Нийслэл

October, 2017

  • 18 October

    16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж …

  • 18 October

    Онцгой байдлын салбараас багагүй зөрчил илэрчээ

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг ОБЕГ, НОБГ-ын 2015-2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон тус салбарын удирдах албан тушаалтнууд оролцов. Онцгой байдлын салбарын хувьд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн …

  • 17 October

    Явган хүнд зориулсан шинэ гүүрэн гарц нээлтээ хийлээ

    Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж буюу олны хэлж заншсанаар Сансарын шатахуун түгээх станцын автобусны буудалд баригдсан явган хүний гүүрэн гарцын нээлт өнөөдөр 10.30 цагт боллоо.  Гүүрэн гарцны нээлтийн ёслолд нийслэлийн удирдлагууд оролцлоо. Нийтдээ 847 сая төгрөгийн хөрөнгөөр боссон уг гүүрэн гарц нь металл бүтэцтэй, шилэн фасадтай анхны гарц гэдгээрээ онцлог юм. Гүүрэн гарцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замыг зориулалтын дагуу …

  • 16 October

    Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    Нийслэлийн өдрийг угтан өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд их жанжин Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо, Нотариатчдын танхим, Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагуудтай хамтран иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, нотариатын үйлчилгээ зэрэг хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулагдах аж.

  • 16 October

    Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ

    Замын түгжрэлийг бууруулах үүднээс нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэг болсоор чамгүй хугацаа өнгөрч байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчылэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрийн дагуу  дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн юм. Харин  замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр …

  • 13 October

    Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд ОУВС-ийн гадна талбайд жагсана

    Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо, Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоод хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний ажилтнууд хамтын тэмцэлд нэгдэж буйгаа илэрхийлэн УИХ, Засгийн газар, БСШУСЯ-нд мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Мэдэгдэлд, 1. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх, …

  • 13 October

    Хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

    Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. Өдөрлөгийг НЗДТГ, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулах юм. Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр хууль зүйн болон нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор …

  • 13 October

    60 тэрбумын “сүүлчийн могикан”-ыг албан тушаалаас нь хэзээ чөлөөлөх вэ?

    Хар ухаанаар бол  өмхий самхай дүүрсэн монголын улс төрд одооноос эхлэн жаахан ч гэсэн цэвэр агаар нэвтрэх боллоо гэж хэлж болох. Ингэж хэлэхийн учир нь 1990 оноос хойш ардчилсан засаглалд шилжээд 27 жил болсон Монголчуудын дунд улс төр, эдийн засаг, эрх ашгаараа нэгдсэн МАНАН-гийн бүлэглэлүүд хүчээ авч, төрийн албан тушаалд хэн томилогдох, хэрхэн ажиллахыг, тэд л мэддэг болсон. Адаг сүүлд …

  • 13 October

    Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торгууль ногдуулна

    – Яаралтай тусламжийн 101/105, 102, 103 дугаарт хуурамч дуудлага өгсөн тохиолдолд 50,000 төгрөгөөр торгоно –   Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын талаар 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг 103 тусгай дугаарын утсуудаар хүлээн авдаг. Яаралтай тусламжийн тусгай дугаарын утсуудад ирж байгаа нийт …

  • 12 October

    Крандуулж ирсэн Су.Батболд амбаардуулаад буцах уу

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өөрийнх нь намын 32 гишүүн гарын үсэг цуглуулж байгаад огцрууллаа. МАН түүхэндээ өөрийн байгуулсан Засгийн газраараа туг тахиж үзээгүй гэх бардамнал түүх болон үлдэв. Одоо МАН засгийн эрхэнд гарахаараа төрийн тогтвортой байдлыг хангаж чаддаг гэж хүний өөдөөс эгцэлж харж байгаад ярьж чадахааргүй боллоо. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан хэд хэдэн үндэслэл дотор Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн тухай дурдсан. Засгийн …

  • 12 October

    Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа” сэдэвт ээлжит сургалтыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдыг хамруулан өнөөдөр зохион байгууллаа. Өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл …

  • 12 October

    Сонсогчид дээрмийн гэмт хэргийг илрүүллээ

    Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянбүрд” зочид буудлын урд явж байсан Хөвсгөл аймагт оршин суух Б.Б-ийн гар утсыг Төв аймгийн харьяат Ш, БЗД-ийн харьяат Т нар согтуурсан үедээ айлган сүрдүүлж дээрэмдсэнийг Хууль сахиулахын их сургуулийн эчнээ 351-р дамжааны сонсогч, цагдаагийн ахлагч Д.Болорбаяр, сонсогч Т.Рэнцэнбадам нар шуурхай илрүүлэн харьяа Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна гэж Нийслэлийн …

  • 11 October

    УБТЗ-ын удирдлагад залилан, хулгайн хэргээр ял эдэлж байсан хүмүүсийг томилсон байжээ

    АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр Олон нийтийн зөвлөл энэ оны есдүгээр сарын 25-наас үйл ажиллагаагаа эхэлсэн. Нийт 25 өргөдөл, гомдол хүлээн аваад байна. УБТЗ-д ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалын томилгоо явагдсан гомдлыг хянан шалгалт дүн шинжилгээний хэлтэст хүргүүлснээр 10 дугаар сарын 02-нд хууль зөрчсөн томилгоог шийдвэрлэсэн …

  • 11 October

    Яармагийн шинэ гүүр барих төсөл үргэлжилж байна

    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих  “Яармагийн шинэ  гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн ажил үргэлжилж байна. Энэхүү төсөл нь Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох  Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1,2“ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто …

  • 11 October

    Өнөөдөр олон улсын охидын өдөр

    Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Энэ жилийн “Олон улсын охидын өдөр”-ийг охидын боловсролыг чанартай эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудын охид хамтран багц үйл ажиллагаануудыг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион явуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготой байна. Тус …