Нийслэл

March, 2026

  • 11 March

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх юм. Мөн он дамжин хэрэгжиж …

  • 11 March

    “Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна

    Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатыг хоёр багц болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс багц 1-ийн тендерийг ирэх тавдугаар сарын 1-нд нээх бол багц 2-ын тендерийг энэ оны дөрөвдүгээр улиралд зарлахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд багц 1 тендерийн материал хүлээн авч байна. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нээсэн …

February, 2026

  • 27 February

    Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

    Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газар болон БНЭУ-ын Kalpataru Projects International Limited (KPIL) компани Монгол Улсад хэрэгжүүлэх усны томоохон төслүүдэд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үе шаттай үргэлжилж байна. Эхний ээлжид төслийн байршлыг сонгох урьдчилсан судалгааг гүйцэтгэж, геологи, газрын хэлбэршил, ус хуримтлуулах …

  • 27 February

    Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана

    Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглаж түлш худалдан авахаар болсон. Уг асуудлаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа. Тэрбээр “Гуравдугаар сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглана. Хотула аппликейшнд …

  • 27 February

    Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

    Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Уг төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж байгуулах юм. Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК нь Хүнс, хөдөө …

  • 24 February

    Үргэлж шинэхэн, соньхон…

    Аяллын хөтөч гэхээр хүмүүс нэг л газраа байнга очиж, адилхан зүйлийг ярьж, үзүүлж тайлбарладаг гэж боддог бол эндүүрэл юм. Аялал хүнийг нээж, амьдралыг олон сайхан өнгө будгаар “найруулах”-ад тусалдаг. Харь хүний юу хүсэж буйг мэдэрч, ойлгож ухаарах, суралцах, хайрлах нь их ухаан байдгийг зочин бүрээсээ мэдэрдэг. Энэ ч утгаараа монгол орныхоо их амар амгалан, үзэсгэлэнт байгаль, газар нутгаар янз бүрийн мэргэжил, үзэл бодолтой …

  • 24 February

    Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд тангаргаа өргөжээ

    Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Роб Йеттен тангаргаа өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа оржээ. Тус улсын өмнөх Ерөнхий сайд Дик Шуфын засгийн газар 2025 оны зун унасны дараа явуулсан ээлжит бус сонгуульд өдгөө 38 настай Р.Йеттений нам Герт Вилдерсоны удирддаг хэт барууны үзэл баримтлалтай Эрх чөлөөний төлөөх намыг (PVV) багахан саналын зөрүүтэй ялсан байна. Одоо Р.Йеттен өөрийн “Демократ-66” …

  • 24 February

    Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

    Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Иймд Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөснөөс эхний ээлжинд Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг байгуулна. Энэхүү төсөлд шуудуу ухалгүйгээр шугам шинэчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй. Өөрөөр хэлбэл, 200 …

  • 24 February

    Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно

    Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-ны өдөр Улиастай Майхантын аманд байрлах шинэ цогцолбор төвийн байранд зохион байгуулагдана. Сургалт, хөгжлийн цогцолбор төв нь зорилтот бүлгийн иргэдэд боловсрол, хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бие даан амьдрах чадварыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй чухал бүтээн байгуулалт юм. Тус төв нь нэг дор 200 хүртэлх …

  • 16 February

    Алтанбулагийн боомт сар шинийн өдрүүдэд амрахгүй

    Сар шинийн баярын өдрүүдэд хилийн боомтууд хэрхэн ажиллах хуваарийг танилцуулсан байна. БНХАУ-тай хиллэдэг Булган, Баянхошуу, Шивээхүрэн, Замын-Үүд боомт маргаашаас эхлэн энэ сарын 20-ныг дуустал дөрөв хоног амарна. Гашуунсухайт, Бичигт, Ханги, Хавирга, Бургастай, Сүмбэр боомтыг энэ сарын 18, 19, 20-нд түр хаана. Тэгвэл ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Тэс, Боршоо, Арцсуурь, Ханх боомт шинийн 1, 2, 3-нд ажиллахгүй. Харин “Чингис хаан” олон улсын нисэх буудал олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. …

  • 16 February

    Сар шинийн өдрүүдэд 12 байгууллага бэлэн байдалд ажиллана

    Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-нд инженер хангамж болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдлага “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв”-д жижүүрлэнэ. Мөн Улаанбаатар хотод хөдөлгөөний ачаалал ихээр үүсдэг 60 байршлын зогсоолыг олон нийтэд нээлттэй ажиллуулахаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр шийдсэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах чиглэлээр зарим үүрэг даалгаврыг өгөв. …

  • 16 February

    “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээжээ

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран дөрөв дэх жилдээ сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны цогц арга хэмжээг зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд нэг сарын турш үргэлжилж, борлуулалтын үр дүнгээ танилцууллаа. Уг цогц арга хэмжээнд нийслэлийн …

  • 16 February

    Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

    Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 1536 СӨХ, төрийн өмчийн 89 байгууллага нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээг хийж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн …

  • 13 February

    “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна

    “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын талаар болон Улаанбаатар хотын мега төслүүдийн нэг “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн сонгон шалгаруулалтыг дахин зарлах талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станцыг нийт 47 га талбайд барина. …

  • 13 February

    Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

    Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан боллоо. Хурлаар нийслэлийн хэмжээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаж байгаа асуудалтай танилцаж, хүүхдүүдийн дуу хоолой, санал санаачилгыг сонсон, нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал авлаа. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин дүүргийн Засаг дарга, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн …