Нийслэл

July, 2016

  • 4 July

    Наадмын тасалбар 07 сарын 07-ноос эхлэн худалдаанд гарна

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын тасалбарыг  07 сарын 07-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж эхэлнэ. Тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 4 July

    Үндэсний их баяр наадмыг угтан тохижилт, цэвэрлэгээний ажлыг хийж байна

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг угтан нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээний ажлуудыг хийж байна. Тохижилтын ажлын хүрээнд төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн хэсэг, 4 гол баганын засварын ажил 80 хувьтай байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  Үндэсний их баяр наадмаар цэвэрлэгээ үйлчилгээнд  360 хяналтын инженер, техникч,  зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч нар ажиллуулна. Төв цэнгэлдэх …

  • 2 July

    “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу машинтай нэвтрэхийг хориглов

      АСЕМ-ын өндөр дээд хэмжээний уулзалттай холбогдуулан энэ сарын 13-ны 01.00 цагаас 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нийсэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглосон байна. Энэ өдрүүдэд Монгол Улсад ирэх болон явах зорчигчдыг “Буянт Ухаа” Спорт цогцолборт бүргэж, аюулгүйн үзлэгт хамруулах юм. Аюулгүйн үзлэгт хамрагдсаны дараа нисэх буудал руу тусгай автобусаар зөөвөрлөх болсон талаар МИАТ компаниас мэдээлэв. Нисэх …

  • 2 July

    Нийтийн тээврийн жолооч нар цагаан цамц, хар зангиатай үйлчилгээнд гарна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдаанаар инженер хангамж нийтийн үйлчилгээний байгууллагууд мэдээлэл хийв. “Торгоны зам” цогцолборын ажлын хүрээнд 204 ам метр явганхүний замын хавтанг шинээр суурилуулан, гэрэлтүүлэг тавьж, чулуужсан мод байрлуулан зүлэгжүүлэлт хийжээ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө, Намъянжүгийн гудамж, Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Юнескогийн гудамж, Олимпийн гудамж, Энгельсийн гудамжны нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн …

  • 1 July

    МАН-ын мэргэжлийн Засгийн газарт хэн хэн ажиллах вэ

    Иргэд сонголтоо хийж, Монгол ардын нам УИХ болоод Нийслэлд үнэмлэхүй ялалт байгууллаа. Тэгвэл ялалт байгуулж, олон болсон нам Засгийн газраа байгуулах учиртай. Энэ удаа сонгогчид хамтарсан Засгийн газрыг хүссэнгүй. Тиймээс ч МАН-д дангаараа Засгийн газар байгуулах хэмжээний итгэлийг хүлээлгэлээ. Тэгвэл МАН Засгийн газраа хэрхэн байгуулах вэ гэдгийг дараах байдлаар таамаглалаа. Тухайлбал, МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын даргаар, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар, С.Бямбацогтыг …

  • 1 July

    Редакторуудын уулзалт энэ сарын 7-9 хооронд зохион байгуулагдана

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг угтсан арга хэмжээний нэг “Редакторуудын дугуй ширээний уулзалт” энэ сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Туушин” зочид буудалд болох гэж байна. Энэ удаагийн редакторуудын уулзалт “Ази, Европын цахим харилцаа” сэдвээр өрнөх аж. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Редакторуудын уулзалт бол зохион байгуулж буй орныг аль өнцгөөс нь дэлхий нийтэд мэдээлэх вэ гэдгийг гаргах томоохон ач холбогдолтой …

  • 1 July

    Монголын хамгийн өндөр их сургууль

      Хичээлийн 2-р байр   Нийслэл хотод өдрөөс өдөрт өндөр байшин баригдаж, өнгө төрхөө шинэчилж байна. Жишээлбэл хотын төвд орших “Шангрила”, “Сэлмэн” барилга гээд өнгө төрх нэмсэн барилгуудыг дурдаж болно. Харин Монгол улсад хамгийн өндөр байшинд хичээллэдэг ямар сургууль байна вэ гэж хэн нэгэн асууж болох юм. Хүмүүс багшийн дээд, МУИС, ШУТИС гээд танил дундаа ам уралдуулж таарна. Харин МУИС-тай хаяа дэрлэх …

  • 1 July

    Шалгалтын материал задарсан нь тогтоогджээ

    Элсэлтийн ерөнхий шалгалтын хариуг өнөөдөр орон даяар онлайнаар мэдээллээ. Энэ жилийн хувьд ЭЕШ-ын материал задарсан, онлайнаар худалдсан гэх хэл ам гарсан. Ялангуяа бар код бүхий цаасыг шалгуулагчид худалдаж аваад, шалгалтдаа барьж орсон гэж мэдээлсэн. Үргэлжлэлийг эндээс үзнэ үү .

  • 1 July

    Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан даваа гарагт болно

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг 07 сарын 04-ний өдөр буюу Даваа гарагт 11 цагаас хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийлвэрлэв. Үүнд: Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид …

  • 1 July

    Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг бүрэн хангах үүрэг өгөв

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдаанаар инженер хангамж нийтийн үйлчилгээний байгууллагууд мэдээлэл хийв. Торгоны зам цогцолборын ажлын хүрээнд 204 м2 явган  хүний замын хавтанг шинээр суурилуулан, гэрэлтүүлэг тавьж, чулуужсан мод байрлуулан зүлэгжүүлэлт хийснийг танилцуулсан. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө, Намъянжүгийн гудамж, Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Юнескогийн гудамж, Олимпийн гудамж, Энгельсийн гудамжны нийтийн эзэмшлийн гудамж зам …

  • 1 July

    “Best of classics” концерт маргааш 21 цагт Чингисийн талбайд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр хамтран зохион байгуулж байгаа “Best of classics” сонгодог үдшийн цэнгүүн маргааш буюу бямба гарагт 21 цагаас Чингисийн талбайд болно.

  • 1 July

    Хонины үнэ ханш өмнөх жилийнхээс хямдарчээ

    Хотод наадмын уур амьсгал орж эхлэхтэй зэрэгцэн хөдөө орон нутгаас мал ачсан автомашины цуваа наадам хүртэл нийслэл рүү хөвөрдөг. Улаанбаатар хотын баруун захад байрлах “Эмээлт” зах болон зүүн талд Баянзүрхийн товчооны цаахна байрлах цэг дээр малыг амьдаар нь зарахыг зөвшөөрдөг билээ. Баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ үед нийслэлийн зүүн зах руу төлөг 60-80 мянга, нас гүйцсэн хонь жингээсээ хамаарч …

  • 1 July

    Чингис хаан ОУНБ руу автомашинтай нэвтрэхийг хориглолоо

    АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбогдуулан энэ сарын 13-ны 01.00 цагаас 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” Олон улсын нийсэх буудал руу автомашинтай нэврэхийг хориглосон байна. Энэ өдрүүдэд Монгол Улсад ирэх болон явах зорчигчдыг “Буянт Ухаа” Спорт цогцолборт бүргэж, аюулгүйн үзлэгт хамруулах юм. Аюулгүйн үзлэгт хамрагдсаны дараа нисэх буудал руу тусгай автобусаар зөөвөрлөх болсон талаар МИАТ компаниас мэдээлэв. Нисэх буудал руу зөвхөн …

  • 1 July

    Сэрэмжлүүлэг: Асаагуураар тоглож байсан хүүхэд гал алджээ

    Өчигдөр “Дэнжийн … тоотод гал гарч байна” гэсэн мэдээлэл ОБЕГ болон цагдаагийн байгууллагад ирсэн байна. ОБЕГ-ын алба хаагчид галыг унтраасан бөгөөд цагдаагийн байгууллагатай хамтран галын шинжээчийн хамт шалгажээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 9-р хорооны …..тоотод суух иргэн Б /эр.24/-гийн нүүрсний амбаарыг Чингэлтэй дүүргийн 9-р хороонд суух О /эр.6н/ нь асаагуураар цаас шатааж тоглож байгаад шатаажээ. Одоогоор уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн …

  • 1 July

    Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг болж байна

    Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг” өнөөдөр  “Мишээл” барилгын их дэлгүүрт эхэллээ. Өдөрлөгт барилга орон сууц, даатгалын компани, арилжааны банк, байраа зарахаар төлөвлөж буй иргэд оролцож, зорилтот худалдан авагчдад мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм байна. Улаанбаатарт байршилтай 200 гаруй шинэ орон сууц болон хоёрдогч зах зээлийн байруудаас сонголтоо хийх боломжийг иргэдэд олгож байгаа гэлээ. Өдөрлөгийн үеэр Онцгой хямдрал, урамшуулалтай орон …