Улаанбаатар хотын хэмжээнд зам засварын ажил үргэлжилж байна. Их Монголын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд зургаадугаар сарын 10-ны 23.00 цагаас эхэлж зам хаасан. Тодруулбал, “Home plaza” худалдааны төвөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвар хүртэл хучилт хийж эхэлсэн. Энэ ажил дуусаж байгаа тул зургаадугаар сарын 12-ний 23.00 цагаас эхлэн зам нээгдэх юм байна. Ugluu.mn
Нийслэл
June, 2016
-
12 June
Зөн билэгч Виктория Райдос хоёр хоног саатна
ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16 дахь улирлын ялагч зөн билэгч Виктория Райдос өчигдөр Монголд ирлээ. Тэрээр манай улсад хоёр хоногийн хугацаанд ажиллах юм байна. “Оросын хар шулам” гэгддэг түүнийг монголчууд зөн билгийн цуврал нэвтрүүлгээр андахгүй болсон билээ. Энэ жил 39 настай Виктория Райдос Санкт Петербург хотноо төржээ. Түүний намтар, гэр бүлийн талаарх тодорхой мэдээлэл байдаггүй ч тэрээр энэ …
-
11 June
Э.Бат-Үүл: Ирэх дөрвөн жилд Улаанбаатарт Токио атаархам тийм сайхан хот болно
Өнөөдөр 11:00 цагаас Бөхийн өргөөнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хүндэтгэлийн анхдугаар чуулган эхэлж, Нийслэлийн Ардчилсан намаас өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотод хийсэн ажлууд болон ирэх дөрвөн жилд хийх ажлуудаа танилцууллаа. Хүндэтгэлийн чуулганы эхэнд Ардчилсан намаас нийслэл хот болон түүний дагуул Налайх, Багануур хотуудын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ танилцуулав. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд …
-
10 June
Өнөөдөр 23:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх замыг хаана
“Их Монгол улсын гудамжны зам”-ын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд дахин зам хаахаар болжээ. Ирэх долдугаар сарын 15,16-нд болох АСЕМ-ын дээд төвшний уулзалтын хүрээнд бүтээн байгуулалт, тохижилтын ажил ид өрнөж байгаагаас нийслэлийн зарим бүсүүдэд тодорхой хугацаагаар зам хаан засварлаж байгаа билээ. Тэгвэл энэ удаад “Home плаза” худалдааны төвөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвар хүртэлх зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа тул өнөөдөр …
-
10 June
Монголын экспорт импортын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн болж байна
MICS 2016 буюу “Монголын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн” өчигдөр Мишээл экспо төвд нээлтээ хийлээ. Энэ жил 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, хамтран зохион байгуулагчаар Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам ажиллаж байна. Тус үзэсгэлэнг өмнө нь “Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” нэртэйгээр зохион …
-
10 June
Зурагтаас хайлааст хүртэлх авто зам шинээр тавина
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгдчийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар Концессын гэрээ байгуулах тухай хэд хэдэн асуудлыг хэлэлцэн батлав. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд 83 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн өргөтгөл барих ажлыг нийслэлийн Концессын зүйлийн жагсаалтад оруулан баталсан. Тус ажлыг “Үүр тээл” ХХК гүйцэтгэхээр сонгон шалгарсан байна. Хайлаастад …
-
10 June
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монел баруун Алтан-Өлгийд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон бусад холбогдох албаны хүмүүс, иргэд оролцов. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Нийслэлийн ИТХ-аас 2013 онд боловсролын байгуулагын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 83 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор …
-
10 June
Oлон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциум, Монголбанк болон Монгол улсын их сургууль хамтран өнөөдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Эдийн засгийн шинэ нөхцөл: “Онол ба бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Корпорайт –3 олон улсын хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Хурлыг нээж тус консерциумын ерөнхийлөгч, Монгол улсын гавъяат эдийн засагч Доктор Г.Батхүрэл үг хэллээ. Түүнчлэн урилгаар Монголбанкны Дэд …
-
10 June
“Оросын хар шулам” Виктория Райдос ирэхэд ГАНЦХАН хоног үлдлээ
Бидний үл мэдрэх ертөнцөд зочлон өнгөрсөн хийгээд ирээдүй одоо болж буй аливаа зүйлийг мэдрэн бусдад тусалж байдаг гайхалтай эрхмүүд бол зөн билэгчид гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэгвэл ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16 дахь улирлын ЯЛАГЧ “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос Монголд ирэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл манай эх оронд тэрбээр маргааш …
-
10 June
Улаанбаатар Венийн вальс цэнгүүн өнөөдөр Чингисийн талбайд болно (Видео мэдээ)
Австри Улсын соёлын өв болсон “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улс 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний …
-
10 June
Наадмын бэлтгэл ажлын хүрээнд тохижилтын 57 ажлыг хийнэ
Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо хуралдлаа. Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооноос Төв цэнгэлдэх хүрээлэнгийн авто машины зогсоолын асуудлыг шийдвэрлэх, нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд байгаа хөшөө дурсгалын өнгө үзэмжийг сайжруулах, төрийн далбаа болон …
-
10 June
Цаг агаарын мэдээ
Зүүн аймгуудын нутгаар, өдөртөө Дорнод, Дарьгангын тал, Халх голын саваар бороо орж сэрүүхэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө …
-
9 June
Б.Оюунгэрэл: Мэдээллийн сайтаар сурталчилгаа хийх өргөн боломжтой
Энэ жилийн сонгууль урьд урьдынхаас өвөрмөц онцлог олонтой. Сонгуулийн сурталчилгааны хугацаа тун богино байгаа нь шинэ залуу нэр дэвшигчдэд ихээхэн халгаатай хэмээн олон хүн дүгнэж байна. 10 гаруйхан хоногт сурталчилгаа хийхээр заасан учраас мэдээллийн хамгийн дөт бөгөөд боломжит зам нь интернэт орчин гэж хүмүүс харж байна. Шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуулийн дагуу мэдээллийн сайтууд сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах талаар Мэдээллийн …
-
9 June
“Улаанбаатар-Венийн вальс”-ын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана
Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг “Улаанбаатар-Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ маргааш 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэ өдөр Чингисийн талбайн баруун талын замын хөдөлгөөнийг 16 цагаас 19 цагийн хооронд түр хязгаарлах юм байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл