Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцлоо. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний “Оросын тээвэр, байгаль орчны уялдаа” сэдэвт нэгдсэн хуралдааны илтгэлүүдтэй танилцаж, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, “Оросын төмөр замууд” …
Нийслэл
December, 2017
-
11 December
Налайхын уурхайчдын дунд гар бөмбөгийн тэмцээн боллоо
Энэ онд Налайхын уурхайгаас нүүрс олборлож эхэлсний 102, Налайхын Их уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ой тохиолдуулан Их уурхайд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 40-с дээш насны уурхайчдын дундах “Гар бөмбөг”- ийн тэмцээн Уул уурхайн аврах ангийн Спорт зааланд зохион явууллаа. Тэмцээний нэгдүгээр байрт 4 дүгээр хорооны ахмад уурхайчид шалгарсан бол, 2 дугаар байрт 1 дүгээр хороо, 3 дугаар …
-
11 December
Хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд ГХ-ны яамны хамт олон нэгдлээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжлан уриалсан бөгөөд дэлхийн 180 гаруй орны 6000 гаруй байгууллага жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд уг аяныг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдсэн бөгөөд энэ жилийн аяныг “Хүчирхийлэлд үгүй …
-
11 December
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилтын хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн …
-
11 December
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна. 2017 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Завхан …
-
9 December
Налайх дүүргийн төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300.0 мянган төгрөгийн урамшууллыг татварын орлогын давалтаас шийдвэрлэх чиглэлийг Нийслэлээс өгсөн тул Налайх дүүргийн орон нутгаас санхүүжигч 12 байгууллагаас ОНӨААТҮГ-уудыг хасаж, үлдсэн 8 байгууллагад ажиллаж байгаа 179 албан хаагчид олгох нэг удаагийн урамшуулал олгохоор болжээ. НДИТХ
-
8 December
НИТХ-ын дарга С.Амарсайхан Замын цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцлаа
НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр /2017.12.08/ Замын цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийгдэх ажлуудын талаар Замын цагдаагийн албаны удирдлагуудтай уулзаж санал солилцов. 2017 оны 11-р сарын байдлаар улсын хэмжээнд 290 хүүхэд зам тээврийн осолд өртсөн бөгөөд, улсын хэмжээнд зам тээврийн ослоор гэмтсэн 310, нас барсан хүмүүсийн тоо 101-д хүрчээ. Иймд зам тээврийн ослыг …
-
8 December
Налайх дүүргийн Засаг дарга 2017 оны ажлаараа “хангалттай” үнэлэгдлээ
Өнөөдөр Налайх дүүргийн ИТХ-ын 6 дугаар хуралдаан 80 гаруй хувийн ирцтэй хуралдаж, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг авч хэлэлцлээ. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар илтгэл тавьж, 2017 онд улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тэрбээр илтгэлдээ “2017 оныг “Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө” уриатайгаар эхлүүлэн бүх …
-
8 December
“НОТОЛГООНД СУУРИЛСАН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Нотолгоонд суурилсан анагаах ухаан эрүүл мэндийн салбар дахь эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд чиг баримжаа болохын хувьд өнөө үед үүнгүйгээр хүнийг эмчилж, сувилна гэдэг учир дутагдалтай хэмээн үзэж байгаа. Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр оюун мэдлэг, хийсэн зүйлээ хамт олондоо харуулах үүднээс “НОТОЛГООНД СУУРИЛСАН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт онол практикийн, эрдэм шинжилгээний бага хурлыг 14:00-18:00 цагийн хооронд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн наймдугаар …
-
8 December
ХХААХҮ-ийн яам “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамт олон “Цагаан тууз зүүх аян”-д оролцож, “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” хөдөлгөөнд нэгдлээ. Уг аянд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, дэд сайд Ж,Сауле, Төрийн Нарийн Бичгийн дарга Л.Баяртулга нар яамныхаа хамт олныг манлайлан түүчээ болж оролцлоо. ХХААХҮ-ийн яамны хамт олон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аянд дуу хоолойгоо нэгтгэж, хүчирхийллийн эсрэг хүн бүр “үгүй” …
-
8 December
Малын эрүүл мэндийг хяналтдаа авах хууль батлагдлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг хуулийн төслийг баталлаа. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталсан, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байсан. Нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс мал …
-
8 December
Газартай холбоотой өргөдлийн шийдвэрлэлтийг иргэд гар утсаараа авдаг болно
Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд хүргэх үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг веб болон гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжтой боллоо. Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд менежер программыг 21 аймаг, 330 …
-
8 December
Tүүхч Д.Өлзийбаатар,”ТАСАМ”-ын Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” болон “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлд энэ 2017 оны Төрийн шагналыг хүртээлээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв. Монгол Улсын Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны …
-
8 December
Галын аюулгүйн дүрэм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 409 зөрчил илэрчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай дугуй засварын газруудад төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгууллаа. Уг шалгалтыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг даргын хамтран баталсан “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох …
-
8 December
Европын холбоо татварын хөнгөлөлт үзүүлдэг 17 орныг багтаасан хар жагсаалт гаргажээ
Өнгөрсөн мягмар гарагт Европын холбооны Сангийн сайд нар хуралдаж, татвартай холбоотой асуудлаар хамтран ажиллахгүй байгаа 17 орныг багтаасан хар жагсаалт баталсан талаар Францын Сангийн сайд Бруно Ли Майре мэдээлжээ. Уг жагсаалтад Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренада, Гуам, Өмнө Солонгос, Макао, Маршал Арлууд, Монгол, Намибия, Палау, Панама, Сент-Люсия, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс орнууд багтсан юм …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл