“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Extreme Crew Studio”-тай хамтран олон улсын бүжгийн “UB DANCE FESTIVAL-2016” тэмцээнийг хоёр дахь жилдээ 06 дугаар сарын 19-ний өдөр буюу ням гарагт 13:00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн фестивальд Япон, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бүжгийн хамтлагууд оролцох юм. Фестивалийн үеэр дараах тэмцээн болно. …
Нийслэл
June, 2016
-
15 June
Оюутан цагдаа арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Оюутан цагдаа” арга хэмжээг уламжлал болгон 3 дах жилдээ Улаанбаатар хотын цагдаагийн газраас албан ёсоор өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Иргэд, гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оюутан, залуусыг татан оролцуулах зорилгоор “Оюутан цагдаа”-гаар ажиллахаар судлагдсан их, дээд сургуулийн 110 оюутантай гэрээ байгуулан 6-8 дугаар сард ажиллуулна. “Оюутан цагдаа”-г ажиллуулснаар …
-
15 June
Олон жилийн хардалтанд цэг тавьлаа
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хардах эрхэнд халдаж нухчин дарах чин хүсэлтэй улс төрч, олны танил эрхмүүдийн хонзогнолтой “гомдол” дөрөвдэх засаглалд заналхийлсээр байгаа. Тэгвэл ХАХНХЯамны сайд С.Эрдэнэ хардах эрхэнд халдалгүй, 4 жил чимээгүй явсаны эцэст хийсэн ажлаараа өнгөрсөн хугацааны хардалтын эргэлзээг бүрэн тайллаа. Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийн хүүгийн хувийн бизнес болох Шонхор барилгыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрээр төрийн мөнгөөр барьсан мэтээр ойлгуулах төлбөртэй …
-
15 June
Монголчуудын өв соёл- монгол нум 3000 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монгол нум сумны хүч чадал, алсын цэцтэй тусгалын нууцыг эрдэмтэн судалсаар ирсэн байна. Ялангуяа, Монголоос нээн илрүүлсэн дундад зууны агуйн оршуулгад дагалдуулсан нум сум, эдлэл хэрэгслэлүүд гайхамшигтай сайн хадгалагдаж үлдсэн байдаг нь түүний технологийн нууцыг тайлахад онцгой ач холбогдолтой юм. Монгол нум олон мянган жилийн турш хөгжиж, хүнд бэрх шалгуурыг даван туулсаар өнөөг хүрчээ. Монголчууд их байлдан дагууллын үедээ сумны үзүүрт гал …
-
15 June
Налайх дүүрэг 2018 онд жишиг эмнэлэгтэй болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Испани улсын “Болскан Монгол” ХХК-тай Налайх дүүрэгт эрүүл мэндийн жишиг төв барих концессын гэрээнд гарын үсэг зурлаа. Концесс эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр Налайх дүүргийн 2-р хороонд хуучин Эрүүл мэндийн нэгдлийн хашаанд эмнэлгийн барилгыг барьж нийслэлийн өмчид шилжүүлэх юм. Эмнэлгийн барилгын төлөвлөж буй төсөвт өртөг нь 43 тэрум 567 сая гаруй төгрөг бөгөөд …
-
15 June
Баггүй Бат-Үүл багадана (ганц Бат-Үүл ганцдана)
Нэг. Гитлер хүүгийн явдал Ийм яриа явж байна гэнэ. Явах ч юу байхав, явуулж байгаа юм байна. “Бат-үүлийгээ сонгож хотын дарга болгочихоод бусдыг МАН-даа өгье” гэж. За тэгээд өнөө нэг үлгэр шиг юм болох нь л дээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед фронтод бэлэг цуглуулж байхад болсон явдал гэж байгаа. Нэгэн хүдэх эр хоёр морь хөтөлж хэдэн хонь тууж ирээд “Ялж …
-
15 June
Л.Эрдэнэчимэг гишүүн уучлал гуйлаа (Бичлэг)
Өчигдөр сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Энэ асуудлаар Л.Эрдэнэчимэг гишүүн албан ёсны тайлбар өглөө.
-
15 June
Т.Алтаншагай: Г.Уянга утсаа алдаагүй, Н.Учралд зарсан гэх баттай бус мэдээлэл байгаа
УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Т.Алтаншагай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд архидан, согтуурхаж байгаа бичлэгийг олон нийтэд хүргэснээр олон нийтийн дургүйцлийг хүргэх болов. Хэрвээ Т.Алтаншагай биш байсан бол өөр хэн нэгэн Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг тараах л байсан. Сонгууль, улс төр гэдэг ийм л хатуу тоглоомтой. Харин ч энэ бичлэг тараагдсанаар Л.Эрдэнэчимэг ямар хүн бэ гэдэг нь танигдаж …
-
15 June
“Play time 2016” олон улсын амьд наадамд 10 гаруй гадаадын хамтлаг оролцоно
Нийслэлийн ИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадам 3 дахь жилдээ зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү наадам Монгол шилтгээнд 6-р сарын 24, 25, 26 өдөр болно. “Playtime-2016” наадам энэ жил гадаадын хамтлагийн цар хүрээгээ улам тэлж Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, …
-
15 June
Дүүрэг, хороогоо хогтой байлгасан албан тушаалтанд хариуцлага тооцно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавих 22 ажлын хэсгийн дарга, ахлагч нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дэлхийд Монгол Улсын нүүр царайг харуулах томоохон уулзалтууд нийслэлд болж байна. Улаанбаатар хот хоггүй, цэвэр цэмцгэр, сайхан хот …
-
15 June
Цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэлээ
Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг бусдад амьдрал бэлэглэсэн ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй, ялангуяа эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Цусны донорын дэлхийн өдөр” болгон зарлаж Монгол улс 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн …
-
15 June
Багшийн дээд орчимд 06 сарын 23 хүртэл халуун ус түр хязгаарлана
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэглээний халуун усыг хэсэгчлэн хааж, холбогдох завсар үйлчилгээг хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Хүүхдийн ордон, 220 мянгат, УДЭТ, Төрийн тусгай хамгаалалтын газрын харьяа 30, 31 дүгээр объект, ОХУ-ын Элчин Сайдын Яам, Улсын их дэлгүүр, 40, 50 мянгатын орон сууцнууд, Барилгын коллеж, Хонхорын 7, МҮЭСТО, Алтай хотхон, Төмрийн завод, Нарны хороолол, Нийслэлийн …
-
14 June
Нийслэлд шинээр 226 мянган ам.метр явган хүний зам тавьжээ
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх үүднээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулахад иргэд, хувийн хэвшлийн оролцоог ханган ажиллаж байна. 2012-2015 онд нийтийн эзэмшлийн зам талбайд 2165 ш сандал, 1196 хогийн сав байршуулж, ногоон байгууламжийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлэн, 226 мянган ам.метр талбайд явган хүний зам тавьжээ. Мөн түүнчлэн 139 мянган ам.метр явган …
-
14 June
Хачигт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхитэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг. Дамжуулагч хачгийн төрөл зүйлээс хамааран ой мод ихтэй бүс нутагт хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг дамжуулагч хачиг, харин риккетсиоз өвчнийг дамжуулагч хачиг ихэнх нутгуудаар тархсан байдаг. Хачгийн эзэн амьтдад нохой, хулгана, зарим мэрэгчид, үхэр, хонь, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл