ъНийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт газрын харилцааны шинэ төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын “Газрын сан” байгуулах тухай тусгасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжид нийтийн эдэлбэрийн газар дээрх зөрчлийг арилгаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ тухай нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв. Нийслэлийн Газрын албанаас эхний ээлжинд …
Нийслэл
October, 2016
-
28 October
Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд хугацаатай үүрэг өглөө
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд шуурхай арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 24 байршлыг газрын хэмжээ хүн амын нягтаршил зэргийг харгалзан 75 хэсэгчилсэн талбайд хувааж, төслийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх 75 талбайгаас 25 талбайд төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй, 22 …
-
28 October
“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүрэг мод тарих ажлыг зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байгаа бөгөөд Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтэс нь мод тарих ажлыг дүүргийн 10 дугаар хорооны Иргэний нисэхийн Ерөнхий газрын нийтийн эзэмшлийн талбайд зохион байгууллаа. …
-
27 October
Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль “Биеийн тамир, спортын цогцолбор талбай”-тай боллоо
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн гаднах “Биеийн тамир, спортын цогцолбор талбай”-н нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, Дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн засаг даргын орлогч С.Баасандолгор, 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг болон 34 дүгээр сургуулийн сурагчид, эцэг эхчүүд оролцсон юм. Тус арга хэмжээг нээж 34 дүгээр сургуулийн захирал Р.Өлзийхишиг хэлсэн үгэндээ “Бид …
-
27 October
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ботаникийн бичил цэцэрлэг” байгууллаа
Улаанбаатар хотноо 2015 онд зохион байгуулсан Азийн бүс нутгийн ойн менежмент, нөхөн сэргээлтийн талаарх уулзалтын үеэр Монголын байгаль орчин аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Төрийн ойн агентлаг, Ази, номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллагууд хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8,4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ …
-
27 October
Нийслэлийн түргэн тусламжийн төвд иж бүрэн тоноглосон 10 машин хүлээлгэн өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн түргэн тусламжийн төвд иж бүрэн тоноглосон “Kia Bongo” маркийн 10 автомашиныг хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, өвчлөлтэй уялдан дуудлагын тоо жил тутам 10-12 хувиар нэмэгддэг. Яаралтай тусламжийн баг хоногт 950-1200 дуудлага хүлээн авч, 2-75 км-ын хүрээнд үйлчилж байна. Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг хугацаа алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай автомашин …
-
27 October
Хорооны хэсгийн ахлагч нар гэр бүлтэй ажиллах арга зүйд суралцлаа
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлд төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг, мэдээ мэдээлэл түгээдэг хорооны хэсгийн ахлагч нарт хүүхэд гэр бүлтэй ажиллах арга зүйн болон гэр бүлийн боловсрол олгох, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой “ГЭР БҮЛТЭЙ АЖИЛЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Сургалт 11 дүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн дүүрэг тус бүрээс 30 хэсгийн …
-
27 October
“БИ ХЭН БЭ” уулзалтанд аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуу оролцлоо
Хүүхдийн номын өргөө “WHO AM I” буюу “БИ ХЭН БЭ” чөлөөт уулзалт ярилцлагаа 2016 оны 10 дугаар сарын 26-нд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд зориулж мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд ямар хүн болон төлөвших вэ гэдгээ одооноос эргэцүүлж, өөрийн зорилгоо тодорхойлон, амьдралын анхны алхмуудаа зөв хийхэд нь тус дэм болж, санаа сэдэл төрүүлэх зорилгоор уламжлал …
-
27 October
Даваа гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” энэ сарын 31-ний даваа гарагт тохионо. Энэ өдөр бүх нийтээр амрах юм. Даваа гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
27 October
Хорт хий, утаанаас хамгаалах багтай ажиллах дадлага сургууль зохион байгууллаа
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2016 онд дэвшүүлсэн “ Офицер бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/72 “Дадлага сургууль зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангаж хорт хий, утаанаас хамгаалах багтай ажиллах дадлага сургууль зохион байгууллаа. Дадлага сургуулийг 2016 оны 10 дугаар сар 25-ны …
-
27 October
Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын ЕНБ-ийн даргаас ирүүлсэн илгээлт
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 55 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж буйдаа туйлын баяртай байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн байгууллагууд 1960-аад оны эхээр Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр бидний түншлэл эхэлсэн түүхтэй билээ. Эдүгээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрүүдийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсын …
-
27 October
Артерын даралт ихсэх буюу халдварт бус өвчинтэй тэмцэх төслийг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын орлогч, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр Новартис сангийн Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Роберт Босурги болон Оном сангийн удирдлага, холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Эрүүл мэндийн яам, Оном сан, Новартис сантай хамтран Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй артерын даралт ихсэх өвчинтэй тэмцэх төслийн талаар ярилцлаа. Тус төсөл нь …
-
27 October
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хууль эрхзүйн зөвлөгөө үнэгүй өгөх өдөрлөг болно
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон …
-
26 October
УБ хотын цагдаагийн газар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор батлагдсан “”Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, санал хүсэлтийг хүлээн авах, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын Үндэсний Их сургуультай хамтран “Тайван хотыг Таны оролцоотой” уриан дор нээлттэй …
-
26 October
Монголын архитекторуудын эвлэлийн 60 жилийн ой тохиож байна
Монголын архитекторуудын эвлэл үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1956 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх байгуулагдсан тус эвлэл өнөөдөр 600 гаруй гишүүнтэй, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Увс, Баян-Өлгий аймагт салбар зөвлөлтэй болжээ. Өнөөдөр ахмад, дунд, залуу үеийн архитекторууд цуглаж, баярын хурлаа хийлээ. Баярын хурлын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй үе үеийн …