Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар БХЯ, ЗХЖШ хамтран “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг 2014 оноос амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хоёр жилд энэхүү хөтөлбөрт 1500 орчим оюутан хамрагджээ. Тэгвэл энэ онд 1000 оюутныг хамруулахаас орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг багтаана. Тухайлбал, анх удаа орон нутагт Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт хэрэгжүүлэх юм байна. Орон нутгийн их, дээд сургуулийн оюутнууд ч хээрийн бэлтгэлдээ гараад байна. Эх …
Нийслэл
July, 2016
-
1 July
Талбайн зүүн талын замыг хаалаа
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр хамтран зохион байгуулж байгаа “Бэст оф Классикс” сонгодог үдшийн цэнгүүн маргааш буюу бямба гарагт 21 цагаас Чингисийн талбайд болох гэж байна. Энэхүү арга хэмжээний тайз заслын ажлыг хийхтэй холбогдуулан Чингисийн талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар буюу 2016 оны 06 дугаар сарын 30- …
-
1 July
УДБЭТ 30 жил солиогүй хөшгөө шинэчилнэ
УДБЭТ-ын тайзны зөөлөн хөшигний иж бүрдлийг Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжаар шинэчлэн гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Гэрээнд өнөөдөр тус театрын дарга Ч.Мөнхзул, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи нар гарын үсэг зурав. Энэхүү хөшиг нь 3 өнгийн сольдог гадаргуутай, дуу намсгах материалаар хийснээрээ давуу талтай, орчин үеийн технологид нийцсэн хөшиг юм. Нийт …
-
1 July
“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүд тодорлоо
Үндэсний их баяр наадамд зориулан Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглоно. Энэхүү бүтээлийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалт өчигдөр орой болж, жүжигчид тодорлоо. Сонгон шалгаруулалтад нийт 15 дуучин өрсөлдсөнөөс Юндэнгийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Э.Бумхүү, Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Хоролмаад МУГЖ Ө.Уянга, Балганд УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нар шалгарч энэ сарын 10-ны орой …
-
1 July
“Дээлтэй Монгол” наадам зохион байгуулагдана
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Дээлтэй Монгол” наадмыг ирэх сарын 10-нд Чингисийн талбайд зохион байгуулна. Тус наадмыг нүүдэлчдийн ахуй, уламжлалт соёлыг гадаад дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зор илгоор жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн наадмаар үндэсний хэв загвар бүхий шинэ загваруудыг нийтийн хүртээл болгох аж. “Дээлтэй Монгол” наадам энэ жилийн тухайд 10 дахь жилдээ болох бөгөөд жил ирэх тутам оролцогчдынх цар хүрээ …
-
1 July
Сэрэмжлүүлэг: Нэг айлын гурван хүүхэд худагт унаж амиа алджээ
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хар адуу гэдэг газар Г /эр.8н/, Д /эм.5н/, Д /эр.3н/ нар худагт унаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Худагт унаж амиа алдсан хүүхдүүд нэг айлын хүүхдүүд бөгөөд тоглож байгаад ийнхүү золгүйгээр унаж амиа алджээ. Уг мэдээлэл 06-р сарын 30-нд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ. Тиймээс цагдаа болон ОБЕГ-аас эцэг …
-
1 July
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн өнөөдөр гарна
2016 оны ЭЕШ өнгөрөгч 15-19-ний өдрүүдэд орон даяар явагдсан. Энэ жилийн ЭЕШ-д 37200 гаруй шалгуулагч оролцсон бөгөөд үүнээс 15123 нь нийслэл, 22041 нь орон нутагт элсэлтийн шалгалт өгчээ.
-
1 July
АСЕМ-ийн зочид төлөөлөгчдөд үйлчлэх байгууллагуудад зөвлөмж өглөө
Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтаар зохион байгуулагдах “Бэсрэг наадам” –ын үеэр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагууд хоолны амталгаа зохион байгууллаа. Энэ үеэр АСЕМ-ийн үйлчилгээ хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлын хэсгээс аж ахуйн нэгж, байгууллагуудын хоолны цэс, хоол хүнсний чанар аюулгүй байдал, үйлчилгээнд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгөв. Мөн зөөгч, тогооч нарт олон үндэстний хоолны …
-
1 July
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална. 2016 оны долоодугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор …
June, 2016
-
30 June
Ирэх сарын 6-наас эхэлж наадмын тасалбар худалдаанд гарна
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр энэ жил тохиож байна. Энэ жилийн наадам өмнөх жилүүдийг бодвол 1024 бөх барилдаж, зургаан насны 200 морь уралдуулахаараа онцлог юм. Үндэсний их баяр наадамын дараа АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт болох гэж байгаа тул таван улсын Ерөнхийлөгч Монгол наадмыг үзэж сонирхох болсон байна. Цэнгэлдэхийг зорьсон иргэдийн авто …
-
30 June
“Мөргөлдөөн” киног Монгол улсад анх удаа олон нийтэд үзүүлнэ
Монголын Урлагийн зөвлөлөөс анх удаа технологийн дэвшилд тулгуурласан “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг энэ сарын 9-нөөс долдугаар сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Уг наамдын хүрээнд орчин үеийн виртуал киноны төлөөлөл болох “Мөргөлдөөн” киног Монгол улсад анх удаа олон нийтэд толилуулах гэж байна. Австралийн кино найруулагч Леннэт Валворт, продюсер Никол Ньюхам нар өнөөдөр Монголд ирж,“Мөргөлдөөн” виртуал киногоо хэрхэн …
-
30 June
Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу маргааш гарна
ЭЕШ-ын хувьд энэ жил багагүй маргаан үүссэн. Тухайлбал, ЭЕШ-ын нийгэм, математикийн хичээлийн материал задарсан, олон нийтийн сүлжээгээр худалдсан хэмээн эцэг эх болон төгсөгчдийн төлөөлөл болсон хэсэг иргэд мэдээлж байв. Харин энэ асуудлыг Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийсний дүнд “Материал задраагүй” гэх хариу гаргасан юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ “Шалгалтын материал задарсан гэх хэргийг шалгахад эх үүсвэр …
-
30 June
Хотын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийв
Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл “Хангарьд” ордонд мэдээлэл хийлээ. Энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 45 суудлын 34-т нь МАН, 11-т нь АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Э.Бат-Үүл энэ тухай мэдэгдээд, ялалт байгуулсан нэр дэвшигчдэд баяр хүргэв. Цааш нь, “Би юуны өмнө нийслэлийн Сонгуулийн хороонд талархал илэрхийлье. Сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагчид шударга, сайн ажилласан. Сонгуулийн технологийн ашиглалт сайн …
-
30 June
УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг маргааш олгоно
СЕХ хуралдаж дууслаа. Сонгуулийн дүнг танилцуулав. Маргааш Гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчид УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно. Мөн гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг Ерөнхийлөгчид айлтгана хэмээн СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв
-
30 June
“Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг”-өөс онцгой хямдралтай байраа аваарай
Орон сууцны мэдээлэл зөвлөгөөг иргэдэд нэг дороос хүргэх зорилготой ажилладаг Орон Сууцны Биржээс байр авахаар сонирхож буй иргэд та бүхэнд зориулан “ОРОН СУУЦНЫ ХЯМДРАЛ УРАМШУУЛАЛТ ӨДӨРЛӨГ”-ийг 2016 оны 7-р сарын 1, 2-ны өдрүүдэд Мишээл барилгын их дэлгүүрт зохион байгуулж байна. Өдөрлөг нь иргэддээ зориулан байр авахад хэрэгтэй бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн хүргэж, орон сууц борлуулагчид …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл