлийн сайтуудын 50 гаруй төлөөөгч, сэтгүүлч, админууд хүрэлцэн ирж оролцож …
-
13 November
“Монгол бахархлын өдөр” “Монгол гутамшгийн өдөр”-өөр солигдлоо
Өчигдөрхөн л “Монгол бахархлын өдөр” буюу Чингис хааны мэндэлсэн өдрийг сүр дуулиантайхан тэмдэглэж, басхүү төрийн түшээд нь жирийн иргэдийн нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хийсэн, бүтээсэн ажлаа өөр хоорондоо хуучлан ярьж бахархсансан. Тэгвэл ганцхан өдрийн дараа Монгол Улс, Монголын ард түмэн томчуудын хий хоосон бахархлын дор хэрхэн туйлдаж буйг гэрчлэх өөрийгөө шатаасан хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал, төрийн ордноос зүүн тийш ганцхан …
-
13 November
Захын босс С.Сайхансамбуу Баянзүрхээс нэр дэвших үү?
Завхан аймгаас 2008 онд улсын их хуралд ёстой л мөнгөөр бороо оруулаад гарч ирсэн Нарантуул захын босс С.Сайхансамбуу 2012 онд намаасаа ч гарч чадаагүй. Гэтэл түүнийг 2016 онд Баянзүрх дүүргээс нэр дэвшинэ гэсэн шуум тараад байна. Саяхан болж өндөрлөсөн МАН-ын “Бид хамтдаа” аяны хаалтын нэгдсэн үйл ажиллагааны үеэр Баянзүрхийн МАН-ын хорооныхон иргэдтэй хийсэн уулзалтан дээр “Худлаа ярьдаг, хулгай хийдэг хүн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл