Нийслэл

May, 2016

  • 26 May

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг улируулан томилов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 61 тоот зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Нанзаддоржийн Лүндэндоржийг улируулан томиллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг сонгон томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн мэдүүлснийг ийнхүү ёсчиллоо.

  • 26 May

    Монгол цэргийн жавхаа 2016 үдшийн цэнгүүний хөтөлбөр

    Нэг.  Зорилго: Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчилан иргэн-цэргийн бахархалыг бий болгоход оршино. Хоёр. Зохион байгуулах газар, хугацаа: Их эзэн …

  • 26 May

    Зорилтот бүлгийн хүүхдүүдийг тусгай хөтөлбөрөөр баярлуулна

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг нэгдсэн баярын үйл ажиллагаанаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг хамруулсан тусгай үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тодруулбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны нийт 128 хүүхдүүдийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, үйлдвэртэй танилцуулах аялал, “Сансрын орноор”, …

  • 26 May

    Хүүхдийн баяраар 1000 хүүхдийн парад болно

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг 500 хүүхэд бишгүүрээр хөгжимдөж, Төрийн …

  • 25 May

    Хогоо ил хаяад торгууль хүлээв

    Сүхбаатар дүүргийн XIX хороо Санзайн зусланд 2016 оны дөрөвдүгээр сард УНН 34-95 улсын дугаартай, Хово маркийн машины жолооч хууль бусаар ил задгай барилгын хог хаягдлаа хаяжээ. Зөрчлийн мөрөөр шалгаж, холбогдох этгээдийг тодруулан дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэвэрээр Хог хаягдлын тухай хуулийн дагуу 768 мянган төгрөгөөр торгож, хаясан хог хаягдлыг тээвэрлүүлэхээр арга хэмжээ авсан байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх …

  • 25 May

    “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын шав тавилаа

    Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд У Сун болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцлоо. Шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газрын 2012-2016 оны “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” хөтөлбөрийн гол цөм нь Эрүүл мэндийн салбарт техник …

  • 25 May

    ”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн үр дүнд нийслэлд ирэх жуулчдын тоо 3-6 хувиар нэмэгджээ

    НИТХ-аас 2014 онд ”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталж тус хөтөлбөрийг Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран хэрэгжүүлж байна. Өнөөдөр  энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах  төслүүд, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулах бизнес зөвлөгөөнийг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улаанбаатар чуулга, Төрийн банк хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …

  • 24 May

    Чингисийн талбайд монгол цэргийн сүр жавхаа тоглолт Бямба гаригт болно

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан Хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Тус уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн …

  • 24 May

    Нийслэлээс хэрэгжүүлсэн бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2315 ажлын байр нэмэгджээ

    “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг дамжуулан хэрэгжүүлэгч хадгаламж зээлийн хоршоодын нээлттэй өдөрлөг боллоо. Нийслэлийн ИТХ-аас “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” байгуулан сангийн тогтоолоор Нийслэлийн Хөдөлмөрийн газар …

  • 24 May

    Энхтайваны өргөн чөлөөнд тохижилтын ажил хийж байна

    “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд тохижилтын ажил хийж байна. “Буурал сутай” ХХК 7500 метр квадрат хавтан нөхөж, засварлан будахаас ажлынхаа 70 хувийг хийв. Харин “Экструд констракшн” ХХК 2600 метр квадрат явган хүний замын хавтанг шинээр суурилуулах бөгөөд ажлын гүйцэтгэл 30 хувьтай байна. Нийтийн эзэмшлийн гудамж зам дагуу байрлаж буй “Jewel” салон хаягаа шинэчилж байгаа бол Францын …

  • 24 May

    Баянхошуу, сэлбэ дэд төвүүдийн бохирын шугамыг барьж эхэллээ

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотыг 8 дэд төвтэй байхаар төлөвлөсөн бөгөөд Баянхошуу, Долоон буудал орчим эхний ээлжийн дэд төвүүдийг байгуулахаар нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа юм. Долоон буудал орчим буюу Чингэлтэй дүүргийн 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж Сэлбэ дэд төв, СХД-ийн 7,8,9,10,28 дугаар хорооны …

  • 23 May

    Их монгол улсын гудамжны авто замд шинэ технологиор хучилт хийлээ

    Их Монгол Улсын гудамжны 2.3км авто  замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замын  бетон хучилтын заадсуудад БНСУ-д үйлдвэрлэсэн нийлмэл мяндсан тор дэвсэж, асфальт хучилтыг хүчитгэх технологийг Монголд анх удаа ашиглалаа. Тодруулбал,  дээд зэргийн чанартай ESGRID мяндсан гео торыг 3200 м2 талбайд буюу бетон хучилтын заадсуудад тавьж дээрээс нь өнгө хучилт хийсэн юм. Ингэж хучилтыг хүчитгэснээр авто замын суурь үед хагарал …

  • 23 May

    Нэр дэвшигч Нара дэмжигчдийн гарын үсэг цуглуулах ажилдаа оржээ

    Баянгол дүүргээс сонгогдож магадгүй байгаа нэр дэвшигч Нара буюу М.Нарантуяа дэмжигчдийн гарын үсэг цуглуулах ажлаа эхлүүлжээ. Түүнийг  залуучууд голчилон дэмжиж байгаа нь гарын үсгээ зурж байгаа иргэдээс харагдаж байна. Харин С.Эрдэнэ, С.Одонтуяа нарыг ахмадууд дэмждэг нь тэдний уулзалтаас харагддаг.   Эх сурвалж:Breakingnews.mn

  • 23 May

    “Найрсаг Улаанбаатар” аялал жуулчлал эрхлэгчдийн бизнес уулзалт болно

    Аялал жуулчлалын идэвхтэй улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд шинээр хэрэгжих төслүүдийн талаар мэдээлэл өгөх, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулах, эвентийн захиалга авах зэрэг олон үйл ажиллагааг багтаасан бизнес уулзалт энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох гэж байна. Аялал жуулчлалын байгууллагуудын наадмын нээлтийн тасалбарын захиалгыг энэ өдөр “Наадам” бүртгэлийн хэсэгт авах бөгөөд …

  • 23 May

    Хүүхдүүдээ гар зургийн уралдаанд оролцож бэлгээ аваарай

    Бид бүхний нар болсон энхрий бяцхан үрсээ хэзээ ч мартагдахааргүй баярлуулж тэдэндээ нэгэн гайхалтай өдрийг бэлэглэцгээе. 5 сарын 27 ноос 6 сарын 2-ны өдрийг дуустал алдрай бяцхан үрсүүддээ зориулан “Мөрөөдлийн ертөнц” нэртэй их хотын хамгийн том хүүхдийн баярыг “Их Нүүдэл Монгол Медиа групп” –ын ах эгч нараас нь зохион байгуулж байна. Энэхүү хүүхдийн баярын өдөрлөг нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд болох …