Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газрууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.“Номин холдинг” ХХК–ны салбар дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд ердийн …
Нийслэл
July, 2016
-
5 July
Орон даяар тарваган тахлын дархлаажуулалт хийгдэнэ
Улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг 2016 оны 7 дугаар сарын 18-наас 28-ны хооронд зохион байгуулна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай. Вакциныг 6 наснаас дээш насныханд тарих заалттай. Харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хамрагдана уу. Эрүүл мэнд спортын яам
-
5 July
Хоолны хордлогын халдвар бүртгэгдсээр байна
Хоолны хордлогын халдвар бүртгэгдсээр байгаа учраас ард иргэддээ зориулж эрүүл аюулгүй хүнсний талаар зөвлөж байна. Эрүүл мэнд спортын яам
-
5 July
Энэ сарын 14-17-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлана
Үндэсний их баяр наадмын амралт энэ сарын 9-өөс 18-ны хооронд үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан, баярын амралтын үеэр нийслэл хотод автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлсэн гэх мэдээлэл зарим сайтуудаар цацагдсан. Энэ талаар Замын цагдаагийн газраас тодруулахад, “Манайхаас тийм мэдээлэл өгөөгүй. Наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэх, үйлчлэхгүй талаар тодорхой шийдвэр, захирамж гараагүй байгаа. Тодорхой болохоор нь албан ёсоор мэдээлэл хийнэ” …
-
5 July
Наадмын тасалбар маргаашнаас эхэлж борлуулагдана
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болоход зургаахан хоног үлдээд байна. Наадмын хувьд наадмын нээлт болон бөхийн барилдааны тасалбарыг маргаашнаас эхлэн Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассаар худалдаална. Тасалбарын үнэ өмнөх оныхтой ижил буюу суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөг байна. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар аж.
-
5 July
Дэлхийн хамгийн ой сайтай хүү эх орондоо ирлээ
Дэлхийн Ой тогтоолтын аваргуудын дундах 3 дахь удаагийн халз тулаан Америкийн Сан Диего хотод 2016 оны 6 дугаар сарын 24-26-ны хооронд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд АНУ, Англи, Герман зэрэг дэлхийн хамгийн өндөр чансаатай 24 тамирчин оролцсоноос Монгол Улсын 4 шилдэг тамирчин, дасгалжуулагч багш Баасандоржийн хамт оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Энэ тэмцээнд Дэлхийн чансааны номер 1 Жонс Маллов/Герман/, номер 2 …
-
5 July
Наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Үндэсний их баяр наадмын амралт долдугаар сарын 8-ны өдрөөс эхэлнэ. 10 хоног үргэлжлэх баярын амралтын үеэр нийслэл хотод автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдэгдэж байна. Наадамтай залгаад Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-тай холбоотойгоор автомашины хөдөлгөөнд зарим өөрчлөлт орж байгааг мөн мэдээлж байна. Тухайлбал, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох долдугаар сарын 13-ны шөнийн 01.00 цагаас долдугаар сарын 16-ны …
-
5 July
“Учиртай гурван толгой” дуурь энэ сарын 10нд Чингисийн талбайд болно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 07 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалтыг 06 дугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд: Юндэнд – Э.Бумхүү / МУСТА УДБЭТ-ын гоцлол дуучин / Нансалмаад – Б.Энхнаран / УДБЭТ – ын …
-
5 July
Наадмаар галт тэрэг, онгоц хуваарийн дагуу зорчино
Өнгөрсөн жилээс эхлээд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт орж иргэд Үндэсний их баяр наадмаар тав хоног амардаг болсон. Тодруулбал, иргэд долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15 өдрүүдэд амрах юм. Хуульд заасан амралтын энэ таван өдөр Монгол Улсын хилийн боомт ажиллахгүй гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдэгдэж байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц эдгээр …
-
5 July
Ц.Элбэгдорж: Монгол Улс цаашдаа Ази, Европын ард түмний чуулга уулзалтад улам идэвхтэй оролцоно
Энэ долдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн дээд хэмжээний XI чуулга уулзалт болно. АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганы дагалдах хурлуудын нэг болох Ази, Европ түмний иргэний XI чуулган өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Иргэний чуулган энэ сарын 4-6-ны өдрүүдэд Төрийн ордонд үргэлжлэх юм. Тус чуулган нь “Шударга,тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” …
-
5 July
Иргэдийг хохироосон компаниудыг төсөл хэрэгжүүлэгчээс хаслаа
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу удаа дараа зөрчил гаргасан дараах аж ахуйн нэгжүүдийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцаллаа. Үүнд: Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга орчмын ХЕТ-2013/3 багц-ын “В” хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Өндөр буянт холдинг ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл …
-
5 July
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 956 золбин нохой устгав
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 2016 оны 06 дугаар сарын 27-оос 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд нийт 92 санал, гомдол ирсэн бөгөөд шуурхай шийдвэрлэж ажиллалаа. Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2075 машинаар 20681.9 тонн хог хаягдал тээвэрлэж, устгав. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нийт 956 золбин нохой булж устгасан бөгөөд нийслэлийн Тээврийн газраас том оврын 5216 автобус, туслах …
-
5 July
Иргэн, аж ахуйн нэгжийг орчноо тохижуулахыг уриалж байна
АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж буй ажлуудыг хянах 22 ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгүүдээс АСЕМ-ын 13 гудамжинд байрлаж буй аж ахуйн нэгжүүдэд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, дэлхий нийтэд Монгол орны нүүр царайг харуулахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо их байгааг сануулж гадна орчноо тохижуулахыг үүрэгжүүлэн албан бичиг өгсөн юм. Үүргийн хэрэгжилтийг хэрхэн хангасныг ажлын хэсгүүдээс шалгаж байна. …
-
5 July
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Тариаланчдын анхааралд: Ихэнх нутгаар ялангуяа газар тариалангийн бүс нутгаар халуун өдрүүд үргэлжилнэ. 2016 оны долоодугаар сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг,Төв болон зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 хэм, …
-
4 July
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсч, салбар хороодын ажлын явцтай танилцлаа. Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байгааг салбар хорооны дарга нар танилцууллаа. Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдаж, 1000 гаруй сур харваачид, 80 багийн 800 гаруй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл