Нийслэл

June, 2016

  • 20 June

    “Play time -2016” Наадам руу автобус үнэгүй явна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадмыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадам уламжлал ёсоор Гачуурт тосгоны Монгол Шилтгээнд болох юм. Тэгвэл наадамд зориулан тус өдрүүдэд Монголын Хүүхдийн Ордноос өглөөний 09:00 цагаас эхлэн үнэ төлбөргүй автобус үйлчлэх юм байна. Дашрамд дурдахад, “Playtime-2016” наадамд дэлхийд алдартай Шведийн …

  • 20 June

    Хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэх төслийн нээлт боллоо

    Хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэх төслийн нээлт боллоо. Энэхүү нээлтэнд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/-ын ахлах мэргэжилтэн Эран Райзман болон суурин төлөөлөгчид оролцов. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу “Хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэх нь” техникийн туслалцааны TCP/MON/3603 төслийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санхүүжүүлэн төсөл …

  • 20 June

    Жүжигчин Г.Ундармаа ХУД-ийн эмнэлэгт ээлжит төслөө хэрэгжүүлэхээр ажилдаа орлоо

    Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төслөөрөө эмнэлгийн танхимуудыг засч тохижуулж байгаа билээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянхошууны салбар амбулатори, Хүүхдийн кабинетийг бүрэн засч тохижуулсан. Харин энэ удаад Хан-Уул дүүргийн эмнэлгийн 400 метр квадрат гаруй талбайг засч, тохижуулахаар ажилдаа оржээ. Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” ТББ байгуулснаас хойш Улсын клиникийн төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн танхимыг 88 сая төгрөгөөр сэргээн засварласан. Үүний …

  • 20 June

    “Усны” Үнэн

    С.Үнэн Улаанбаатарчуудыг ундаалж буй Туул голын амь тасрах аюулыг Засгийн газарт найдаж алгуурлах бус, өөрийн удирдаж буй УСУГ-ынхаа төсвөөр шийдэхээр болжээ. Содовын Үнэн гэх содон алдартай эрхэм өдгөө нийслэлийн сая гаруй иргэний эчнээ танил боллоо. Улаанбаатарчууд, ажил хэрэгч хүрээнийхэн түүнийг хэдийн Усны Үнэн хэмээн хийж буй ажлаар нь дуудаж заншсан дөрвөн жил улирч байна. Түүнийг анх Ус сувгийн удирдах газрын даргаар …

  • 20 June

    Хачигт халдвараас сэргийлье

    Монгол улсад 43 зүйлийн хачиг байдаг ба бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал юм. Хачгууд нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал амьтны цусыг сорж хүн, амьтанд дамжуулдаг. Манай улсад хачигт энцефалит вирус , боррели, рикетсээр халдварлагдсан 3 төрлийн өвчлөл зонхилон тохиолдож, хүндрэл үүсгэдэг. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлж аялал …

  • 20 June

    Д.Бямбасүрэн: Монголын тэжээвэр алуурчдыг бид мартах ёсгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа. -Ардчилсан нийгмийн цоо шинэ үзэгдэл болох онлайн парламент, онлайн Засгийн газар байгуулаг­дах гэж байна. Та Засгийн газрын тэргүүнээр ажил­лаж байсан хүн. Онлайн Засгийн газар, онлайн парламентын талаар ямар бодолтой байна вэ? -Ардчилсан нийгэмд иргэдийн дуу хоолой чөлөөтэй байх тусмаа тэр нийгэм зөв замаар явах боломжтой байдаг. www.Zindaa.mn сайтынханы санаачлагаар …

  • 20 June

    Дуучин Б.Амархүү “CLUB 24”-д их хотын залуустайгаа халуухан үдшийг өнгөрүүллээ

    ОХУ-ын Буриад улсын “Премьер министр” хамтлагийн ахлагч Борхүүгийн Амархүүг өдгөө танихгүй хүн үгүй ээ. Тэрбээр өнгөрөгч баасан гаригт “CLUB24”-д их хотын цоглог бүсгүйчүүд, залуустайгаа халуухан үдшийг өнгөрүүллээ.  Тодруулбал, тус клубт долоо хоног бүрийн баасан гаригт live session болдог юм. Өмнө нь дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн, Поп дива дуучин С.Наран, “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах нар уригдан бут авсан билээ. …

  • 20 June

    Амьд хөгжмийн “Play time”-2016 наадам 6-р сарын 24, 25, 26 өдрүүдэд монгол шилтгээнд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадмыг 3 дахь жилдээ  Гацуурт тосгоны Монгол Шилтгээнд зохион байгуулахаар болсон. Наадам энэ сарын  24, 25, 26 –ны өдөр  болох бөгөөд наадамд зориулан Монголын хүүхдийн ордноос  өглөөний 09:00 цагаас эхлэн үнэ төлбөргүй автобус үйлчлэх юм байна. “Playtime-2016” наадамд Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The …

  • 20 June

    Монгол улсад Итали улсын элчин сайдын яам албан ёсоор нээгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ сарын 17 буюу өнгөрсөн баасан гарагт Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэ дэ Фэлип итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Элчин сайдыг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Элчин сайд Андрэ дэ Фэлипэд хандан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдаар …

  • 20 June

    Улаанбаатарт 24 хэм дулаан байна

    Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар бороо орно. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус …

  • 20 June

    Нийслэлд 30500 гаруй гэрэлтүүлэг суурилуулжээ

    Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад улс, нийслэл, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хороолол дунд нийт 45,7 тэрбум төгрөгийн 30 508 ширхэг гэрэлтүүлэг,  9,0 тэрбум төгрөгийн 1 000 орчим камер суурилуулсан байна. Үүнээс орон сууцны хороолол дунд өнгөрсөн хугацаанд 5,700 гаруй гэрэлтүүлэг шинээр тавьсан бол …

  • 19 June

    Х.Нямбаатарын уулзалтыг үймүүлж, хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулжээ

    УИХ-ын сонгуулийн 76 тойрогт Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Х.Нямбаатар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа. Нэр дэвшигч Х.Нямбаатарыг тойргийн сонгогчидтойгоо уулзаж байх үеэр орон сууцны 16 давхраас төмөр, чулуу шидэж, хүний биед ноцтой гэмтэл учруулжээ. Дээврээс шидсэн чулуу нь уулзалтад оролцож байсан эмэгтэйг онож,толгойг нь хагалсан учраас гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Аз болоход зангидсан арматурын төмөр газарт унасан байна. …

  • 19 June

    Япон Улсад дадлагажигч илгээх асуудлаар элчин сайд мэдэгдэл хийжээ

    Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн үеэр Монгол Улсын хөгжилд шаардлагатай хэмжээгээр Япон улсад дадлагажигч хүлээн авахаар тохиролцсон байгаа. Тохиролцооны үндсэн дээр Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төв байгуулагдсан. Энэ төв нь дадлагажигчийг илгээх ажлыг зохион байгуулах юм байна. Энэ хэлэлцээрийн дараа “япон улсад өндөр цалинтай ажилд жуулчлана” гэх зар ихээр гарах болсон. Энэ зарын дагуу Япон улсын элчин сайдын яамнаас …

  • 19 June

    ЭЕШ өнөөдөр дуусна

    Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-аас эхэлсэн, өнөөдөр физик, нийгмийн тухай мэдлэг, орос хэлний шалгалтыг тус бүр өгснөөр дуусах юм. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 37800 залуус өгсөн. Тэдний 36207 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар анги төгсөгчид юм. 06 дугаар сарын 19   08:00-09:40 Физик 11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг 14:20-15:40 Орос хэл    

  • 19 June

    Ихэнх нутгаар бороошиж сэрүүснэ

    Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороошиж сэрүүснэ. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН …