Нийслэл

February, 2017

  • 24 February

    Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

    Эх орныхоо хөгжил цэцэглэлт үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, гавъяаныхаа амралтанд гарсан ахмад буурлууддаа Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан дүүргээс сонгогдсон УИХ-н гишүүд болон Чингэлтэй дүүргийн ИТХ,  Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороотой хамтран “Алтан унжлагат”  гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан “Ахмадаа хүндэтгэе” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, гарын бэлэг гардууллаа. “Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээг …

  • 22 February

    Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлжээ

    Сар шинийн баярыг тохиолдуулан МХЕГ-ын удирдлагууд салбартаа ажиллаж байсан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд 130 гаруй ахмад хүрэлцэн ирсэн байна. Энэ үеэр Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын ахмад ажилтан Л.Алтанцэцэгийг Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг  МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү гардуулан өгчээ. Мөн санхүүгийн хяналтын ахмад ажилтан Н.Хүрэлчулууныг Сангийн сайдын тушаалаар …

  • 18 February

    Монголд ховорхон байдаг луун сийлбэртэй ваарыг дуудлагаар худалдана

    Монголын Маркетинг Менежмэнтийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Цагаан сарын Ёндоотой экспо” гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байна. Тухайлбал, үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Монголд ховорхон байдаг 100 литрийн багтаамжтай, өөрөөсөө луун сийлбэртэй шаазан ваарыг дуудлага худалдаагаар борлуулах нь ээ.    Дуудах үнэ 500 мянган төгрөгөөс эхлэх аж. Нээлтийн үеэр  “Авьяаслаг монголчууд” тэмцээний шилдэг оролцогч ёогчин Ц.Мөнхсайхан, “Эмоушн” хамтлагийн дуучин Т.Солонго, дуурийн дуучин Ө.Цэрэнчунт, …

  • 16 February

    Сар шинийн баяраар нэмэлт автобусаар үйлчилнэ

    XVII тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдөр хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэмж явуулна. XVII тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 27, 28 …

  • 11 February

    “Нарантуул” худалдааны төв рүү явах буухиа автобусны хуваарь

    Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу Бямба, Ням гарагт “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн буухиа автобус 10:00,12:30,15:00 цагт иргэдэд үйлчилнэ. Дараах 11 чиглэлээс “Нарантуул” руу явна. Их багтаамжийн автобусаар том хүн 1,000, хүүхэд 200 төгрөгийн тарифаар үйлчлүүлнэ. № Чиглэлийн нэр Үйлчлэх цаг Үйлчлэх ААНБ 1  Орбит-Нарантуул зах     10:00       12:30   …

  • 11 February

    Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргасан. Уг захирамжаар энэ амралтын өдрүүд буюу хоёрдугаар сарын 11-ний бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12-ны ням гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм. Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн …

  • 6 February

    Шинийн нэгнээс гуравныг хүртэл автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Шинийн нэгнээс гуравны хооронд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг Нийслэлийн захиргаанаас гаргажээ. Мөн сар шинийн баярыг угтаж энэ сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, энэ сарын 12 болон 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийхээр болсон байна. Цагаан сар дөхөхөөр төвлөрсөн зах, …

  • 3 February

    Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “100 хоног” тайлант өдөрлөг боллоо

    2016 оны Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 100 дахь хоног Жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөртэй давхцан өнөөдөр тохиов.  Энэ хугацаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй танилцуулах зорилгоор “100 хоног”тайлант өдөрлөгийг дүүргийн Соёл урлагийн ордонд зохион байгууллаа. Налайх дүүрэг 25 мандаттай. Үүнээс  МАН   21,  ардчилсан нам  4  суудал  …

January, 2017

  • 31 January

    Налайх дүүрэг “транс тос”-ноос татгалзах уриалга гаргалаа

    Налайх дүүргийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд хүний биед хортой гэгддэг транс тосноос татгалзаж байна. Дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, Хангамжийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, сургууль, цэцэрлэгийн төлөөлөл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төвийн удирдах албан тушаалтан, холбогдох ажилтнуудтай уулзалт хийсэн. Энэ үеэрЭрүүл мэндийн нэгдлийн хоолны их эмч Б.Оюунчимэг хүнсний бүтээгдэхүүн, транс тосны хэрэглээ, хор …

  • 12 January

    Цахилгаанд холбогдоогүй айлуудын асуудлыг нийслэлээс хөрөнгө гарган шийдвэрлэнэ

    Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр төрийн өмчит 3 компанитай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол агуулга Улаанбаатар хотын харилцаа холбооны ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их болон урсгал засварын үед нийслэлийн болон инженерийн шугам сүлжээний байгууллагуудтай хамтран ажиллаж уялдаа холбоог хангахад оршиж байгаа аж. Жишээлбэл, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран …

  • 11 January

    Зуслангийн хэсгийн замыг цэвэрлэлээ

    Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 9-ний өдрүүдэд дүүргийн зуслангийн хэсгийн замын цасыг цэвэрлэх, цасыг грейдрээр хусч цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. Нийт 1 мастер, 1 жолооч, 1 грейдр, 1 ашиглалтын инженер, 80 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй цэвэрлэж ажиллажээ.

  • 11 January

    Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэл 40 гаруй хувьтай байна

    Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн явц, зохион байгуулалт ямар байгаатай нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар өнөөдөр танилцлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 4-20-ны хооронд цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд эрэгтэйчүүд 18-50, бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх заалттай байдаг. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Даваарагчаа “Манай дүүргийн хувьд цэргийн …

  • 11 January

    Стандарт зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдахыг хориглохоор болжээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд а гаарын бохирдлыг бууруулах чиглэлээр захирамж гаргажээ. Захираминд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай заажээ. Тодруулбал, нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоохоор болов. Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газарт өмчлүүлэх, …

December, 2016