Нийслэл

April, 2016

  • 18 April

    Цэцэг өвчний тархалтыг зогсоолоо

    Он гарсаар нийт 6 аймаг, нийслэлийн 33 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин шинээр оношлогдон 3,640 хонь өвчилсний 3,006 хонийг устгалд хамруулсан байна. Эрсдэл бүхий нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулах ажлыг ХХААЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас эрчимтэй зохион байгуулж, ажилласны дүнд хонины цэцэг өвчний тархалтыг зогсоогоод байгаа аж. Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргүүдэд хонины цэцэг өвчин оношлогдож, өнөөдрийн …

  • 18 April

    69 гудамжны 17900 м2 талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын ажил хийнэ

    2016 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлууд эхлээд байна. 2016 онд нийслэлийн гол гудамж талбайн засвар арчлалтын ажилд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн авто замын 69 гудамжны 17900 м2 талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын  ажил /гагнаас/ хийнэ. Мөн авто замын тэмдэг тэмдэглэгээг 47 …

  • 18 April

    Сонгинохайрхан дүүргийн фермерийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо

    Сонгинохайрхан дүүргийн 21 р хороонд амьдарч байгаа иргэдийн  амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуй гэж хороо дүүргийн  удирдлагууд харж байна. Тиймээс мал бүхий иргэд фермер эрхлэгчдийн анхны зөвлөгөөнийг зохион байгуулж,   фермер эрхлэгчдийн холбоог байгууллаа. Ингэснээр мал бүхий иргэд  эрх ашгаа нэгтгэж, хамтран ажиллах боломж бүрдэж байна гэж тэд үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн …

  • 18 April

    Энэ сарын 21,22-нд захууд амарч тээврийн хэрэгсэл тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцоно

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уулзалтад өнөөдрийн байдлаар 23 орны 100 гаруй парламентын гишүүд оролцох төлөвтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Эдгээр төлөөлөгчдөөс 3-5 орны УИХ-ын дарга болон зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирэх юм байна. Иймд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …

  • 18 April

    Жуулчдад үйлчлэх цагдаа нар хэлний мэдлэгээ дээшлүүлж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цагдаа нарт зориулсан англи хэлний сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Сургалтад хотын төвийн жуулчид олноор зорчдог хэсгийн хэв журмын 75 цагдаа хамрагдаж байгаа юм. Цагдаа нарын хэлний мэдлэгийг сайжруулснаар жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний өмнө тулгардаг олон асуудлыг шуурхай шийдвэрлэх …

  • 15 April

    Хэлмэгдэгсдийн хөшөөний орчим жагсаал зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй

    Монголын Үндэсний музейн захиргаанаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус музейн урд  хэсэгт  жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх хүсэлт ирүүлсэн. Уг асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн. Хуралдаанд асуудлыг танилцуулсан Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар “Монголын Үндэсний музей нь 55 мянга …

  • 15 April

    Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна

    Энэ сарын 14-ний  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 288 дуудлага мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  184  дуудлага бүртгэгдэв.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  14 бүртгэгдэж,  16 хүн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд сургуулийн насны таван хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гарчээ.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс …

  • 14 April

    Үндсэний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болно

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ жилийн эхний хурал өнөөдөр болж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороо үндэсний бөх, хурдан морь, сур, шагай болон урлаг соёл, тохижилт засвар үйлчилгээний зэрэг есөн салбар хороотой ажиллана. Салбар хороодын дарга нар ажлын төлөвлөгөө, төсвөө энэ сард багтаан гаргаж өгөхийг тус …

  • 14 April

    ‪‎Цэрэг‬ ‪‎татлага‬ ирэх сарын 6-нд эхэлнэ

    Цэрэг татлага ирэх тавдугаар сарын 6-нд эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг ирэх тавдугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдөр зохион байгуулахаар болжээ. 18-25 настай эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан иргэнийг цэргийн жинхэнэ …

  • 14 April

    Аж ахуйн нэгжийн тооллого явуулж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар аж ахуйн нэгжийн 2016 оны улсын тооллогыг нийслэлийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд явуулж байна. Аж ахуйн нэгж байгууллагын бодит тоог тогтоох, тэдгээрийн байршил, эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл, эдийн засгийн төлөв байдал зэргийг тодорхойлох зорилгоор энэхүү тооллогыг зохион байгуулж байгаа юм. Мөн нэгдсэн мэдээллийн сан …

  • 14 April

    “Зүүн Сэлбэ” хорооллын 0,6 км авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон иргэнд нөхөн олговор олгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Зүүн Сэлбэ” хорооллын 0,6 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэн Дунхүү овогтой Бэх-Очирын өмчилсөн газрын нөхөх олговор болох 115 сая 150 мянган төгрөгийг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 …

  • 13 April

    Завхан аймгийг Нийслэлтэй холбох замын ажил эхэлнэ

     Завхан аймгийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай замын ажил 4-р сарын 18-нд эхэлнэ. Энэ жил Завхан аймагт Загастайн даваа буюу Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн 67 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замыг барих юм байна. Автозамын барилгын ажлыг гүйцэтгэхээр “Насны зам ” компани шалгарчээ. Эх сурвалж: Тimes.mn

  • 13 April

    Зам талбайг саарал ус ашиглан угааж байна

    Улаанбаатар хотын төв замууд болон Чингисийн талбайг 2013 оноос эхлэн тусгай зориулалтын автомашин ашиглан угаадаг болсон. Чингисийн талбайг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт өглөөний 08.00-10.00 цагийн хооронд угааж байгаа бол  Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замыг оройн 23.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд 22 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэгээний тусгай зориулалтын 11 машин …

  • 13 April

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана

    12, 13/IV Налайх 10.00-18.00 Уурхайнууд, 314-р ЦА, Бласт ХХК болон эдгээрийн ойр орчмоор 13/IV Баянзүрх 10.30-17.30 16, 12, 10-р хороо 16-р хороолол Цэргийн 21, 22, Сүүний 22,  27, Да хүрээ 66И, Ж,  27,  29-р байрууд, 44, 53-р сургууль, 40-р ясли, Өнөр бүл төв, Өгөөмөр монгол, БХЯ, ШШГЕГ-ын ЦТП, 12-р хороо 14, 15, 16, 17, 18, 21, Жанжны 12-21-р гудамж, 20-р …

  • 13 April

    Нийтийн тээврийн суурь судалгаа хотын нэгдсэн программ хангамжийг боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/273 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх “Нийтийн тээврийн суурь судалгаа, Улаанбаатар хотын нэгдсэн программ хангамж” боловсруулах 600 сая төгрөгийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг …