Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөл Бүгд Найрамдах Унгар улсын Будапешт хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Будапешт хотын санхүү хариуцсан орлогч дарга Др.Габор Багди болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж хоёр хотын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болсон байна. Мөн энэ үеэр Улаанбаатар хотод …
Нийслэл
November, 2016
-
5 November
НИТХ-ын дарга Ц.Сандуй тойрогтоо ажиллалаа
НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр сонгогдсон тойрогтоо буюу СХД-ийн 4, 5, 26, 27 дугаар хороонд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Тэрбээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулснаас гадна 100 залуу гэр бүлд 2 тулгатай хийн плитка гардуулан өгсөн юм. Айл гэрт сайн энерги түгээх гал голомт гэдэг утгаар нь залуу гэр бүлд өгч буйгаа энэ үеэр онцолсон. Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх …
-
4 November
Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн талаар болон Улаанбаатар хотыг Санхүүгийн Төв болгох, Хотын ногоон хөгжил, Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Элчин сайд Катрин Арнолд “Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаанд шинээр ямар салбаруудад хэрхэн хамтран …
-
4 November
Салхитын амны 1.9 км хатуу хучилттай авто замыг хүлээлгэн өгнө
Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Экспресс зам” ХХК шалгарчээ. Гэрээний дагуу зам барилгын ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах бөгөөд гэрээт хугацаандаа ажлаа бүрэн дуусгаж, нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газарт комисс ажиллуулах хүсэлтээ илгээгээд байна гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн …
-
4 November
Шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөсөн анхны барилгын оршин суугчид түлхүүрээ гардлаа
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар арьс ширний 25 дугаар байр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2014 оны 7 дугаар сард гарсан байдаг. Энэхүү байрыг буулгаж, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Эфэс констракшн” ХХК шалгарсан юм. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр барилгыг чөлөөлж, дахин төлөвлөлтийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. Хуучин арьс ширний 25 …
-
4 November
Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замыг хүлээлгэн өглөө
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг 2 багцад хувааж, гүйцэтгэгч сонгон шалгаруулсан. Багц-1 буюу “Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их Монгол улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто зам” –ын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эрдэнэ зам” ХХК,Багц-2 буюу “Их Монгол Улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвараас ураш Их тэнгэрийн ам хүртэлх …
-
4 November
Чингэлтэй дүүргийн ИТХ 35 төлөөлөгчийнхөө бүрэн эрхийг баталгаажууллаа
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 2-ны өдөр хуралдаж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан 35 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч тогтоолоор баталгаажуулав.Ирэх дөрвөн жилд Чингэлтэй дүүргийн 35 Төлөөлөгч Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад ийнхүү дүүргийнхээ иргэдийг төлөөлөн ажиллахаар боллоо.Мөн үеэр шинээр сонгогдсон 35 Төлөөлөгчдөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Төлөөлөгчийн үнэмлэх, тэмдэг гардуулж …
-
4 November
Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажил дуусах шатандаа орлоо
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 8, 16, 18 дугаар хороодод тус бүр 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16, 17 дугаар хороодод бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж дуусах шатандаа ороод байна. 8 дугаар хорооны цэцэрлэгийн барилгыг хүлээн авах улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар болсон бол 16 дугаар хорооны цэцэрлэгийн барилга угсралтын ажил, гадна …
-
4 November
Хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулав
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, 13 дугаар хорооны Засаг даргын Ажлын албатай хамтран худалдаа, үйлчилгээний байгууллагуудын захирлуудад “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр жижиг дэлгүүрүүдийг хөгжүүлэх бодлого, худалдааны өнөөгийн чиг хандлага, олон улсын туршлага, Нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээ, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх, нэмэгдсэн өртөгийн албан татварын талаар дүүргийн Нийгмийн даатгалын …
-
4 November
Хуучны угсармал орон сууцнуудыг дулаалах хөтөлбөр боловсруулна
Хотын Ерөнхий менежер “Bazaltwool” группын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан хуучны угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэлийг хийхэд хамтран ажиллах талаар ярилцлаа. Тус групп нь хуучны угсармал орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах, гадна фасадыг дулаалах хавтан үйлдвэрлэх технологийг Монголдоо нэвтрүүлж шинээр үйлдвэр барихаар төлөвлөж байна. Бүтээгдэхүүнийхээ дээжээр хуучны 5 давхар барилгын айл өрхийн гадна фасадыг үнэгүй дулаална. Цаашид дулаалах шаардлагатай …
-
3 November
Чингэлтэй дүүргийн 12,19 дүгээр хороонд “Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг” зохион байгууллаа
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 12, 19 дүгээр хороонд “Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг” зохион байгуулж 12, 19 дүгээр хорооны хэсгийн ахлагч, зохион байгуулагч нар хамрагдав. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн төлөвлөгөөт ажлын хүрээнд хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгаа тул тус дүүргийн 12, 19 дүгээр хороодын айл өрх, аж ахуй …
-
3 November
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд тамгыг нь гардуулж өгөв
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж, ахмад Төлөөлөгч Н.Оюунгэрэл хуралдааныг эхлүүлэв. Хуралдаан даргалагч дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож, батлах тухай, Чингэлтэй дүүргийнЗасаг даргад нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргад уламжлах тухай гэсэн гурван асуудал хэлэлцэхээр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосныг танилцууллаа. Дүүргийн Сонгуулийн хорооны дарга, Засаг даргын Тамгын газрын дарга …
-
2 November
ХУД-ийн “Шинэ Яармаг цогцолбор” хорооллын төслийн талбай дээр гал унтраах тактикийн сургалт зохион байгууллаа
Өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах 30 дугаар анги, “Шинэ Яармаг цогцолбор” хорооллын төслийн талбай дээр захиалагч “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” компани хамтран гал унтраах тактикийн сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү тактикийн сургалтын арга хэмжээний үйл ажиллагаанд НОБГ-ын дэд дарга хурандаа …
-
2 November
“Хямдралтай, урамшуулалтай, сугалаа”-тай худалдаа зохион байгуулав
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг худалдааны байгууллагууд иргэдэд хямралтай үнээр үйлчиллээ. BTF ХХК-ний Адидас дэлгүүр, Номин Их дэлгүүр, Peace Mall худалдааны төв, Аз малл хүүхдийн дэлгүүр, Бишрэлт, Нарантуул, Наран трейд ХХК зэрэг худалдаа үйлчилгээний байгууллагууд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “УРИАЛГА”-ыг дэмжиж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажлын байран дээрээ “Хямдралтай, урамшуулалтай, сугалаатай” худалдаа, үйлчилгээг …
-
2 November
Хүүхдийн номын өргөө кино цагаараа
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс ээлжит “Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цаг”-аа уншигч хүүхдүүдэд толилууллаа. 2016 оны 10 дугаар сарын 28-нд “Дусал ус ч амьдрал бэлэглэнэ” баримтат киног сургуулийн ахлах, дунд, бага ангийнханд зориулан үзүүлсэн юм. Энэ удаагийн кино цагийг номын санч Л.Эрдэнэбат хөтлөн явуулж, сурагчдад усны тухай сонирхолтой мэдээлэл хүргэж, сүүлийн үеийн тоо баримтыг дэлгэн, харилцан ярилцлаа. Усны ашиг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл