Нийслэл

June, 2017

  • 14 June

    Жуулчин тээврийн автобус Д.Сүхбаатарын талбайн хаана зогсох ёстой вэ

      Замын цагдаагийн алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналыг хүлээн авч Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолын зүүн, баруун талд жуулчны улиралд буюу жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн жуулчин тээврийн автобусыг зогсоож, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, жуулчин тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлж байгаа юм. Энэ оны …

  • 14 June

    Нийтийн тээвэр шөнийн 01:30 цаг хүртэл ажиллана

    Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан 6 дугаар сарын 10-н буюу өнгөрсөн бямба гарагаас эхлэн нийтийн тээврийн  ШҮ:1 “5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлийн автобус үйлчилж эхэллээ. Дээрх чиглэлд явах нийтийн тээврийн автобус 22:30 цагаас 01:30 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

  • 13 June

    Минж нутагшуулах төслийнхөнтэй хамтарч ажиллана

      Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын албан хаагчид энэ сарын 10-нд “Минжтэй танилцъя” арга хэмжээ зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны нутагт үйл ажиллагаа явуулж буй Минж нутагшуулах, үржүүлэх төслийн үйл ажиллагаатай албан хаагчид танилцаж, хоёр байгууллага хамтран ажиллах талаар санал солилцлоо. Минж нутагшуулах, үржүүлэх төслийн цахим хуудас хөгжүүлэлт, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг НМТГ үзүүлэн ажиллаж байна. Минж нутагшуулах нь Туул …

  • 12 June

    Хот үмхийрлээ

    “Аз жаргалтай” тодотголтой Улаанбаатарын иргэд үнэндээ улсынхаа нийслэлд амьдраад байна уу, нийтийн жорлонд бүтэж үхэх гээд байна уу гэлтэй л аж төрж байна. Ялангуяа, 22-ын товчоо, Буянт-Ухаа, Нисэх, Яармагийн ойролцоо байнга, салхи баруунаас байх юм бол хотын төв рүү ч хааяа хааяа цэвэрлэх байгууламжийн үмхий үнэртдэг боллоо. Тэртээ 1964 онд 500 мянган хүн амтай хотод зориулж барьсан Төв цэвэрлэх байгууламж …

  • 12 June

    Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

    Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна. Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл …

  • 12 June

    “Энигма” групп Аялал жуулчлалын замын ажлыг зогсоохоор шүүхэд ханджээ

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2605 км  автозамыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд  нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн  аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин  Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна. Тус замд …

  • 12 June

    Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна

    2017 оны 06 дугаар сарын 11-ний 20 цагаас 06 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 20-25 хэм Алтайн …

  • 10 June

    Фото:Бурхан багшийн Их дүйчэн өдөр

    Зуны эхэн сарын шинийн арван таван буюу Бурхан багшийн Их дүйчэн өдөр өчигдөр боллоо. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашины төв, Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад сүм хийд, төрийн бус байгууллагууд хамтран “Сэтгэл ариусахуй” хэмээх арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэхүү билэгт сайн өдөр хүн …

  • 9 June

    Шөнийн гудамж нээлтээ хийлээ /фото/

    Аялал жуулчлал хөгжсөн дэлхийн томоохон хотууд худалдаа, наймаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээ үзэх, амтат хоол зооглох зэрэг төвлөрсөн үйлчилгээ бүхий шөнийн гэрэлт гудамжтай байдаг. Энэхүү гудамжинд гадны зочид, жуулчид төдийгүй их хотын залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж бүхий л боломжийг хангаж өгсөн байдгаараа онцлогтой юм. Улаанбаатар хот анх удаа шөнийн гэрэлт гудамжтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Гудамжны албан …

  • 9 June

    Хятадын нэрт аялагч Сун Жиен Монголын талаар юу хэлэв

    Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен манай улсад аяллаа. Тэрбээр дэлхийн 105 орноор аялсан бөгөөд 106 дахь нь Монгол Улс байв. Тухайн улсын Засгийн газрын дэмжлэгээр аялдаг бөгөөд аялал жуулчлалын салбарыг нь сошиал орчинд сурталчилж жуулчдын анхаарлыг татдагаараа тэр олон улсад нэр хүндээ олсон юм. Ийнхүү Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен Монголын тухай юу өгүүлснийг хүргэж байна. МОНГОЛД …

  • 8 June

    Pranic буюу энергийн эмчилгээ

    Сайн сайхан гэрэлт ирээдүйг бэлэглэгч праник эмчилгээг дэлхий нийт сонгох боллоо. Монголчууд ч мөн адил энэхүү энергийн эмчилгээг сонгож байна. Та ч бас өөрийгөө эрүүлжүүлээрэй.    

  • 8 June

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 9, 10-нд нутгийн баруун хагаст бороо орж сэрүүснэ. 2017 оны 06 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн …

  • 6 June

    Нийслэлээс зам чөлөөлсөн байршлуудыг шалгаж байна

    Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хаасан хаалт, хашаа хайсыг буулгах, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажлын хүрээнд зам чөлөөлөх ажлыг эрчиижүүлэн хийж байна. Өнөөдрийн буюу 6 дугаар сарын 6-ны байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж, орц гарц нийтийн эзэмшлийн талбайг нээгээд байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт …

  • 5 June

    Хотын даргад автомат угаалгын газар, хог шатаах бага оврын зуухны төслийг танилцууллаа

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын “Ilhae” компанийн ерөнхийлөгч Chung Yeong-Su,  “Kjl global” компанийн захирал Jo Ilsang нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд Улаанбаатар хотын бүх хороодод “Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-д автомат угаалгын газар байгуулах, Хог шатаах бага оврын зуух нэвтрүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар санал солилцов. “Ilhae” компанийн ерөнхийлөгч Chung Yeong-Su “Бид …

  • 5 June

    Улаанбаатар хотын 4 томоохон гүүрийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

    Нийслэлийн удирдлагын шинэ баг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Сонсголонгийн 289.4у/м гүүрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ийнхүү энэ хавар Улаанбаатар хотод өрнөх 4 томоохон гүүрний бүтээн байгуулалтын нээлтийг хийж, ажил эхэлж …