Нийслэл

July, 2016

  • 12 July

    “Талын бүжиг” фестиваль Чингисийн талбайд болно

    Өнөө орой 21 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам болно. Тус наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад улс, Монгол улсын мэргэжлийн урлагийн театр, чуулгын уран бүтээлчид оролцоно.

  • 12 July

    Наадмын өнөөдрийн хөтөлбөр

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2016.07.12/ хөтөлбөр ХҮЙ ДОЛООН ХУДАГТ 07:00-09:20 Соёолон насны морьдын уралдаан ШАГАЙН АСАРТ 08:00 Шагайн харвааны  шигшээ харваа СУРЫН ТАЛБАЙД 08:00-12:00 Үндэсний сурын хасаа харвааны  дунд өрөг ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД 09:00-11:40 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа 10:00-11:00 Хүүхдийн барилдааны гурвын даваа ХҮЙ ДОЛООН ХУДАГТ …

  • 12 July

    Асашёрюү Д.Дагвадорж аваргын бор үрээ түрүүллээ

    Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн  уралдаан өнөөдөр Хүй долоо худагт боллоо. Тус уралдаанд нийт 293 хурдан буян шандас сорьсноос Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул,  Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Д.Дагвадоржийн бор үрээ эргэсэн даруйд хөтөлсөөр  түрүүлж, түмэн олноо …

  • 12 July

    Улаанбаатарт 23 хэм дулаан байна

    Солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын  зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус,  Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар  20-25 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ, үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос …

  • 11 July

    Хүй долоо худаг руу ”RAILBUS” үйлчилж байна

    Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор Хүй долоон худаг руу “RAILBUS” үйлчилж эхлээд байна. Тодруулбал, энэ сарын 14-ныг хүртэл Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос “RAILBUS” Хүй долоо худаг руу 500 төгрөгөөр үйлчлэх бол Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн таван автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот …

  • 11 July

    Наадмаар худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний  газрууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД 07 дугаар сарын  10–нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК–ны салбар дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд …

  • 11 July

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд чингисийн талбайд болох соёл, урлагийн арга хэмжээнүүд

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой,  Үндэсний их баяр наадмын үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. “Улаанбаатарын үдэш” рок поп шоу2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагааё Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатарын үдэш” рок поп шоу …

  • 11 July

    “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд хоёр дахь жилдээ толилууллаа

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран  Монголын анхны сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ толилуулж, үзэгч олноо баясгав. Энэхүү тоглолтын гол дүр  Юндэнд  УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү,    Нансалмаад  УДБЭТ-ын  гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран,   Хоролмаад УДБЭТ-ын  гоцлол дуучин …

  • 10 July

    6070 гаруй цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ийн уулзалтын үеэр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Мөн наадмаар иргэдийн тайван байдал, олон нийтийн хэв журмыг сахин хамгаалахаар нийт 6070 гаруй алба хаагч,  5000 орчим замын цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.

  • 9 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч бөхчүүдэд цол олгох тухай зарлиг гаргав

    Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн саналыг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан …

  • 9 July

    Наадмаар өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд  эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 17-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүрийн  320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол …

  • 9 July

    Хүй долоо худагт “Соёлын наадам” ёс дэхь жилдээ болно

    Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой “Соёлын Наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг 2016 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Соёлын Наадам нь анх 2008 онд Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компаний зөвлөх, …

  • 9 July

    Наадмын өдрүүдэд нийт 714 автобус иргэдэд үйлчилнэ

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд  их багтаамжийн 660, туслах чиглэлд бага багтаамжийн 49, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 714 автобус иргэдэд үйлчилнэ. Үүнд: Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд  их багтаамжийн 660 , туслах 9 чиглэлд  бага багтаамжийн49, зуслангийн 3 …

  • 9 July

    Наадмаар цэнгэлдэхийн хажууд 600 машины зогсоол ажиллана

    Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд 600 машины зогсоол ажиллах юм байна. Зогсоол байгуулах ажил өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс эхллэсэн бөгөөд баяр наадмаас өмнө зургаан давхар зогсоолыг дуусгахаар Хурд группийнхэн ажиллаж эхэлсэн байна. Ингээд дотор 500, гадна 180 машины зогсоол баяр наадам гэхэд ашиглалтад оруулахаар болжээ. Орчин үеийн зургаан давхар зогсоолд ДК буюу дипломат зөвшөөрөл болон А …