Нийслэл

April, 2016

  • 11 April

    Хоггүй Улаанбаатарын төлөө Отгонтэнгэрийн төгсөгчид нэгдлээ

    Хэдхэн жилийн өмнө нийслэл хотыг минь Азийн цагаан дагина хэмээж цэнгэг ус, ариун тансаг агаараар цээж дүүрэн амьсгалдаг байсансан. Гэтэл өнөөдөр энд тэндгүй бөгшүүлэн ханиалгах хүмүүс хөлхөлдөж, хүүхэд нялхас нь эм тарианаас салахаа байж, урьд хожид үзэгдэж сонсогдоогүй өвчний нэрнүүд л үгийн санд нэмэгдэх болж. Агаарын бохирдолтой хотын жагсаалтанд бид Бээжингийн дараа хоёрдугаарт жагсжээ. Нийслэлчүүд бидний цэвэр усны хэрэгцээг ганцхан …

  • 11 April

    “Монгол цэргийн жавхаа” уралдааны дөрөв дэх жилийн нээлт боллоо

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас санаачлан БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-тай Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны  4  дэх жилийн нээлт өнөөдөр боллоо. Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги байгууллага оролцож байгаа. Хоёр  үе шаттай уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр эхэллээ. Уралдаан энэ сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тус уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба …

  • 11 April

    Энэ сарын 18-наас зам барилгын ажил эхэлнэ

      Энэ жил 14 чиглэлд нийт 1014 км зам, гүүр ийн ажлыг Зам Тээврийн яамны захиалгаар, Сангийн яам, Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөсөн байна. Автозамын салбарынхан бүтээн байгуулалтын ажлын нээлтээ энэ сарын 18-ны өдөр хийж, замчид нэгэн зэрэг таван цэгээс их ажлын гараагаа эхлэхээр болжээ. Зам харилцааны чанарыг зайлшгүй сайжруулах шаардлагатай байгаа Ховд, Завхан, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймгууд …

  • 11 April

    Э.Бат-Үүл:Нэр нүүргүй, хүн доромжилж суудаг лаларуудыг лалар гэж хэлсэн минь үнэн

    Хотын дарга Э.Бат-Үүл “Кофе юу, цай юу?” шууд нэвтрүүлгийн үеэр төрийн хүнд баймгүй авирлаж, олны нүдийг орой дээр нь гаргав. Тус нэвтрүүлгийн хөтлөгчид хүртэл түүнийг ингэж авирлана чинээ санаагүй бололтой нэвтрүүлгийн үеэр Э.Бат-Үүлийн өмнөөс тун ч ичиж, эвгүй байдалд орж байгаа харагдлаа. Хотын даргын энэхүү зохисгүй ааш авир маш олон интенэт хэрэглэгчдийн эгдүүцлийг хүргэсэн нь мэдээж. Мань хүн үүнийгээ мэдэрсэн үү, өөрийн нэртэй пэйж …

  • 11 April

    Улаанбаатарыг ногоон хот болгоход Европын холбоотой хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Европын холбооноос Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Европын холбоо, Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Бид Европын холбоотой хамтран ажилладагтаа таатай …

  • 11 April

    АСЕМ-ын зочдын цуваа хөтлөх машинуудыг хүлээн авлаа

    Ирэх долоодугаар сард Улаанбаатар хотод болох АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн хамгаалалтад үйлчлэх авто машинуудыг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-т хүлээлгэн өгөх ёслол дөрөвдүгээр сарын 8-нд ЦЕГ-ын Авто баазад боллоо. Авто машин хүлээлцэх ёслолын ажиллагаанд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батсуурь, АСЕМ-ын Зам тээвэр, харилцаа холбоо, …

  • 11 April

    Нийслэлд морин тойруулга байгуулах боломжийг судлах ажлын хэсэг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/270 дугаар захиамж гаргалаа. Тус захирамжаар Улаанбаатар хотын татварын бус орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд морин тойруулгын үйл ажиллагаа явуулах боломжийг судлах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын даргын албан …

  • 11 April

    Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А269 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хяналт шалгалтын ажлын хэсэг, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний хүрээнд хийх ажлын хуваарийг тус тус батлав. Ойн тухай хуулийн …

  • 9 April

    4 буюу 9-өөр төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 …

  • 8 April

    Нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэж байна

    Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд чийгтэй болон хуурай цэвэрлэгээг хийж байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замыг оройн 23.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд, Чингисийн талбайг Мягмар, Пүрэв гараг бүр өглөөний 08.00-10.00 цагийн хооронд угааж байна. Замыг 22 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэгээний тусгай зориулалтын 11 машин механизмаар …

  • 8 April

    Шуурхай мэдээ: Өнөөдөр 20 цагаас эхлэн эзэмшигч нь тодорхойгүй кабелиудыг тасална

    АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нийтийн эзэмшлийн зам  талбайн өнгө үзэмжийг дээшлүүлэх, гэрэлтүүлгийн болон троллейбусны шон, багануудын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор нэр бүхий 13 гудамж талбайн төв зам дагуух гэрэлтүүлэг болон троллейбусны шонгууд дээр тогтоосон бүх төрлийн кабелиудын хариуцагч эздийг 04 сарын 08-ныг хүртэл тогтоон, заасан хугацаанаас хойш эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, ашиглагдахгүй байгаа кабелиудыг таслахаар болсон юм. …

  • 8 April

    Зуслангийн газар өмчлүүлөх цахим бүртгэл эхэллээ

    Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дэх 26 байршилд /аманд/  зуслангийн газрыг өмчлүүлэх цахим бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн өмчлөлөөр нийт 18 216 нэгж талбарыг  өмчлүүлэх юм. Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгнө.  Хүсэлт гаргах иргэн ньwww.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан зуслангийн газраа өмчлөх өргөдөлөө гаргах бөгөөд системд иргэд өөрийн мэдээлэл …

  • 8 April

    Орон сууцны борлуулагчид шалдаа буужээ

    Монголын эдийн засаг хямарч мөнгөтэй хүн байхгүй болсон. Өнгөрсөн долоо хоногт болсон Монголын Эдийн засгийн форум дээр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголд мөнгө алга” байна хэмээсэн. Амьдралын наад захын хэрэглээ болох хоол хүнсээс бусад борлуулалт мэдэгдэхүйц буураад байгаа. Ялангуяа өндөр үнэтэй тансаг барааны худалдаа бараг зогссон. Тав, зургаан жилийн өмнө Чингисийн талбайн зүүн талын Сентрал тауэрт хүмүүсийн нүдийг хужирлан нээгдэж …

  • 8 April

    2012-2015 онуудад нийслэлийн 14 862 өрхийн цахилгаан хангамжийг сайжруулжээ

    Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад Улаанбаатар хотын цахилгаан  хангамжийг нэмэгдүүлж хүчдэлийн уналттай айл өрхийг найдвартай тасалдалгүй цахилгаан хангамжийн сүлжээнд хамрагдуулахын тулд 73.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 206 төсөл арга хэмжээ хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд  35 616 айл өрх, хэрэглэгчийн  цахилгаан хангамжийн чанар хүртээмжийг сайжруулан найдвартай цахилгаан эрчим хүч хэрэглэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлж байна. Үүнээс нийслэлийн …

  • 8 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 6-р хороо 13-р хороолол, Дестинэшн Монголия ХХК, Нөхөд хотхон, Чингэлтэй дүүрэг 10.30-17.00 цагт: 1-р хороо НЗДТГ, Хотын өмчийн газар, ЧД Шүүх, МОНЦАМЭ, Бодь цамхаг, Төрийн банк, Нутгийн удирдах холбоо, Түгээмэл ДС, …