Нийслэл

December, 2017

  • 4 December

    Улаанбаатар хот 2018 онд концессын өр төлбөргүй болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг төлөөлөгчид хийж байгаа юм. Уг хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын тавьсан “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийн онцлох мэдээллийг тоймлон хүргье.  Үүнд, Нийслэлийн төсвийн орлого 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 81.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, …

  • 4 December

    Карт уншигч төхөөрөмжөөр 170 сая төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн этгээдүүдийг баривчилжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой ноцтой гэмт хэргийг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна. Иргэн Ц, Б нар нь гадаад улсын иргэдтэй бүлэглэн нэгэн арилжааны банкны карт уншигч /ПОС терминал/ төхөөрөмжийг хуурч мэхлэх замаар олж авч, үүнийгээ ашиглан их хэмжээний хохиролтой гэмт хэрэг үйлджээ. Гэмт этгээдүүд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны …

  • 4 December

    Нийслэлийн 2018 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг НИТХ-аар хэлэлцэж байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 12-р хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулиараа  арванхоёрдугаар сарын 5- ны дотор  “Нийслэлийн  2018 оны төсөв” “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө” “Нийслэлийн өмчөөс  2018 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт”-ыг цогцоор нь хэлэлцэн батална. Тиймээс  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын намын бүлэг, ажлын хороодоор өнгөрсөн долоо хоногт дээрх төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлтээ өгсөн …

  • 4 December

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25422 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 152 нэгж …

  • 4 December

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн жавартай байна. 2017 оны 12 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Алтайн …

  • 1 December

    Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн тасаг, амаржих газрууд агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангагдахаар боллоо

    Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон “Рояал групп”-ийн Ерөнхийлөгч, “Байгальд ээлтэй технологи” ТББ-ын Тэргүүн Д.Сэржбүдээ нар өнөөдөр харилцан ойлголцлын “Санамж Бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр “Рояал Групп”-ийн “Байгальд Ээлтэй Технологи” Төрийн бус байгууллага нь Япон улсын SIRIUS компанийн “J-Boy” агаар ариутгагч, чийгшүүлэгч, вирус устгагч төхөөрөмжийг Монгол дахь албан ёсны дистибютер “Hit Progress” компанитай …

  • 1 December

    С.Амарсайхан: Нийслэлийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү нээлттэй болгох шаардлагатай

    Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн, хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Авлигаас урдчилан сэргийлэх дэд зөвлөлийг байгуулж АТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран ажиллах гурвалсан гэрээ үзэглэв. Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагын бүх шатны үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох, авлига, хээл хахуульгүй, төрийн захиргааны …

  • 1 December

    Чингэлтэй хайрханы явган аяллын замыг тохижуулж, нээлээ

    Нийслэлийн иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ. Явган аялалын тохижилтын ажлыг өнөөдөр дуусгаж, нээлтээ хийсэн юм. Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн …

November, 2017

  • 30 November

    С.Батболд:Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан авто вокзал байхгүй.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр албан уулзлалт хийлээ. Уулзалтанд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах гаүрын дарга С.Батболд, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн …

  • 30 November

    Томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагджээ

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 29-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагдаад байна. Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн 23682, эрсдэлт бүлгийн хүүхэд 1801, жирэмсэн эмэгтэй 1530, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 34178, …

  • 30 November

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр баталлаа

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, аргазүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгалаа. Хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэг, ойлголтыг нийгмийн бүх түвшинд түгээх, төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрт асуудлыг тусгах, тэдэнд хүргэх …

  • 30 November

    “Хийморь 11” орон сууцны хороолол дунд баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

    Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, “Хийморь 11” орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын норм норматив болон холбогдох бусад хуулийг зөрчин эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох шийдвэрийг хотын дарга гаргалаа. Уг шийдвэрт …Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300м2 иргэн Ц.Батбаатарт эзэмшүүлсэн нь Хот, …

  • 30 November

    Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлжээ

    Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дундажаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн. Тухайлбал, Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”, Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”, Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”, Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн …

  • 29 November

    Нийслэлийн ирэх оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж байна

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын 2018 оны төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 90.1 хувь буюу 721.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 9.9 хувь буюу 78.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байгаа юм. …

  • 29 November

    Мэдээлэл харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд чуулж байна

    “Монгол Улсын хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайлал, чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын  Соёмбо танхимд өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон төрийн байгууллага, олон улсын байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, мэдээлэл харилцаа холбооны салбарын  үйлчилгээ эрхлэгчид оролцож байгаа юм. “Мэдлэгээ хуваалцаж, Хамтдаа хөгжье…” уриан дор зохион байгуулагдаж буй тус …