Улсын тэргүүний эрдмийн хөтөч-58 дугаар сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, шавь нараа угтан авлаа. Нээлтэнд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар оролцлоо. Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль өнгөрсөн хичээлийн жилд 2900 сурагчтай хичээллэсэн бол энэ хичээлийн жилд 3200 хүүхэд суралцах юм. Нэгдүгээр ангид 458 сурагч элсэн орсон байна. Нийслэлийн …
Нийслэл
September, 2017
-
1 September
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг батлуулах тухай асуудлыг хэлэлцсэнээс гадна Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Ирээдүйн хотууд хөтөлбөр”-ийн хот төлөвлөлт ба үйл ажиллагааны түншлэлийн тайлан, санал болгож буй төслийн танилцуулга хийгдсэн юм. Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл …
August, 2017
-
31 August
НИТХ-ын төлөөлөгчид хэвлэлийн хурал зарлалаа
Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцахыг санаархсан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь зүйтэй гэж үзэн МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч гарын үсэг зураад байгаа. Мөн тэдэн дээр НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа мэдэгдсэн. Гэвч Ц.Сандуй албан тушаалаасаа огцрохгүйн тулд НИТХ-ыг хуралдуулахаас цааргалж, хурлын дэгийг ноцтойгоор зөрчиж байна. Албан тушаалаа хамгаалж авч үлдэхийн тулд сургууль цэцэрлэг, өвөлжилтийн бэлтгэл гээд НИТХ-аар …
-
31 August
Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй асруудыг албадан буулгаж эхэллээ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Хархорин зах, 3,4-р хорооллын зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй задгай худалдаа явуулж буй асруудыг буулгаж, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүллээ.Нийтийн эзэмшлийн гудамж,зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа хийхийг хориглосон захирамж гарч тус захирамжийн дагуу мэргэжлийн байгууллагууд дээрх арга хэмжээг авч ажиллаж буй нь энэ юм. Олон хүн төвлөрсөн зам дагуу худалдаа хийж байгааг иргэд, аж ахуй нэгж, …
-
30 August
Хууль бусаар газар олгосон захирамжуудыг хүчингүй болгожээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн цаашид Улаанбаатар хотын суурьшлын бүсэд шинээр газар олгохгүй байх захирамжийг гаргасан. Эдгээр ажлууд нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт …
-
30 August
Хязгаарлалт тогтоосон бүс рүү хоол хүнс, эм тариа зэргийг чөлөөтэй нэвтрүүлж байна
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа буюу нисэхийн зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тус хэсгийн нийт 12 км радиуст хөл хориог тогтоосон бөгөөд голомтоос гадагш гарах хөдөлгөөнийг хорьж, гаднаас дотогш хоол хүнс, эм тариа зэрэг зүйлийг холбогдох мэргэжилтнүүдийн хяналтан дор нэвтрүүлж байгаа юм. Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал …
-
30 August
Туул, Улиастайн гол орчмоос есөн тонн хог хаягдал цэвэрлэжээ
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс Туул, Улиастайн гол орчмыг цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж. Энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэх аян өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Дүүргийн харьяа хэлтсүүд буюу хугацаат цэргийн албан хаагч, нийт 550 гаруй хүн оролцож есөн тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Туул голын …
-
30 August
8 сарын 31-ны пүрэв гарагт НИТХ-ын ээлжит хурал болно
НИТХ-ын ээлжит хуралдаан сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт болдог уламжлалтай. Энэ дагуу 2017 оны 8 сарын 31-ны пүрэв гарагт буюу маргааш НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордонд болно. Өнгөрсөн хугацаанд болсон Ерөнхийлөгчийн сонгууль, улсын баяр наадам, зуны амралт зэргээс шалтгаалан 2017 оны 5 сараас хойш НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлан хуралдуулаагүй байгаа юм. НИТХ-ын ээлжит хурлыг 5 сараас хойш зарлан …
-
30 August
Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсийн сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, морингийн даваа буюу нисэх зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн онцгой комиссын гишүүд Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Мөн дүүргийн онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, хорио цээрийн дэглэмийг хэвээр үлдээж, 28 хоногийн турш …
-
29 August
Морингийн даваа орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ
Хан-Уул дүүргийн 10-хорооны нутаг Морингийн давааны орчимд малын гоц халдварт “Шүлхий” өвчин гарсантай холбогдуулан тухайн газарт хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Морингийн даваа орчимд очиж суурьшсан иргэн н.Цэвэгжавын хоёр үхэр шүлхийгээр өвчилж, 12 ам км талбайд хөл хорьж, тэндхийн 865 өрхийн 1888 хүн хорионд орсныг хоёр хоногийн өмнө мэдэгдсэн байна. …
-
29 August
Налайхын зам дагуу газар чөлөөлж эхэлжээ
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр болсон. 20.9 км урттай уг замын трасст нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байгаа аж. Иймээс Нийслэлийн газрын албанаас уг зам дагуу газар …
-
29 August
Шүлхийн хорио цээрийн дэглэм 28 хоног үргэлжилнэ
Нийслэлийн онцгой комиссын Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас шүлхийн хөл хорио тогтоогоод байгаа Хан-Уул дүүргийн онцгой комисст зөвлөмж хүргүүлжээ. Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зөвлөмжийн талаар “Хан-Уул дүүргийн хөл хорио тогтоосон бүсэд 860 гаруй өрхийн 2900 орчим иргэн бий. Хуулийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилнэ. …
-
29 August
Газар өмчлүүлэх аян ирэх сарын 4-нөөс эхлэнэ
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулж байна. Ирэх сарын 4-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, …
-
28 August
Нийслэлийн онцгой комисс шүлхий өвчний нөхцөл байдлын талаар хуралдав
Нийслэлийн онцгой комисс өнөөдөр шүлхий өвчний гаралт, тархалт, урьдчилан сэргийлэх болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд, 8 дугаар сарын 26-нд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шүлхий өвчний 3 голомтод хорио цээрийн дэглэм тогтоон …
-
28 August
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг ирэх сарын 15-ны дотор хангаж дуусгах үүрэг өгөв
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 72 хувьтай байна. Дүүргүүдээр авч үзвэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаараа Хан-Уул дүүрэг тэргүүлж байгаа бол Багахангай дүүрэгт 52 хувь буюу хамгийн бага үзүүлэлттэй байгааг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл