Нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд болон инженер техникийн ажилчид 2017 оны арваннэгдүгээр сар 20-ний өдөр “UB METAN” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусыг байгалийн шатдаг хийгээр цэнэглэх зориулалттай нийт 180 куб метр багтаамжтай, нэгэн зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадал бүхий түгээх станцыг байгуулаад байна. Тус …
Нийслэл
November, 2017
-
23 November
Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээг бий болгох зорилготой сургалт зохион байгууллаа
Цахим орчинд эерэг хэрэглээг төлөвшүүлж, өсвөр үе, залуучуудын дунд зөв, соёлтой, боловсон харилцааг бий болгох зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд болон сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутан, залуучуудын дунд “Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны арваннэгдүгээр сарын 22-ны …
-
22 November
Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд зугтаасан этгээдийг баривчилжээ
Баянзүрх дүүргийн XXIII хороо Хужирбулангийн замд улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигчийг мөргөж гэмтээгээд зугтсан хэрэг өчигдөр гарчээ. Хохирогч нь Өвөрхангай аймаг харьяат 22 настай эрэгтэй байсан аж. Осол гаргасан жолооч зугтаж яваад Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны Баяндөхөмийн гүүрэн дээр онхолджээ. Тэрбээр онхолдсон автомашинаа орхин мөн л зугтсан байна. Харин цагдаагийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, осол гаргасан …
-
21 November
Б.Хурцын ярилцлагын дараа гарсан хөгжилтэй пост
Та ер нь Улаанбаатарт биш Москвад төрсөн байх тэ? -Яг ингэж асууна гэж мэдээд төрснийхөө гэрчилгээг нэгдүгээр төрөхийн магадлагаатай аваад ирсэн (тонгойв) Та дунд сургуульд муу авч үзсэн үү? -Яг ингэж асууна гэж мэдээд ангийн журналаа жил жилээр нь аваад ирсэн (ахин тонгойв) Та дунд сургуульд охидод захиа өгч үзсэн үү? -Яг ингэж асууна гэж гадарлаад өөрийн болон ойролцоох бүх сургуулийн …
-
21 November
Э.Ганхүү:2018 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд нь НИТХ-д өргөн барина
Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдлыг иргэдэд танилцуулж, нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэх арга хэмжээ нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр болон бусад хэлтэс, харьяа агентлагуудын дарга, …
-
17 November
Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Энэ сарын 24-нд НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх болно” гэлээ гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
-
17 November
Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж байна
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажил өнөөдөр эхэллээ. Дээрх ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, ХӨСҮТ, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. …
-
17 November
Д.Амарбаясгалан: Газрын төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг
Нийслэлийн Газрын албанаас жил бүр газрын төлбөрөөр тодорхой хэмжээний мөнгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ жилийн хувьд хэдэн төгрөг төвлөрүүлэх, биелэлт ямар байгаа, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө төлөхдөө юу анхаарах ёстой зэргийг нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн Д.Амарбаясгалангаас тодрууллаа. –Газрын төлбөр гэж юуг хэлж байгааг та эхлээд тайлбарлаад өгөхгүй юу? –Монгол улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч …
-
17 November
А.Дашням:Ойрын өдрүүдэд бага зэргийн цас орж хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25574 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.8 хувиар, …
-
17 November
“Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнгийн нээлт болно
Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой – Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй ‘Мөнх тэнгэрийн бичиг-2017’ монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12:00 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болно. 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг өнөө жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 …
-
16 November
Г.Буянтогтох: Нурангид дарагдсан цогцсыг гаргах ажиллагаа үргэлжилж байна
Налайх дүүрэгт нүүрсний бичил уурхайд нуралт үүссэний улмаас хувиараа нүүрс олборлож байсан хоёр иргэн дарагдсан дуудлагаар /2017.11.16-ны 04.02 цагт/ ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллаж байна. Ослын газарт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм. Ослын голомтод ажиллаж байгаа Уул уурхайн аврах ангийн дарга, хурандаа Г.Буянтогтохоос аврах ажиллагааны талаар тодруулахад, …
-
16 November
Газар өмчлөлийн аяныг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ
Иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян өнөөдрөөс Чингэлтэй дүүрэгт эхэллээ. Аянд тус дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209 айл хамрагдана. Судалгаанд хамрагдсан 209 айлуудад хорооны хэсгийн ахлагч болон дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдээр дамжуулан урьдчилан мэдээлэл хүргүүлсэн байгаа юм. Өнөөдрөөс нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд судалгаанд хамрагдсан айл бүрт очиж газрын зөрчилтэй бол зөрчлийг арилгаж, холбогдох материалыг бүрдүүлэн авна. Аян Чингэлтэй дүүрэгт 22-ыг дуустал явагдаж, хуваарийн дагуу …
-
16 November
Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1-р хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэл нь 5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл“-ийн “Эдийн засгийн өсөлт өрх бүрт“ бүлэгт олон жилийн турш яригдаж байгаа Багануур, Налайх, Эмээлт дэх үйлдвэрлэл технологийн паркт байрших үйлдвэрүүдийг сонгон …
-
16 November
НИТХ-ын ээлжит бус I хурал шөнө дөл болтол үргэлжиллээ
НИТХ-ын ээлжит бус I хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2018 оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Өдрийн 15.00 цагт эхэлсэн хурал шөнийн 00.00 цаг хүртэл үргэлжиллээ. Хуралдааны явцад Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц энэ оны аравдугаар сарын 1-ний байдлаар 88.8 хувьтай байгааг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хуралдаанд танилцуулсан. Тэрбээр, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл