Нийслэл
June, 2016
-
9 June
Г.Баярсайхан: Мэргэжлийн ур чадварыг үнэлэх төвийг монголд анх удаа байгууллаа
Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсад жишиг болж буй чадамжид суурилсан сургалт үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлж, сургалтын стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор боловсруулах, хөндлөнгийн үнэлгээг бий болгох, багш, суралцагчдад хөдөлмөр, бүтээлийн үр шимээ сургуулийн болон дадлагын орчноосоо мэдэрч улмаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо хувь хүртдэг болгох, иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур …
-
9 June
Маргааш Чингисийн талбайд “Улаанбаатар Венийн Вальс ” цэнгүүн болно
Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг “Улаанбаатар- …
-
9 June
Чингэлтэйн замыг шинэчлэн хөдөлгөөнийг нээлээ
Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Л.Наранбаатар, гүйцэтгэгч компанийнхан болон Чингэлтэй дүүргийн 17,18 дугаар хорооны иргэд оролцлоо. Замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд богино …
-
9 June
“Евро 2016”-г үзүүлэх тусгай зөвшөөрөл олгогдож байна
Үзэгчдийн тоогоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-наас эхлэх гэж байна. Европын улс орнуудын шилдэг 24 баг өрсөлдөх, бүтэн сарын турш үргэлжлэх энэхүү тэмцээнийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ. МҮОНРТ нь Европын Хөлбөмбөгийн холбооноос энэ удаагийн тэмцээнийг Монгол орон даяар телевизээр …
-
8 June
НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы видео тайлан
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-ийн төлөөлөгч Сайнбуянгийн Амарсайханы Налайх хотод хийсэн ажлын тайланг хүргэсэн видео мэдээллийг уншигчиддаа хүргэж байна. Ugluu.mn
-
8 June
Б.Болдбаатар: Би прокурорын байгууллагынхаа сүлдэнд сүсэглэн залбирч явдаг
Говь-Алтай аймгийн прокурорын газарт бичиг хүргэгч, жижүүр ажилтай хөнгөн атлетикийн спортын мастер Б.Болдбаатартай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна – Юуны өмнө танд “Улаанбаатар марафон 2016” тэмцээнд прокурорын байгууллагаа төлөөлөн амжилттай оролцсонд баяр хүргэе. Прокурорын байгууллагад хэрхэн орж ажилласан талаар ярилцлагаа эхлүүлье. – Баярлалаа. Намайг Буриадын Болдбаатар гэдэг. Говь-Алтай Есөн зүйл сумын уугуул. Одоо Говь-Алтай аймгийн прокурорын газарт бичиг хүргэгч, жижүүрийн …
-
8 June
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл” сэдэвт сургалт боллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхтэй хамтран “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл” сэдвээр шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалт захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл, шинэлэг зохицуулалтын талаар онол, практикийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн юм. Сургалтад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт захиргааны процессын шинэ хуулийн үзэл баримтлал, …
-
8 June
Замын хавтанг солих нэрийдлээр мөнгө угаах болсон уу?
Зуны турш үргэлжлэн орох бороо шинээр тавьсан автозамын тарыг таниулж, иргэдэд ихээхэн төвөг учруулдаг. Ус зайлуулагчгүй учраас борооны усанд автозам эвдэрч, хашлага нь нурдаг. Үүнээс шалтгаалан замын боржуур, явган хүний замын хавтанг солих ажлыг жил бүр л хийх юм. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 13 гудамжны шаардлага хангахгүй 9364.7 ам метр явган хүний замын хавтанг хуулж шинээр тавих болсныг нийслэлийн Захирагчийн …
-
8 June
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал Монгол Улсын Шадар сайд, тус хорооны дарга Ц.Оюунбаатарын өрөөнд боллоо. Хурлаар баяр наадмын төсөв, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь автомашины зогсоолын талаар товч мэдээлэл хийлээ. Нээлт, хаалтын тоглолтыг Улсын драмын эрдмийн …
-
7 June
“Цуурын олон улсын наадам-симпозиум” боллоо
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Соёлын өвийн төв, “Хүннү цуурчдын холбоо” хамтран “Цуурын олон улсын наадам-симпозиум”-ыг энэ сарын 4-5-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлагийг устах аюулаас сэргийлж, хадгалж хамгаалах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх, сургах, судлах, сурталчлах, цуурдах урлагийн уламжлалыг сэргээж, түгээн дэлгэрүүлэхэд төрөөс санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор 2014 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол …
-
6 June
Улаанбаатар Венийн вальс цэнгүүн баасан гаригт Чингисийн талбайд болно
Австри Улсын соёлын өв болсон “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улс 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний …
-
6 June
Зам цэвэрлэгээний нэг машин өдөрт дунджаар 90-120 км замыг цэвэрлэж байна
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар зам цэвэрлэгээний 15 машиныг өнгөрсөн сард “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д хүлээлгэн өгсөн бөгөөд өнгөрсөн долоо хоногоос нийслэлийн гудамж зам талбайг эдгээр машинаар угааж эхлээд байна. Зам цэвэрлэгээний машин нь 3 тоннын усны, 4 тоннын хогийн бункертэй. 1 км замыг 15 минутанд цэвэрлэх хүчин чадалтай. Олон хүний ажлыг хөнгөвчилсөн техникийн дэвшилтэт технологи гэдгээрээ онцлог. Нэг машин …
-
6 June
Монгол цэргийн жавхаа 2016 уралдаанд түрүүлсэн ангийн захирагчийг 49,35 квм хоёр өрөө байраар шагналаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааныг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулсан. Энэ жилийн уралдааны тусгай байрт хурандаа С.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги, гутгаар байрт хурандаа Д.Гантөмөр захирагчтай Хилийн 0164 дүгээр анги, дэд байрт хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний …
-
4 June
Хүүхдийн зуслангийн үнэ ханш
Зуслангууд энэ сарын 8-наас буюу ирэх долоо хоногоос хүүхдүүддээ хүлээн авахад бэлэн болжээ. Энэ жил нийслэлийн хэмжээнд 24 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ. Харин үнийн хувьд нэг ээлж нь 160-175 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Тухайлбал, бага ангийн хүүхэд /1-5-р анги/ 160 мянга, дунд ангийн хүүхэд /6-9-р анги/ 165 мянга, ахлах ангийнхныг /10,11-р анги/ 170-175 мянган төгрөгөөр амраах юм. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл