Нийслэл

August, 2026

  • 19 August

    “Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа

    COP17-ийн хүрээнд “Women Corporate Directors Mongolia”, “ORDA” болон “Solenne” байгууллагууд хамтран “Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол Улсын уур амьсгалын санхүүжилтийн экосистемийг бэхжүүлэх, бодлогын зорилтыг дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай уялдуулах, санхүүжилт татах боломж болон тулгамдаж буй саад бэрхшээлийг тодорхойлохын зэрэгцээ тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын салбар дахь эмэгтэй манлайлагчдын оролцоо, хувь нэмрийг онцлох зорилготой энэхүү арга хэмжээнд УИХ-ын …

  • 19 August

    COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд нийслэлээс таван павильонд үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тодруулбал, нийслэлийн түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй, тайван хотыг бий болгоход чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, иргэдэд танилцуулж байна. Нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон байрлаж, нийслэл хотын …

  • 18 August

    “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

    “Улаанбаатарын цаг”-аар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын дарга сонсож байна” платформыг өнгөрөгч баасан гарагт нээсэн. Энэхүү платформ нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилготой. Иргэд 150150 тусгай дугаарт зурвас үнэгүй …

  • 18 August

    Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 28-ныг хүртэл Улаанбаатар хотод үргэлжилж байна. Дэлхийн 167 орны төлөөлөл оролцож буй тус хурлын Ногоон бүсийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, …

  • 17 August

    “COP17”: “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор эхэллээ

    Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны 12 мянга гаруй төлөөлөгч Улаанбаатар хотноо чуулж байна НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр /2026.08.17/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын Төрийн далбаа болон НҮБ-ын далбаа мандуулах ёслолоор албан ёсоор эхэллээ. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын …

  • 17 August

    Хорооны нийгмийн ажилтнуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

    Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтнуудтай зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны Хангарди цогцолборт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, түр хамгаалах байрны холбогдох албан хаагч 200 хүн оролцож, санал бодлоо илэрхийлэв. Хорооны нийгмийн ажилтан иргэдтэй өдөр тутам харилцдаг, иргэдийн санал, хүсэлт, шүүмжлэлийг …

  • 14 August

    Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна

    Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP-17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулна. Энэхүү зохицуулалт бүс харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчлэх юм. Тодруулбал, сондгой тоогоор төгссөн автомашин наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, …

  • 14 August

    У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

    ​102 орны нүүдэлчин, малчдын байгууллага, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл болох 240 орчим зочин, манай улсын 100 малчин “Даян дэлхийн малчдын чуулган”-аа “Блью скай” зочид буудалд хийж байна. Төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол зэрэг тулгамдсан асуудлаа хэлэлцэн, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих тунхаглалын төслийг хэлэлцэн батлах юм. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, чуулганд …

  • 14 August

    Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

    Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 329 дүгээр тогтоолоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон түүнтэй хамт батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Дээрх тогтоолоор улсын хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын энгийн зөвшөөрлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үйлчилгээг сайжруулахаар Засгийн газрын хяналт …

  • 14 August

    “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

    Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилго бүхий “Хотын дарга сонсож байна” платформыг нэвтрүүллээ. Иргэд 150-150 тусгай дугаарт зурвас илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn И-мэйл хаягаар холбогдох боломжтой. Тус ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …

  • 13 August

    Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

    Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант хэсгийн Ухны аманд Хөдөө аж ахуй эрхлэгчдийн сургалт, хөгжлийн төвийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-ийн санхүүжилтээр барьж, ашиглалтад орууллаа. Тус төв нь 1540 ам метр талбай бүхий сургалт, хурлын танхим, дотуур байр, хоолны заалтай, хоногт 40 хүн байрлаж суралцах хүчин чадалтай. Цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 50 хүртэлх хувийг хангах боломжтой 50 кВт-ын …

  • 13 August

    Баянгол дүүргийн 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    Энэ онд Баянгол дүүрэгт таван хорооны долоон байрны фасад дулаалгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд 7 дугаар хорооны 25-р байрны 1, 2, 3, 6, 7 дугаар орцны фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна. 2021 онд тус байрны 3, 4 дүгээр орцны фасад дулаалгын ажлыг гүйцэтгэсэн. Орон сууцны фасад дулаалгын ажлыг хийснээр 252 өрхийн …

  • 13 August

    Шөнийн цагаар чанга дуу чимээ гаргах мотоциклд хяналт хэрэгтэй

    Оройн цагаар хотын гудамжаар яндангийн дуу чимээ ихтэй мотоцикл хурдтай давхих нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах асуудал болоод байна. Ялангуяа 22:00 цагаас хойш орон сууцны хороолол, гэр хорооллын дундуур чанга дуу гарган өнгөрөх мотоциклын чимээ оршин суугчдын унтаж амрахад саад болдог. Зарим тохиолдолд яндангийн дууг зориудаар чангаруулсан мотоцикл шөнийн цагаар давхиж, иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Тээврийн цагдаагийн алба өмнө …

  • 13 August

    Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй эцэг эх болон нийт иргэнд хүртээмжтэй, саадгүй орчин бүрдүүлэх зорилгоор Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн сан буюу “Inclusive Data”-г бий болгож, эрсдэлийг мэдээлдэг байх  төслийг танилцууллаа. Тус систем нь байгууллага бүр шаардлагатай мэдээллийг нэгдсэн сангаас авч ашиглах боломжтой суурь дэд бүтэц болох бөгөөд хүртээмжтэй холбоотой мэдээллийг төвлөрүүлж бодлого, төлөвлөлт, засвар үйлчилгээ болон шийдвэр гаргалтад ашиглах боломжийг …

  • 13 August

    Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ үеэр нийтийн тээвэрт хийгдэж буй зохицуулалтын талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд мэдээлэл өглөө. Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд “Тус хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд нийтийн тээврийн 100 автобусаар …