Цэрэг татлага ирэх тавдугаар сарын 6-нд эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг ирэх тавдугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдөр зохион байгуулахаар болжээ. 18-25 настай эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан иргэнийг цэргийн жинхэнэ …
Нийслэл
April, 2016
-
14 April
Аж ахуйн нэгжийн тооллого явуулж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар аж ахуйн нэгжийн 2016 оны улсын тооллогыг нийслэлийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд явуулж байна. Аж ахуйн нэгж байгууллагын бодит тоог тогтоох, тэдгээрийн байршил, эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл, эдийн засгийн төлөв байдал зэргийг тодорхойлох зорилгоор энэхүү тооллогыг зохион байгуулж байгаа юм. Мөн нэгдсэн мэдээллийн сан …
-
14 April
“Зүүн Сэлбэ” хорооллын 0,6 км авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон иргэнд нөхөн олговор олгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Зүүн Сэлбэ” хорооллын 0,6 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэн Дунхүү овогтой Бэх-Очирын өмчилсөн газрын нөхөх олговор болох 115 сая 150 мянган төгрөгийг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 …
-
13 April
Завхан аймгийг Нийслэлтэй холбох замын ажил эхэлнэ
Завхан аймгийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай замын ажил 4-р сарын 18-нд эхэлнэ. Энэ жил Завхан аймагт Загастайн даваа буюу Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн 67 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замыг барих юм байна. Автозамын барилгын ажлыг гүйцэтгэхээр “Насны зам ” компани шалгарчээ. Эх сурвалж: Тimes.mn
-
13 April
Зам талбайг саарал ус ашиглан угааж байна
Улаанбаатар хотын төв замууд болон Чингисийн талбайг 2013 оноос эхлэн тусгай зориулалтын автомашин ашиглан угаадаг болсон. Чингисийн талбайг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт өглөөний 08.00-10.00 цагийн хооронд угааж байгаа бол Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замыг оройн 23.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд 22 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэгээний тусгай зориулалтын 11 машин …
-
13 April
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
12, 13/IV Налайх 10.00-18.00 Уурхайнууд, 314-р ЦА, Бласт ХХК болон эдгээрийн ойр орчмоор 13/IV Баянзүрх 10.30-17.30 16, 12, 10-р хороо 16-р хороолол Цэргийн 21, 22, Сүүний 22, 27, Да хүрээ 66И, Ж, 27, 29-р байрууд, 44, 53-р сургууль, 40-р ясли, Өнөр бүл төв, Өгөөмөр монгол, БХЯ, ШШГЕГ-ын ЦТП, 12-р хороо 14, 15, 16, 17, 18, 21, Жанжны 12-21-р гудамж, 20-р …
-
13 April
Нийтийн тээврийн суурь судалгаа хотын нэгдсэн программ хангамжийг боловсруулна
Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/273 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх “Нийтийн тээврийн суурь судалгаа, Улаанбаатар хотын нэгдсэн программ хангамж” боловсруулах 600 сая төгрөгийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг …
-
13 April
Нийслэлийн хэмжээнд 3500 мод бутанд хэлбэржүүлэлт хийлээ
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийтийн эзэмшлийн 110 гудамж, цэцэрлэгийн 98 га талбайн ногоон байгууламжийг арчилж, хамгаалах юм. Арчилгааны ажлын хүрээнд мод, бут сөөг хэлбэржүүлэлтийн ажлыг 03 дугаар сарын 21-нээс 04 дүгээр сарын 10-ны хооронд хийв. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 1000, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 2500 улиасыг хэлбэржүүлж, хотын хэмжээнд нийт 3500 мод бутанд тайралт хийлээ. Тайралт хэлбэржүүлэлт …
-
12 April
Нийтийн тээврийн компаниудад I улиралд 7,9 тэрбум гаруй төгрөгийн нөхөн олговор олгожээ
Нийтийн тээврийн үйлчилгээний 1 дүгээр улирлын санхүүжилтийн талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл өглөө. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус чуулганаар нийтийн тээврийн үйлчилгээний 1 машин цагийн зардлын тарифыг баталж, аж ахуйн нэгж, байгууллагуудын орлого зардлын зөрүүг төсвөөс олгож …
-
12 April
Баянхошуу, Долоон буудалд иргэдийг түр суурьшуулах зориулалттай 50 айлын орон сууц ашиглалтад оржээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан өнөөдөр Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотыг 8 дэд төвтэй байхаар төлөвлөсөн бөгөөд Баянхошуу, Долоон буудал орчим эхний ээлжийн дэд төвүүдийг байгуулахаар нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа юм. Долоон буудал орчим буюу Чингэлтэй …
-
12 April
АСЕМ-ын хүрээнд хот тохижилтын нэмэлт ажлуудыг хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/274 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гэрэлтүүлэг, тохижилтын ажлын хөрөнгөөс Ази Европын дээд хэмжээний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийх гурван тэрбум төгрөгийн хот тохижилтын нэмэлт ажлын жагсаалтыг батлав. Батлагдсан төсөл арга …
-
12 April
Түр сууц ашиглалтад оржээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан өнөөдөр Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотыг 8 дэд төвтэй байхаар төлөвлөсөн бөгөөд Баянхошуу, Долоон буудал орчим эхний ээлжийн дэд төвүүдийг байгуулахаар нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа юм. Долоон буудал орчим буюу Чингэлтэй …
-
12 April
Сонгинохайрхан дүүрэг “аялал жуулчлал, спортын цогцолбор”-той болно
Улаанбаатар хотын томоохон дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэгт өсвөр үе, хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэн, спортоор хичээллэн, иргэд амарч зугаалах, гадаад дотоодын жуулчдад Монгол ахуй, Эрийн гурван наадам, Ардын урлагаа үзүүлэх боломж бүхий Аялал жуучлал спортын цогцолборын шавыг өнөөдөр тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан уулын бэлд тавьлаа. Энэхүү шав тавих үйл ажиллагаанд МУ-ын Их хурлын гишүүн, …
-
12 April
Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээ болно
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг энэ 16-ны өдөр буюу бямба гарагт зохион байгуулна. Их цэвэрлэгээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдах юм. Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, …
-
12 April
Зуслангийн газар өмчлөх бүртгэл 9-р сарын 15-нд дуусна
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар өмчлүүлэх ажил эхэллээ. Энэ талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзийгөөс дараах зүйлийг тодрууллаа. -Иргэдэд зуслангийн зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Энэ талаар тодруулна уу? -Иргэдийн хүсэлтийг www.land.ulaanbaatar. mn сайтаар дамжуулан хүлээн авна. Өмнө нь цахимаар газар өмчлөхөөр бүртгүүлсэн 600 гаруй мянган иргэний мэдээлэл системд багтсан байгаа учраас иргэд шууд нэвтрэх …