Нийслэл

June, 2016

  • 22 June

    Наадамчдын замд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийгдэж байна

    Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажлын хүрээнд  Наадамчдын зам дагуу авто зам дагасан шороон далангуудын 11635 м2 талбайд эко  хавтан суурилуулах, 1227 м2 талбайг зүлэгжүүлэх  ажил хийгдэж байна. Авто замын 2 талаар 3750 улиас модыг эгнээлэн болон төгөл хэлбэрээр тарих, , авто замын 140 тэмдэгнүүдийг шинэчлэх, 3000 м2 замын хэвтээ болон босоо …

  • 22 June

    Жил бүр цусаа өгдөг таван донорыг алдаршуулав

    Монгол Улс жил бүр “Дэлхийн донорын өдөр”-ийг  тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тус өдрийг  энэ жил манай улс “Цус бол амьдралын амин холбоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.Тэгвэл Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт цусаа тогтмол бэлэглэдэг таван донор бий. Тиймээс “Дэлхийн донорын өдөр”-ийг  тохиолдуулан Газрын орлогч, УСТ-ын дарга онцгой байдлын дэд хурандаа Н.Чанцал, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын ахмад Р.Батсайхан, …

  • 22 June

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг салбар амбулаторитой боллоо

    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори энэ долоо хоногийн эхний өдрөөс ажиллаж, энэ өдрүүдэд 400 орчим иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн шинэ барилгыг оффисын зориулалтаар ашиглах нь зохисгүй, гурван сая хүн амтай манай улсад контор биш эмнэлэг, сургууль шинээр байгуулагдаж байх учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сард болсон “Шийдлийн цаг” уулзалтаар хэлж …

  • 22 June

    Баасан гаригт “Мотив”-ын залуус хайрын дуугаар уяраана

    Багаасаа урлагт хайртай, дуучин болохын төлөө хөдөлмөрлөсөн олон залуус бий. Гэхдээ хүссэн болгон нь урлагт хөл тавиад байдаггүй. Харин урлагт өөрсдийн гэсэн орон зайг бий болгож өдгөө рок поп ертөнцийн өнгийг тодорхойлон яваа хамтлагийн нэг бол “Мотив” хамтлаг гэдэгтэй санал зөрөх хүн үгүй биз ээ. Дуулсан дуу, хийсэн бүтээлээрээ дээгүүрт бичигддэг тус хамтлаг маань энэ баасан гаригт “CLUB 24”-д фенүүдтэйгээ уулзах нь …

  • 22 June

    Энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд “Хүлэмжийн ШИНЭ ногооны АМТ” үзэсгэлэн зохион байгууллагдана

    Энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд “Хүлэмжийн ШИНЭ ногооны АМТ” үзэсгэлэн  барилгачдийн талбайд зохион байгууллагдахаар болжээ. Энэхүү хүлэмжийн шинэ ногооны амт хоршоодын фермерийн захад хүрэлцэн ирсэн эхний 100 худалдан авагчдад “Бид Монголд Ургуулж Үйлдвэрлэснийг Сонгодог” уриа бүхий байгальд ээлтэй даавуун торыг бэлэглэх болно гэдгээ зохион байгуулагчид уламжиллаа. Тус үзэсгэлэнд очсоноор хүлэмжний  шинэхэн  өргөст хэмх, улаан лооль, улаан лууван, шар лууван, салат навч, …

  • 22 June

    “Харанга” хамтлаг Чингисийн талбайд тоглолтоо хийнэ

    Өнгөрсөн жилээс эхлэн НЗДТГ-аас Чингисийн талбайд үндэсний их баяр наадамд зориулсан бүрэн хэмжээний амьд тоглолт бэлтгэн хүргэж байгаа. Энэ жилийн хувьд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Ub Dance” шоу, “Улаанбаатар вальс” үдэшлэг зэрэг урлаг соёлын арга хэмжээнүүд Чингисийн талбайд болсон. Харин үндэсний их баяр наадмын өдөр буюу долдугаар сарын 11-ний өдөр нийслэлийн төв талбайд “Харанга” хамтлагийнхан бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар болжээ. …

  • 22 June

    Япон руу илгээх дадлагажигч ажиллах хүчинг маргаашнаас бүртгэнэ

    Монгол-Япон улсын хооронд байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд манай улс тодорхой тоонд захирагдахгүйгээр дадлагажигч ажиллах хүчинг тус улс руу илгээхээр болсон. Энэ хүрээнд Хөдөлмөрийн яаман дээр Япон руу илгээх дадлагажигч ажиллах хүчинг бүртгэх, “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Тэгвэл маргаашнаас Япон руу илгээх дадлагажигч ажиллах хүчинг бүртгэхээр болсон байна. Уг асуудлаар Хөдөлмөрийн …

  • 22 June

    Хийморь хотхоны хогийг 45 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэг цэвэрлэлээ

    Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажил, Ази Европын орнуудын 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийгдсэн ажлуудтай Шуурхай штабын дарга, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, асуудал хариуцсан албан тушаалтнуудын хамт өнгөрсөн баасан гаригт танилцсан. Энэ үеэр өгөгдсөн үүргийн дагуу амралтын өдрүүдэд Хийморь хотхоны овоолсон шороог тэгшилж, шаардлага хангахгүй хайс хашлагыг …

  • 22 June

    Хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ

    Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор жил бүрийн зургадугаар сарын дөрөв дэх ням гаригт “Хуульчдын өдөр”-ийг тэмдэглэдэг болсон билээ. Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг угтан баасан гаригт буюу зургадугаар сарын 24-ний 11:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хойно байрлах “Хуульчдын талбай”-д өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Мөн шинээр …

  • 22 June

    Ц.Эрдэнэчимэг: Торгуулиа зөв төлөхгүй бол torguuli.mn-ээс хасагдахгүй

    Дүрэм зөрчсөн жолооч нар торгуулийн хуудасаа гэрийн хаягаар ирэхийг хүлээлгүй  torguuli.mn сайтад нэвтэрч өөрийнхөө дүрэм зөрчсөн эсэхийг шалгаж торгуулиа төлдөг болсон. Учир нь “Бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлэх түр журам”-д зөрчил гаргасан этгээд нь ногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор төлнө. Торгуулийг заасан хугацаанд нь төлөхгүй бол 20,000 төгрөгөөр торгуулж, нийт 5 удаа 20,000-р торгуулвал шүүхээс албадан гаргуулна гэж заасан байдаг. …

  • 22 June

    Төрийн албан хаагчдад АСЕМ дуустал амралт өгөхгүй

    Ирэх долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн XI хурлыг угтан нийт есөн арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөсний эхний дөрөв дэх хурлыг нь амжилттай зохион байгуулжээ. Өчигдөр гэхэд АСЕМ-ийн хүндэт зочидод зориулсан Хүнсний аюулгүй байдлын хурал болсон. Одоо таван хурал хийх бөгөөд энэ томоохон ажлын бэлтгэл ажил хэвийн 80 гаруй хувьтай яваа ажээ. Харин АСЕМ-ийн үеэр төрийн албан хаагчдад амралт өгөхгүй …

  • 22 June

    Өнөөдөр хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болно

    Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна. Нарны аймгийн гол эрхэс нар өнөөдөр экватораас хамгийн их холдож хойд бүсийн улс орнуудад хамгийн урт өдөр тохиодог гэнэ. Энэ бүсэд арванхоёрдугаар сарын 21, 22-ны өдөр нар экватор руу хамгийн их ойртсоноос хамгийн богино өдөр тохиодог бол зургадугаар сарын энэ өдөр хамгийн урт өдөр болдог аж.

  • 22 June

    Зураач Х.Ариунзаяагийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

    “Blue moon art” галлерейн уран бүтээлч Х.Ариунзаяагийн бие даасан уран бүтээл болох “Passion” үзэсгэлэн энэ сарын 22-нд буюу өнөөдөр 18:00 цагт нээлтээ хийж 7 дугаар сарын 1-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Уран зураг, урлагт хайртай хүн бүхнийг урьж байна.

  • 22 June

    Улаанбаатар хот Хонгконгийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МИАТ” ХК хамтран Хонгконгийн “ITE-2016” олон улсын аялал жуучлалын үзэсгэлэн яармагт оролцлоо. 6-р сарын 16-19-ний хооронд үргэлжилсэн тус үзэсгэлэнд аялал жуулчлалын салбарын 300 гаруй байгууллага, улс, хот оролцов. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хөрш орнууд, шууд нислэг бүхий хотууд руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлэх зорилготойгоор “ITE” үзэсгэлэнд Улаанбаатар хот 2 дахь жилдээ оролцож байгаа юм. Хонгконгийн пасспорт бүхий иргэд дэлхийн 140 гаруй …

  • 22 June

    Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал руу хөнгөн галт тэрэг явдаг болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол–Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар нар нийслэл орчмын төмөр замын зорчигч тээврийг хөгжүүлэх, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд хамтын санамж бичигт гарын үсэг зурснаар, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах, хотын төвөөр дайран өнгөрөх төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачаа тээврийн хэмжээг багасгах, …